Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийг эзэлсэн 10 орос бүсгүй

Орос бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоог дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг.


Орос бүсгүйчүүдийн үзэсгэлэн гоог дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Энд гарах 10 орос бүсгүй дэлхий дахиныг байлдан дагуулсан юм.

Саша Пивоварова

Дэлхийн хамгийн алдартай, үнэтэй моделийн нэг. Prada-гийн зар сурталчилгаанд 6 улирал дараалан оролцож байгаа ганц модель. Харь гаригийн хүн мэт гаднах төрх нь түүнд том брэндүүдээс хамгийн том гэрээ авчирч өгдөг. Замналынхаа оргил дээр байгаа бүсгүй.

Ирина Шейк

Дэлхийд хамгийн алдартай орос бүсгүй бол Ирина. 2004 онд Челябинскийн мисс болж, гараагаа эхэлсэн тэрбээр татар гаралтай. Одоо тэр Канье Уэстийн клипт тоглож, жүжигчин  Брэдли Купертэй хүүхдээ өсгөж байна.

Наташа Поли

Наталья Сергеевна Полевщикова буюу Баруунд Наташа Поли бол дэлхийн хамгийн үнэтэй супер моделийн нэг. Тэрбээр Gucci, H & M, Jimmy Choo, Nina Ricci, Louis Vuitton, Prada, Calvin Klein, Dolce & Gabbana зэрэг олон брэндтэй хамтран ажилладаг.

Анна Курникова

Спортын өндөр амжилт, Энрике Иглесиасийн амраг, алдар нэр гээд Анна жирийн орос охины мөрөөдлийг биелүүлсэн бүсгүй.

Дарья Строкоус

Дэлхийн хамгийн сайхан модельд тооцогддог бас нэгэн орос бүсгүй. Зохион байгуулагдаж байгаа бараг бүх том шоунд тэр оролцдог.

Наталья Водянова

Жүжигчин, модель Наталья Calvin Klein, Louis Vuitton, L'Oreal, Marc Jacobs, Versace брэндтэй ажиллаж байсан. Одоо хандив, буяны ажилд оролцдог.

Мария Шарапова

Мария дэлхийн хэмжээний тамирчин. Үзэсгэлэн гоог нь дэлхийн өнцөг булан бүрт шүтэн биширдэг.

Влада Рослякова

Хүүхэлдэй мэт царайтай энэ модель Nina Ricci, Dolce & Gabbana, Versace, Lacoste DKNY, Prada, Gucci, Moschino-той хамтран ажилладаг.

Катя Щекина

Victoria's Secret-ийн цорын ганц орос ангел бол Катя Щекина.

Алина Кабаева

Олимпийн тамирчин байхаасаа л тэр дэлхийд нэртэй байлаа. Ялангуяа азиуд, тэр дундаа япончууд Кабаеваг шүтэн биширдэг байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
0
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.