Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ш.Анхмаа тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа

Сөүл хотын Боловсролын газрын дарга Чу Хи Ёнь төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

БНСУ-ын Сөүл, Ёжү хотын Боловсролын газар болон Улаанбаатар хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулан нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Энхтөр болон бусад албаны хүмүүс 2017 оны 12 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд БНСУ-д айлчилж, Сөүл хотын Боловсролын газрын дарга Чу Хи Ёнь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын боловсролын салбарын бүтээлч санал, санаачилга, үйл ажиллагааг дэмжин, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хийсэн уг айлчлал боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгах, тус улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжуудыг судалсан, үр ашигтай айлчлал боллоо.

Уулзалтын үеэр нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хоёр хотын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд багш нарын дунд сургалт зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг тэтгэлэгт хамруулах, компьютер бэлэглэх зэрэг олон ажил хийгдсэнд талархал илэрхийлээд боловсролын салбарын тэгш бус хүртээмжийг арилгахын тулд тус улсын боловсролын салбарын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ шинэ боломжууд бий болно гэдэгт эргэлзэхгүй байна гээд санал бодлоо солилцон, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон.

Багш, удирдах ажилтны сургалтаас гадна сурагч солилцоог өргөжүүлж олон хүүхэд хамруулах тал дээр илүү анхаарч ажиллахыг хүсээд, боловсролын салбарт харилцан хамтын ажиллагааг байнга өргөжүүлж ажиллах болно гэлээ.

Боловсролын газрын удирдлагуудтай уулзсаны дараа төлөөлөгчид Сөүл хотын Боловсролын газрын номын сангаар айлчилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Номын санд орон орны ном, сурах бичиг байсан ба нийслэлийн засагдаргын орлогч Ш.Анхмаа солонгост суралцдаг монгол хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж тус номын санд монгол номын булан нээхээ уламжлаад, эхний ээлжинд ерөнхий боловсролын бага ангийн сурах бичгийн багцыг тус номын санд хандивлахаар боллоо.

Дараа нь Сөүл хот дахь Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн суралцаж буй орчин нөхцөл, сургалтын чанар, тэнд ажиллаж байгаа монгол багш нартай уулзаж халуун дотно яриа өрнүүлэн, сурагчдын урлагийн тоглолтоос сонирхсон. Тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тулгамдсан асуудлын нэг нь хүүхдийн боловсролын талаарх асуудал байдаг. 
Нийслэлийн засаг даргын орлогчШ.Анхмаа сургууль байгуулж, сурагчдад харамгүй сэтгэл гаргаж, тусалж байгаад тус сургуулийн захирал И Ган Э-д талархлаа илэрхийлээд, хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүсэв.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас санаачлан Сөүл хотын Самюк эрүүл мэндийн их сургууль, Ёжү хотын их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 37 удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг БНСУ-д зохион байгууллаа.

Сургалтад хамрагдсан удирдах ажилтнууд хөтөлбөрийн дагуу БНСУ-ын боловсролын тогтолцоо болон боловсролын салбарт гарч буй ололт амжилт, шилдэг туршлагатай танилцах танхимын сургалтад хамрагдахаас гадна БНСУ-ын тэргүүний сургууль, цэцэрлэгүүдээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Мөн Монгол Солонгосын боловсролын байгууллагуудын хооронд шууд харилцаа хамтын ажиллагаа тогтоох бүтээлч ярилцлагууд өрнөж байлаа.

Удирдах ажилтнуудын сургалтын үеэр дараах сэдвүүдээр танхимын сургалт явагдсан байна.
1. “Орчин үед мэдээллийг боловсролын салбарт хэрхэн ашиглах вэ? Дэлхийн цаашдын чиг хандлага”- Ким Сон Иг / Самюк эрүүл мэндийн их сургуулийн захирал /
2. “Дэлхий нийтийн боловсрол”- Ким Шин Соб / Самюк эрүүл мэндийн их сургуулийн профессор /
3. “Аз жаргалын индекс-Боловсролын салбарт”- Ким Тэ Жин / Самюк эрүүл мэндийн их сургуулийн профессор /
4. “БНСУ-ын боловсролын шинэчлэл”- Со Жи Вон / Ёжү хотын Боловсролыг дэмжих газрын дарга /
5. “БНСУ-ын багш бэлтгэх тогтолцоо”- Ван Ён Чо /Солонгосын үндэсний Лидершип Академийн захирал/

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
44
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.