Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Селфи аваад ажлаасаа халагдсан 11 бүсгүй

“Африкт очих нь. ДОХ тусчихгүй гэж найдаж байна. За за тоглосон юм. Би чинь цагаан арьстан шүү дээ” гэж жиргэжээ.


Интернет, цахим сүлжээний ачаар найз нөхөддөө гэрэл зургаа үзүүлэхэд тун хялбар болжээ. Гэхдээ олон нийтийн сүлжээнд тавьсан зургийг интернеттэй хүн болгон үзэж чадна гэдгийг зарим хүн мартдаг. Ингээд селфи өөрөг зургаа нэтэд тавиад ажлаасаа халагдсан бүсгүйчүүдийг танилцуулья.

Арьс өнгөөр ялгаварласан жиргээ

Америк бүсгүй Жастин Сакко “InterActive Corp” компанийн PR-менежерээр ажиллаж байхдаа 2013 онд твиттер хуудсандаа жирийн нэг селфи оруулсан юм. Гэхдээ жиргээний үг нь асуудал дагуулсан. Өмнөд Африкт очихоор болсон талаараа тэр “Африкт очих нь. ДОХ тусчихгүй гэж найдаж байна. За за тоглосон юм. Би чинь цагаан арьстан шүү дээ” гэж жиргэжээ. Жастин онгоцонд суух гээд бага зэрэг ууж байхдаа ингэж бичсэн бөгөөд тэр үедээ их л хөгжилтэй байж. Харин дараа нь хөгжих юм огт байсангүй. Түүний твиттерийг 200-хан хүн дагадаг байсан ч нэг л мэдэхэд жиргээнд түүнийг газар дор ортол нь муулж эхлэв. Онгоцноос буух үед нь хэдийнэ дэлхийн хэвлэл мэдээлэл Жастиний талаар бичээд эхэлчихсэн байлаа. Жиргээгээ төдийгүй аккаунтаа устгасан ч ажлаасаа халагдсан байна.

Ухаангүй өвчтэнтэй өөрөг зураг

Оросын Киров хотын Түргэн тусламжийн ажилтан Татьяна Куликова ухаангүй байгаа үйлчлүүлэгчдийнхээ өмнө селфи хийн, "Новшийн амьтад", "Архичид", "Би ажлаа ямар их үзэн ядаж байна вэ" гэсэн коменттойгоор олон нийтийн сүлжээнд оруулжээ. Эмч хүн туслах ёстой өвчтөнүүдтэйгээ ийм хүн бусаар харьцсан нь нийгэмд тун их шүүмжлэл дагуулсан. Түргэн тусламжийн газрын хэвлэлийн албанаас “Бид энэ зургийн талаар мэдээлэл аваад Татьяанаг ажлаас халсан” гэж мэдэгдсэн.

Танихгүй эмэгтэйн нүцгэн зургийг авсан Playboy-гийн модель

2016 оны зун Playboy сэтгүүлийн модель Дани Мэзерс Лос-Анжелесийн спорт танхимд 71 настай эмэгтэйн нүцгэн зургийг авч, Snapchat-д оруулахдаа “Би харахаас нүд хальтарч байхад та нар ч гэсэн тэгэх байх” гэсэн бичигтэй оруулжээ. Мөн амаа дарсан өөрөг зургаа  тавьсан байна. Уурлаж хилэгнэсэн комент олныг аваад зургаа устгасан ч оройтсон байлаа. Энэ зургаас болоод тэр ажлаасаа халагдсан төдийгүй шүүхэд дуудагдсан юм. Учир нь Калифорнид хүний нүцгэн зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүй нийтлэх хориотой. Ингээд 2017 оны тавдугаар сард тэр 3 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Дээр нь олон нийтийн ажил хийж, 71 настай эмээд торгууль төлсөн юм.

Цагдаагийн офицерийн селфи

Хятадын Даньдун хотын залуухан эмэгтэй цагдаа өөрөг хийхээр шийджээ. Гэхдээ тэр дээгүүрээ цагдаагийн формтой ч доогуураа өмдгүй байв. Тачаангуй цагдаагийн зураг тэр дороо дотоод төдийгүй гадаадын сүлжээгээр тарж, дарга нар нь ч олоод харчихжээ. Ингээд тэр ажлаа орхихоос өөр аргагүй болсон.

Багийн нүцгэн бэлгэ тэмдэг

43 настай Трэйси Чандлер Английн хөлбөмбөгийн “Doncaster Rovers” багийн бэлгэ тэмдэг. Нэг удаа Чандлер Хүүхдийн буяны санд хандив цуглуулахын тулд дотуур хувцастайгаа зураг авахуулсан юм. Харин хөлбөмбөгийн багийн эзэн үүнийг мэдээд ажлаас нь халсан байна.

Мини банзалтай багш

Их Британийн 30 настай багш эмэгтэй Лидия Фергюсон фэйсбүүк хуудсандаа орон дээр богинохон цагаан даашинзтай зургаа оруулжээ. Харин түүний ажиллаж байсан сургуулийн захиргаа зургийг хэт задгай гэж үзсэн юм. Багш эмэгтэйг ажлаас халсныг сурагчид болон тэдний эцэг эх эсэргүүцсэн ч ажилд нь эргүүлж аваагүй байна.

Гал сөнөөгч бүсгүй

Их Британийн Манчестер хотын гал сөнөөгч 26 настай Клэр Делогри гэрэд зурагчин найзынхаа хүсэлтээр цуврал зураг авахуулжээ. Зохиол ёсоор тэр ажлаасаа ирээд дүрэмт хувцсаа тайлж, усанд орон, дотуур хувцсаа солих ёстой байв. Гэрэл зурагчин хэдэн зуун зураг авсныхаа нэг хэсгийг сайтдаа нийтэлсэн байна. Зургийг олж харсан нэгэн гал сөнөөгч даргадаа илтгэснээр залуу бүсгүй ажилгүй болсон. Гэхдээ нүцгэн зураг гол шалтгаан биш зарим зурган дээр Манчестер хотын гал командын лого харагдаж байсан нь халах учир болсон байна.

Марихуанатай багш

Колорадо мужийн тооны багш Карли Маккинни 2013 онд марихуан татаж байгаа зургаа твиттерт оруулсан. “Нүцгэн. Нойтон. Мансуурч байна” гэсэн коменттой энэ жиргээг орон нутгийн телевизийн сувгаар цацсан юм. Мөн түүний бичсэн “Машины зогсоол дээр цагдаа нар хар тамхи хурааж байгааг харахаар инээд хүрэх юм. Албаны хүмүүсийн зогсоолд байгаа миний машинд хар тамхи байж л байна” гэсэн жиргээ олны сонорт хүрсэн. Энэ бүхнээс үзэхэд тэр хар тамхи татангаа ажлаа хйидэг байж гэж үзээд сургуулиас халсан байна.

Модель багш

Флоридагийн 26 настай Оливия Спрауэр дунд сургуульд англи хэлний багш хийхийнхээ хажуугаар xxxtremevisionradio-д дотуур хувцасны сурталчилгаанд зураг авахуулж, халтуур хийдэг байлаа. Гэвч түүний зургийг сургуулийн захирал олоод харчихсан юм. Ингээд л ажил баяртай болсон.

Амьтны хүрээлэн, арьс өнгөөр ялгаварлах үзэл

23 настай хар арьст америк бүсгүй Рошель Робинсон 2015 онд өөрөг зурагнаас болж халагдсан нэгэн. Инстаграмд ууртай зургаа тавиад “Юу байцгаана? Би ажил дээрээ л байна. Энэ муу цагаан өгзөгнүүдэд үйлчлээд л” гэж бичжээ. Тэр үед бүсгүй Чикагогийн амьтны хүрээлэнд ажилладаг байв. Сүлжээнийхэн түүний ажлын газрыг тун хурдан олж тогтоосон.

Цагдаагийн түрүүч

Хоёр хүүхдийн ээж Пенни Дэйн 17 жил Дейтон-Бичийн Цагдаагийн газарт ажилласан. 2013 оны тавдугаар сард тэр  ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр нэг цагдааг шүүхэд өгчээ. Мөрдөн байцаалтаар түүний компьютерийг шалгаж үзэхэд дотроос нь 247 порно зураг гарч ирсний ихэнх нь өөрийнх нь өөрөг зураг байв. Зургаа порно сайтуудад өгдөг байсныг нь мэдсэн Цагдаагийн газар тэр дор нь халснаас гадна дахин хэзээ ч хуулийн байгууллагад ажиллахгүй болгосон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
40
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.