Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2017 оны онцлох: Энэ онд нээлтээ хийж хүмүүсийн урмыг хуга авсан 10 кино

Арай ч дээ.


"Taste of Cinema"-гаас гаргасан "Урам хугалсан кино жагсаалт"-ыг танд хүргэж байна. Энэ онд сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн ч хүмүүсийн таашаалд тэр болгон хүрч чадаагүй 10 киног сонирхуулъя. 

1. Justice League

DC комиксын энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй байсан кино бүтээл "Wonder Woman" киноны араас сүр дуулиантайгаар нээлтээ хийсэн ч хүмүүсийг тэгтэл нь догдлуулж чадаагүй бололтой. Гэхдээ сайн мэдээ гэвэл энэ кино "Suicide Squad" шиг муу байгаагүй юм. Гэхдээ муу мэдээ хавьгүй олон бий. Учир нь хүмүүс үүнийг комикоос сэдэвлэн бүтээсэн кинонууд дундаас хамгийн муу "муу талын дүр"-тэй кино гэж дүгнэсэн юм.

2. Suburbicon

Коены ах дүүсийн зохиолыг нь бичиж, Жорж Клүүнигийн найруулсан уг киноны трэйлер уг нь итгэл төрүүлж байсан юм. Гэтэл кино инээдтэй ч биш, онц гойд ч биш байжээ. Уг нь жүжигчид болоод бусад зүйлсийг нь харахад үнэхээр сайн кино болж болохоор байсан ч яалтчгүй энэ оны хамгийн муу кинонуудын нэг болсон байна. Жорж Клүүнигийн найруулсан "The Ides of March", "Confessions of a Dangerous Mind", "Good Night and Good Luck" зэрэг кинонууд сайн байсныг дурдах хэрэгтэй. Даанч энэ удаад нэг л болж өгсөнгүй дээ. 

3. Downsizing

Александр Пэйний хамгийн муу кино гэж үнэлэгдсэн уг бүтээл түүний Metacritic дээр 80-аас доош үнэлгээ авсан анхны кино юм. "The Descendants", "About Schmidt", "Nebraska" зэрэг киногоороо олон хүнд таалагддаг байсан тус найруулагчийн уг бүтээлийн яг юу нь буруу болж орхив? Гурван удаа Оскарт өрсөлдөж байсан найруулагчаас хүлээнэ гэж бодоогүй энэ тааруу бүтээл 135 минут үргэлжилдэг ч үзэгчдийг уйдаахгүй байх сонирхолтой агшин багатай.

4. King Arthur: Legend of the Sword

Гай Ричигийн "Шерлок Холмес" Камбербэчийн тоглосон цувралыг гүйцэхгүй ч уйдаахааргүй байсан. "The Man from U.N.C.L.E" Бонд биш ч сонирхолтой байж, олон хүнд таалагдсан. Гэхдээ "King Arthur: Legend of the Sword" кино энэ жил шүүмжлэгчдээс муу үнэлгээ авсан юм. Туслах дүрүүд нь мартагдахад амархан байсан нь кино зохиол маш муу байсных юм. Янз бүрийн эффект, засвар сайн байсан ч зохиол, дүрүүд чанартай байж чадсангүй гэжээ. Хүмүүсээс сайн, муу янз бүрийн л юм сонсож байгаа кино доо.

5. Alien: Covenant

Ридлэе Скоттын бүтээл тийм муу байгаагүй ч фэнүүдийн хүсэж байснаас яг эсрэг зүйл байсан юм. Харийнхан киноны үргэлжлэлийг фэнүүд тэсч ядан хүлээж байсан билээ. Харин Скотт "Prometheus"-ийг цааш үргэлжлүүлэхээр шийдсэн. Майкл Фассбендер гайхалтай, зураглал ч гайхалтай, биеийн зэрэмдэглэгдэж буй хэсэг сайн байсан ч үүнээс бусад нь тааруухан байсан гэж дүгнэжээ. Хүмүүс маш өндөр хүлээлт тавиад байсан ч үзэж дуусаад тэнд байсан хоёр цагаа эргүүлэн авахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ.

6. The Snowman

Энэ кино ямар муу байсан тухай хэлэх үг ч олдохгүй байгаа гэнэ. "Tinker Tailor Soldier Spy" киноны найруулагч 2017 оны хамгийн муу кинонуудын нэгийг найруулсан байна. Норвегийн нэгэн гэмт хэрэг төрлийн зохиолоос сэдэвлэж, Майкл Фассбендер гол дүрд нь тоглосон гэхээр маш гоё сонсогдож байгаа байх. Гэхдээ зохиол хүмүүст их танил санагдаж, бас туслах дүрүүд ч амархан мартагдам байжээ. Уг нь илүү сайн кино болох боломжтой байсан нь хүмүүст харамсалтай санагджээ.

7. A Cure for Wellness

Маш гоё зураглалтай, сэтгэл хөдлөм байсан боловч урьдчилан таамаглахад амархан зохиол, киноны урт зэрэг нь тааруухан болжээ. Вербинскигийн кинонууд харагдах байдлаасаа хүмүүсийг огтхон ч уйдаадаггүй боловч киноны зохиол, өгүүлэмжийн хувьд тун тааруухан болж дуусдаг байна. Ямагт адал явдалт төрлийн кино оролддог найруулагчийн хувьд шинэ зүйл хийх гэж оролдож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ 146 минутын кино хийх гэж байгаа бол минут болгон үнэхээр үнэ цэнэтэй эсэхийг сайн бодох хэрэгтэй.

8. Ghost in the Shell

Маш сайхан гэнэтийн бэлэг болон сэтгэлээр унах хоёрын яг голд нь явж байгаа кино. Алдартай аниме зохиолын сонирхолтой, үзүүштэй хувилбар байсан юм. Гэвч ориг хувилбараасаа хол тасарсан өөр үйл явдал, мэдрэмж байв. Холливудын хувьд илүү өргөн цар хүрээг хамарч, үзэгчдийг татах гэсэн сайхан оролдлого. Гэхдээ л кино зохиол замбараагаа алдаж, нэг л зүйл дутуу мэт мэдрэмж төрүүлсэн юм. 

9. War Machine

Netflix-ийн хамгийн том найдлага төрүүлсэн бүтээлүүдийн нэг байв. 60 сая долларын төсвөөр бүтсэн кино бүтээл гээд бод доо. Брэд Питт хэзээ ч иймэрхүү муу дүр бүтээж байгаагүй. Уг киног тайлбарлах үг гэвэл, "Сонирхолтой гэхээсээ илүү уур хүргэм" байсан юм. Уг кинонд сонирхол төрүүлэх хэсгүүд байсан ч бүхэлд нь дүгнэвэл тийм ч сайн байсангүй.

10. All Eyez on Me

"Бодит явдлаас сэдэвлэв" гэх үг кинонд ямагт нэр хүнд нэмж байдаг. Гэвч уг кинонд Tupac гэж яг хэн байсан бэ гэдгийг харуулах боломж байсангүй. "Straight Outta Compton" киноноос хойш бид илүү сайныг үзнэ л гэж хүлээж байсан. Илүү сайн кино болж болох байсан нь урам хугалж, дургүй хүрмээр. Энэ кино яг л телевизэд зориулагдан хийсэн мэт санагдана. Хэрэв ийм байдлаар кино хийх бол Курт Кобайн, Принц нарыг тайван орхих хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
22
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.