Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Шинэ жилийн баяртай холбоотой БАЯР, ГУНИГ ХОСОЛСОН 15 түүх

UB.Life түүхүүд булангийн шинэ түүх!


Шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Баяр гуниг хосолсон түүхүүд ийнхүү танд хүрэхэд бэлэн болоод байна. Өөрийнхөө хамгийн дурсамжтай шинэ жилийн баярыг мөн хуваалцах боломжтой юм шүү! Та бүхэн ямар нэгэн сонирхолтой түүхээ хуваалцахыг хүсвэл мөн [email protected] хаягаар бичиж ирүүлээрэй.

  • Би өнгөрсөн шинэ жилийн баяраар ёстой нэг навс уугаад, нэг ёсондоо тасарч билээ. Тухайн үед хотын төвд байрлалтай нэг газар шинэ оны баяраа тэмдэглэсэн. Гэтэл маргааш өглөө нь буюу арванхоёрдугаар сарын 30-ны өглөө Багануурт сэрсэн юм даа. Яаж гэдгийг ерөөсөө санаагүй. Тэнд байдаг зочид буудлын өрөөнд даргатайгаа хамт, бүр даргын жолоочтой хамт сэрээд, тэрнээс хойш нэг хэсэгтээ л ажлаас өөр юм ярьж чадахгүй эвгүй байдалд орсон доо.

П.О 29 настай

 

  • Би өнгөрсөн шинэ жилээр, яг 31-ний өглөө бялуу авах аймаар нүсэр даалгавартай гэрээс гарсан. Тэнд жинхэнэ амьдралын хатуу хөтүүг мэдэрч билээ. Ийм нэг пост бичиж байсан юмдаг.

О.А 21 настай

 

  • Шинэ жилээрээ гэр бүлээрээ нэг сайхан кино үзье гэж ярьж ярьж Юнивишн кино сангаас МИ-18 үзсэн юм даа. Жаахан буруу кино сонголт болсон.

А.С 18 настай

 

  • Надад шинэ жилтэй холбоотой дурсамж ерөөсөө байдаггүй. Жинхэнэ хүндхэн явдал гэдэг чинь л энэ байх.

Эмо Билгүүн 24 настай

 

  • 2015 оны шинэ жилийн орой би чинь ганц бие залуу байлаа. Тэр үед догдлол ч байхгүй байсан юм. Тэгээд ажил дээрээ ганцаараа сууж сууж байгаад гэнэт цаг харсан чинь 23 цаг өнгөрч байдаг юм. Ажил дээрээ он гаргах нь ч хаашаа юм, муу ёр байгаа даа гэж бодоод шуудхан хувцсаа өмсөөд л гарсан. Явсаар байтал яг талбайн орчим очоод цаг хартал 23 цаг 55 минут болж байсан юм. Гэртээ харьж амжихгүй, бараг цахилгаан шатанд гаргах юм байна гэж бодонгуутаа машинаа шууд зам дээр орхиод талбай руу ганц шил юмтайгаа гүйж билээ. Яг очтол он гараад, энд тэндгүй ёслолын буудлага. Нэг мэдсэн, би чинь шал танихгүй хамт олонтой архиа хувааж задлаад зогсож байсан. Тэндээсээ танилцсан эмэгтэйтэй одоо гэр бүл болоод, сайхан амьдарч байна даа.

Х.Э 31 настай

  • Он гарахад унтаж л байлаа.

Ц.Р 27 настай

 

  • Оюутан байхад яг шинэ жилийн үеэр шалгалт, дүн гээд бүх юм давхцдаг байсан. Гэтэл яг нэг хичээл дээр 31-нд дүн гаргах болдог юм. Гэртээ байж байтал ангийн хүүхэд залгаад, “Хүүе ээ, чамайг унагаах гээд байна” гээд, би чинь уйлах шахаад сургууль руугаа гүйсэн. Очтол багш миний шалгалтын хуудсыг барьчихсан, “Бичгийн хэв чинь ямар хаашаа юм бэ. Шалгалтын оноо 0 шүү” гэж зэмлээд, би уйлаад... Тэгсэн чинь багш бас оргилуун дарс буудуулаад, би чинь уйлахаа үргэлжлүүлэх үү, аяга бариад очих уу гээд бас бөөн эргэлзээ. Хөөрхий дөө, тэр үед уух дуртай ч байж. Тэгээд оройн 9 цагт, шинэ он гарахын өмнөхөн ганц аяга оргилуун дарс уучихсан, ёстой нэг хорвоо гээд л хотын төвөөр алхаж байсан юм. Миний хувьд хамгийн дарамттай өнгөрсөн шинэ жил. Гэхдээ оны дараа багш миний шалгалтын цаасыг анхааралтай уншаад, дүнг минь бүтэн оруулж онц гарсан даа.

О.А 21 настай

 

  • 10 жилд байхдаа найзуудтайгаа шинэ жилээ нэгнийдээ хамт тэмдэглэх болсон юм. Хоол унд, салат энэ тэр хийж идээд, жаахан ярьж сууж байгаад 12 цаг дөхөнгүүт салют буудуулахаар гарав аа. Тэгээд нээх чаддаг баатрууд болоод асаасан чинь бууддаггүй шүү. Яасан юм бол гээд л ийш тийш нь сэгсэрч байсан чинь гэнэт буудаад. Тэгсэн яг буудсан зүгээс нэг машин гарч ирж таараад, машины доор цацраад... Бүгд айсандаа шууд хаяад гэр лүүгээ гүйж орцгоосон доо. Түүнээс хойш салют авахаа больсон юм гэдэг.

Б.Ц 25 настай

  • Эмээгийндээ очих гээд зам гарч яваад яг замын голд халтираад уначихсан. Дүүтэйгээ бүр яг  давхралдаад... Машины шар гэрэл ойртоод л, бид хоёр өөрсдийгөө шоолж инээгээд л, инээгээд л... Бүр босох хүчгүй болтлоо инээсээр байгаад арай гэж босоод дахиад инээгээд, бараг арваад минут инээж билээ.

Ч.Д 21 настай

 

  • Нэг жил хоёр анги хоорондоо монита зохиосон юм. Яг том бэлгээ солилцохоос өмнө бид нар хоорондоо шоколад солилцоод л... Надад жижиг сникерс байнга ирнэ. Тэгсэн яг том бэлгээ солилцдог өдөр хүүхдүүд гоё гоё бэлэг аваад л. Тэгсэн манай найзын монитадаа өгч байсан цаасан дээрээ жаахан зураастай том сникерс над дээр ирдэг юм даа. Тийм дампуу. Одоо тэр залуу үүнийг уншиж байгаасай. “Ичээч” гэж л хэлье дээ.

Х.О 22 настай

 

  • Хамгийн гоё шинэ жилийн баяр яг 2013 онд тохиож байсан юм. Манай гэр бүл гадаадынхны тэмдэглэдэг зул сарын баярт их дуртай байсан болохоор 25-ны өдөр модныхоо дээр ууттай бэлэг өрж тавиад л, зул сарын дуу сонсоод л... Гэртээ ганцаараа энэ тэр дээр гардаг шиг өглөө нь ухасхийж босоод, “Зул сар боллоо, зул сар боллоо” гэж орилоод л.. Яаа... Тэгээд бөөнөөрөө хамт халуун шоколад ууж суунгаа бэлгээ догдлол дүүрэн задалсан чинь харин нээх том хайрцаг дотор баахан цаас. Өөр зүйл байдаггүй юм. Би гайхаад, дахин дахин ухаад л байлаа. Ерөөсөө юу ч байхгүй. Уйлах гээд ч байгаа юм шиг нээх сонин мэдрэмж төрөөд сууж байсан чинь ээж шууд хойноосоо туузаар ороосон бяцхан гөлөг гаргаж ирсэн юм даа. Би зөндөө уйлсан. Хамгийн сайхан бэлэг байж билээ. Бид нар одоо ч жил болгон модоо тойрч суугаад бэлэг солилцдог. Өнөө өглөө надад кофены машин бэлэглэсэн байсан. Энэ бол хамгийн сайхан уур амьсгал оруулдаг баяр!

А.С 22 настай

  • Өнгөрсөн жил хүүхдүүдээ баярлуулчих санаатай өвлийн өвгөний хувцас өмсөөд гэртээ орсон юм. Хүүхдүүд маань бөөн баяр, тойрч гүйлдээд л. Ядаж байхад би бэлгийг нь 100-гийн торонд хийчихсэн. Сахал энэ тэр байхгүй болохоор нь баахан хөвөнд юм оёдог утас зүйж байгаад тогтоогоод орсон юм. Ёстой нэг хөгийн өвгөн болсон доо. Гэхдээ хүүхдүүд маань баярлаад сүйд. Өвөр дээрээ суулгаж байгаад, “Заа, манай Ану-Үжингийн нэрийг хэн гэдэг билээ?” гэсэн чинь эхнэр тэнд татаад уначихсан. Хүүхдийнхээ нэрийг хэлээд, нэрийг нь асуудаг ёстой нэг балай өвгөн болсон юм даа. Гэхдээ одоо жил болгон өвгөн болж орно гэж бодож байгаа.

У.Т 34 настай

 

  • Ажлын шинэ жил дээр үйл явдлын зураг, бичлэгийг хийх хүндтэй үүрэг надад оногдсон юм. Уугаад л, бичлэгээ хийгээд л ссайхан байсан. Харин маргааш нь үзсэн чинь бүтэн нэг цагийн бичлэг дээр урд камераараа өөрийгөө бичсэн байсан юм даа.

Э.М 28 настай

  • Хэдэн жилийн өмнө хамаатнуудаараа цуглаад шинэ жил тэмдэглэж байсан чинь өвлийн өвөө ороод ирдэг юм. Хүүхдүүд яах вэ баярлаад л, томчуудын царай барайгаад л. За хэн нь захиалсан юм бол, үнэтэй болсон байх даа гээд дор бүрнээ бодсон гэсэн. Тэгсэн өвлийн өвөө бэлгээ өгөөд, “За өвөө нь ингээд явъя даа” гээд гараад явчихсан. Тэр өвлийн өвөө хэн байсныг бид мэдээгүй. Нэг бол айл андуураад, бантаад орсон эсвэл жинхэнэ өвлийн өвөө байсан байх.

А.М 21 настай

 

  • Манай гэрийнхэн ер нь их настргүй хүмүүс. Өнгөрсөн жил он гарах гэж байхад найзууд маань дуудаад, гэрийнхэн гаргахгүй байсан юм. Ээж өрөөндөө унтаад өгсөн. Аав бид хоёр шөнийн 12 цагийг хүлээгээд, оргилуун дарсаа буудуулж эхний аягыг уугаад л унтчихсан. Би гэж хүн том бялуу, бөөн хоол, оргилуун дарсны ард ганцаараа үлдсэн. Яагаад хөөрч догдлохгүй байдаг юм бол гээд уур хүрээд байж байснаа ганцаараа нөгөө оргилуун дарсаа уугаад, уйлаад, тэгж байсаар байгаад үүр цайлгаж байсан юм. Ер нь шинэ жилийг инээд хөөртэй, гэр бүлээрээ хөгжилтэй сайхан тэмдэглэх чинь хүүхдийн сэтгэл санаа, дурсамж гээд гэр бүлийн уур амьсгалд маш их нөлөөлдөг шүү. Бас тэр мөчид л том болмооргүй санагдсан даа. Хүүхдээрээ л баймаар байна.

Г.М 20 настай

Та өөрийн түүхийг мөн хуваалцаарай!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
4
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.