Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2017 оны онцлох: Технологийн салбарын шилдэг 10 ОЛОЛТ

Технологийн салбарын хувьд хуучин нээлтүүд илүү шинэчлэгдэж сайжирсан жил болж өнгөрлөө.


Технологиос мэдээллийн эрин зуунд шилжээд удаж буй хүн төрөлхтний хувьд 2017 он шинэ, шилдэг ололт амжилтаар дүүрэн байлаа. Технологийн салбарын хувьд хуучин нээлтүүд илүү шинэчлэгдэж, сайжирсан ч гэж тодорхойлж болох юм. Ингээд технологийн салбарт энэ онд өрнөсөн шилдэг 10 ололтыг танилцуулъя.

1. IPhone X

“Apple” компани 10 жилийн ойгоо тохиолдуулан “iPhone 8”, “iPhone 8+”, “iPhone X” гэх гурван шинэ загвараа танилцууллаа. Эдгээрээс IPhone X загвар хамгийн эрэлттэй борлуулагдаж байгаа аж. Хэрэглэгчийнхээ царай төрхийг таних, дүрсний нягтралыг гойд сайн тохируулах, холбогчгүй цэнэглэгч гээд олон давуу талтай нь тус загварыг энэ оны онцлох бүтээлүүдийн нэг болголоо.

2. Galaxy S8/S8 Plus

Форбес сэтгүүлээс тус загварыг “Бүх цаг үеийн хамгийн сэтгэл татам загвартай” гэж онцолжээ. Нүүр нь бүхэлдээ дэлгэц бөгөөд гадаргуун хамгаалалт сайжирсан, багтаамж нэмэгдсэн гээд IPhone утсыг бодвол илүү чөлөөтэй загварыг бүтээсэн нь хэрэглэгчдийн таашаалд нийцжээ. Samsung компаний сурталчилгаа ч багагүй шуугиан тарьсан билээ. 

3. Microsoft's Surface Pro

Macbook уян хатан олон загваруудаараа зөөврийн компьютерийн зах зээлийг “эзэгнээд” байсан бол Miscrosoft энэ онд байрыг нь эзэлж чадлаа. Дижитал үзэг ашиглаж болох мэдрэгч бүхий дэлгэц нь 2018 онд ч эрэлт ихтэй байх төлөвтэй байна. 

4. Nintendo Switch 

“Nintendo" компаний видео тоглоом төхөөрөмж 2016 оны аравдугаар сард худалдаанд гарсан ч энэ оны гуравдугаар сараас хойш олон нийтийг хамарч чадсан юм. Тоглогчдын хувьд хамгийн өргөн боломж, тав тухтай хэрэглээг бий болгосноороо салбартаа өөрийн байр суурийг бататгав.  The Legend of Zelda: Breath of the Wild, Super Mario Odyssey, Doom, Wolfenstein II: The New Colossus зэрэг тоглоом онцлохууд байлаа. 

5. Xbox One X

Нэг бүр нь 500 ам.долларын үнэтэй Xbox One X 4K буюу маш нарийн нягтшилтай дэлгэцийн тусламжтай бодит мэт дүрслэлээрээ видео тоглоомын цар хүрээг тэллээ. 

6. Sonos One

Amazon Echos болон Google Home зэрэг чанга яригч энэ жил багагүй шинэчлэлийг авчирсан ч Sonos One яах аргагүй шилдэг нь байлаа. Нэг үгээр дээрх загваруудыг нэгтгэсэн хувилбар бөгөөд ухаалаг-яригчийн төгс шийдэл юм.

7. Mighty

Ухаалаг төхөөрөмжүүдээс хамгийн их хэрэглээнд нэвтэрсэн нь яах аргагүй чихэвч. Тэгвэл Mighty-ийн жижиг удирдлага, чихэвч хаана ч ямар ч үед цэвэр дуугаралттай нь давуу тал олголоо. Фитнес, дасгал сургуулилтаар хичээллэх, урт замд алхахад саад учруулахгүй.

8. Sony WH-1000XM2

30 гаруй цаг цэнэглэлгүйгээр ажиллах нь л энэ төрлийн төхөөрөмжийн хувьд давуу тал юм. Амазоноос “Бүх цаг үеийн шилдэг чихэвч” гэж нэрлэжээ.

9. DJI Spark

Утас юм уу, сүлжээнд холболгүй ашиглах боломжтой нисдэг аппарат буюу дрон энэ оны шилдгүүдэд багтахаас аргагүй юм. Гарын алгаараа удирдах боломжтой тул гэрэл зурагчдын таатай хэрэглээ боллоо. 

10. Cadillac Super Cruise

Удаан хугацаагаар автомашин жолоодох хүндрэлийг тус төхөөрөмж үгүй хийлээ. Хагас-автомат удирдлага нь гараа жолооноос холдуулсан ч удирдлагыг хэвээр хадгалах юм. Жолоогоо нэг тохируулсан байхад л жолоо барьж байхдаа утсаар ярьж, өөр үйлдэл хийхэд аюулгүй байх нь энэ оны шилдэг технологийн дэвшлүүдийн нэг байлаа. 

Эх сурвалж: Techinsider 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.01.03
2017 онд хамгийн өндөр ашиг орлоготой байсан 10 жүжигчин
2
2018.01.02
2017 оны хамгийн өвөрмөц “баатрууд”
3
2018.01.02
Дэлхий Шинэ жилээ ингэж угтсан
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.