Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"BTS" 2017 оны ШИЛДЭГ хамтлаг байж чадсаныг ийн батлая

Тэд энэ онд юу хийж бүтээв?


Дэлхийд хамгийн алдартай байж чадсан BTS хамтлаг энэ онд амжилт бүтээлээр дүүрэн байжээ. Бүгдээрээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн тэдний хийж бүтээсэн онцлох үйл явдлуудыг хамтдаа эргэн санацгаая.

Нэгдүгээр сарын 1: RM (Rap Monster) өөрийн "Always" дуугаа Soundcloud дээр оруулжээ.

 

Нэгдүгээр сарын 30: Idol Star Athletics Championship гэх жил болгон болдог сонирхолтой нэвтрүүлэгт оролцсон юм.

Хоёрдугаар сарын 12: "Spring Day" дуу нь цацагдсан.

 

Хоёрдугаар сарын 19: "Not Today" дуу нь цацагдсан.

 

Хоёрдугаар сарын 22: "Wings" цомог нь Gaon Chart K-pop Awards дээр хамгийн их борлогдсон цомгоор тодорсон.

Гуравдугаар сарын 4: "Spring Day" дуу Bubbling Under Hot 100 чартын 15-д бичигдэж, шилдэг 100-д орох боломжийг олгосон юм.

Гуравдугаар сарын 17: KCON MEXICO 2017-г нээсэн байна.

Гуравдугаар сарын 19: Rap Monster "Change" гэх дуун дээр Wale-тэй хамтарсан.

 

Гуравдугаар сарын 23: BTS Live Trilogy Episode III: The Wings Tour тоглолтоо Нью Жерсид хийсэн. Хоёр дахь тоглолт нь 24-ний өдөр болсон бол мөн Чикаго, Анахэйм зэрэг газруудад тоглолтоо хийсэн юм. Тоглолтууд цааш үргэлжлэн дөрөв, тав, зургаа болон аравдугаар сард Ази тивээр, мөн Австралид анх удаа тавдугаар сард тоглолтоо хийсэн.

Дөрөвдүгээр сарын 10: Биллбоард Хөгжмийн шагнал гардуулах ёслолын "Top Social Artist" төрөлд нэр дэвшсэн.

Дөрөвдүгээр сарын 27: "Social Artist" чартад Miley Cyrus, Rihanna нарыг давж бичигдсэн байна.

Тавдугаар сарын 8: "BBMA" шагнал гардуулах ёслолд оролцсон хамгийн анхны Солонгосын хөвгүүдийн хамтлагаар тодорсон.

Тавдугаар сарын 21: "BBMA" шагнал гардуулах ёслолоос шилдэг "Social Artist" шагнал хүртсэн. Уг ёслолд оролцон, шагнал хүртсэн анхны Солонгос хамтлаг болсон юм.

Зургаадугаар сарын 9: 4 жилийн ойн баяртаа зориулж шинэ дуунууд гаргасан байна. Үүний нэг нь RM болон V нарын "4 O'Clock"

 

Зургаадугаар сарын 14: Suga "So Far Away" дууг Jin, Jungkook нартай хамтран дахин дуулжээ. 

 

Долоодугаар сарын 5: "Come Back Home" дууг дахин дуулсан.

 

Наймдугаар сарын 10: "Love Yourself" гарах талаар зарлагджээ.

Наймдугаар сарын 23: "Love Yourself: Her EP" хэзээ гарах тухай баттай тов гарав.

Есдүгээр сарын 4: "Serendipity" нь Love Yourself: Her-оос өмнө тавигдав.

 

Есдүгээр сарын 12: "Best of Me" дээр Chainsmokers хамтлагийн Андрью Таггарттай хамтарч байгаа нь нийтэд ил болсон.

Есдүгээр сарын 14: "DNA"-д зориулсан teaser цацагдсан.

Есдүгээр сарын 18: Love Yourself: Her цацагдсан.

 

Есдүгээр сарын 24: Биллбоардын шилдэг 200-гийн эхний 10-т бичигдсэн анхны Солонгос хамтлаг болсон. Энэ жил тэдний азын тоо 7 байсан юм. 7 гишүүнтэй хамтлаг 2017 онд биллбоардын 7-д бичигдсэн.

Аравдугаар сарын 2: DNA шилдэг 100 дууны жагсаалтын 67-д бичигдсэн.

Аравдугаар сарын 31: UNICEF болон BTS хамтран "Love Myself" тусламжийн хөрөнгө босгох аяныг эхлүүлжээ.

Арваннэгдүгээр сарын 3: BTS хамтлаг нь AMA буюу Америкийн хөгжмийн наадам дээр тоглолтоо үзүүлэх болов.

Арваннэгдүгээр сарын 15: Жимми Киммелийн шоунд оролцож, бяцхан хэмжээний тоглолт үзүүлжээ. Мөн Ellen DeGeneres, The Late Show with James Corden зэрэг нэвтрүүлгүүдэд оролцсон байна.

 

Арваннэгдүээр сарын 19: DNA дуугаа AMA хөгжмийн наадам дээр толилуулав.

 

Арваннэгдүгээр сарын 23: Steve Aoki, Desiigner нартай хамран Mic Drop (Remix) дууг дуулснаар тэдний АНУ дахь хамгийн алдартай дуугаар тодорсон.

Арваннэгдүгээр сарын 28: Mic Drop (Remix) шилдэг 100 дууны 28-д бичигджээ.

Арванхоёрдугаар сарын 6: "Snow Crystal" дуугаа Японд цацсан байна. Мөн зарим дууныхаа Япон хувилбарыг ч мөн олонд хүргэжээ. Oricon чартын дээгүүр бичигдсэн анхны Япон биш дуугаар тодорчээ.

 

Арванхоёрдугаар сарын 7: "With Seoul" дууг нь хэтэрхий их татаж авснаас болоод сайт нь гацаж, хаагдах шахаж байжээ.

Арванхоёрдугаар сарын 11: Биллбоардын оны төгсгөлийн шилдэг уран бүтээлийн 10-т бичигдсэн байна.

Арванхоёрдугаар сарын 15: Fall Out Boy-той RM хамтран "Champion" ремикс хийжээ.

Арванхоёрдугаар сарын 31: АНУ-д New Year's Rockin' Eve-ийн нэг хэсэг болж, тэдний үзүүлбэр цацагдах юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
25
30
0
0
0
0
0