Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Гэрэг" сэтгүүл: 2017 оны НӨЛӨӨ БҮХИЙ 50 ХҮН-тэй танилц

“Гэрэг” сэтгүүл хоёр дахь жилдээ оны нөлөө бүхий 50 хүнийг нэрлэлээ. Нийгэмд эерэг болон сөргөөр нөлөөлсөн улс төр нийгэм, соёл урлагийн зүтгэлтнүүдийг тодруулж, тухайн хүмүүсийг ямар учраас “нөлөө бүхий” хэмээн тодорхойлсноо хөрөг таталбараар тайлбарладаг билээ. Нөлөө бүхий 50 хүний намтрыг бичсэн нь ихэвчлэн тухайн хүнийг сайн мэддэг, эсвэл ойр ажиллаж байсан хүмүүс, эс бөгөөс олонд танигдсан нийтлэлчид юм.


“Гэрэг” сэтгүүл хоёр дахь жилдээ оны нөлөө бүхий 50 хүнийг нэрлэлээ. Нийгэмд эерэг болон сөргөөр нөлөөлсөн улс төр нийгэм, соёл урлагийн зүтгэлтнүүдийг тодруулж, тухайн хүмүүсийг ямар учраас “нөлөө бүхий” хэмээн тодорхойлсноо хөрөг таталбараар тайлбарладаг билээ. Нөлөө бүхий 50 хүний намтрыг бичсэн нь ихэвчлэн тухайн хүнийг сайн мэддэг, эсвэл ойр ажиллаж байсан хүмүүс, эс бөгөөс олонд танигдсан нийтлэлчид юм. 

Олон нийтийн аюулгүй байдлын төлөө амь насаа дэнчинд тавин зүтгэгч Онцгой байдлын алба хаагчдын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  дэлхийн шилдэг мэс засалчдын нэгээр шалгарсан О.Сэргэлэнгийн талаар Монголын залуу мэс засалчдын холбооны тэргүүн Д.Сэргэлэн, Улаанбаатар хотыг нөмөрсөн утааны талаар зоригтой дуугарсан “Утааны эсрэг ээж аавууд”-ын талаар сэтгүүлч, тус хөдөлгөөнийг санаачлагчдын нэг Ц.Пүрэвхүү, сүмогийн хамгийн өндөр амжилтыг тогтоосон их аварга Хакүхо М.Даваажаргалын талаар Херо Баатар хэмээн олноо танигдсан Б.Баатар, энэ жил “Оннц Дүмд” цувралаараа өөрийгөө шинээр нээсэн О.Баярсайханы талаар түүний найз, “Авьяаслаг монголчууд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, “Хөг-Жим” цомгоороо хөгжмийн ертөнцөд байр сууриа тунхагласан дуучин Ука буюу Д.Уламбаярын талаар продюсер Б.Ангирмаа, МАН-ын дуулианаар хэсэгтээ шуугиан тарьсан Ц.Сандуйн талаар нэрт нийтлэлч А.Баатархуяг, улс төрийн хөшигний ардах наймааг ил гаргасан иргэн Г.Доржзодовын талаар сэтгүүлч, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан бичлээ. Тэд болон бусад оны нөлөө бүхий 50 хүний талаар юу бичсэнийг уншихыг хүсвэл та “Гэрэг” сэтгүүлийн шинэ дугаарыг сонирхоно уу. 

Мөн маргаашнаас (2017.12.27) эхлэн цувралаар “UB.life” сайт дээр нийтлэгдэх болно.  

Хэн хэний тухай бичсэн бэ? 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.24
ХМЗ: Сошиалын мэдээлэл сэтгүүлчдэд найдвартай ЭХ СУРВАЛЖ биш
2
2018.12.04
“ГЭРЭГ” сэтгүүлийн шинэ дугаараас санал болгох 5 нийтлэл
3
2018.10.14
Монгол найруулагчийн бүтээл оюутны "ОСКАР" хүртлээ
санал болгох
1
25 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
14
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.