Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны Шилдэг 9 уяач

Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг 81 оноогоор тэргүүллээ.


Монгол Улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай есөн уяачийг Монголын Морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ноос танилцуулж байна.

Нэгдүгээр байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас дөрвөн айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас таван түрүү, 21 айраг хүртсэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэг 81 оноогоор.
Хоёрдугаар байр: Ардын хувсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр түрүү, зургаан айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас таван түрүү, 13 айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр 76 оноогоор.
Гуравдугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, долоон айраг хүртсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Түвдэнжаажидын Батзориг 36 оноогоор.  
Дөрөвдүгээр байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, таван айраг хүртсэн Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Түвдэнгийн Батцоож 31 оноогоор.
Тавдугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр түрүү, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл 29 оноогоор.   
Зургаадугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас нэг түрүү, есөн айраг хүртсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Сашкагийн Эрдэнэбат 28 оноогоор.
Долоодугаар байр: Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, долоон айраг хүртсэн Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Монгол Улсын алдарт уяач Ганбаатарын Буянтогтох 27 оноогоор.
Наймдугаар байр: Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас хоёр айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас хоёр түрүү, таван айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир 26 оноогоор.
Есдүгээр байр:  Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаас нэг айраг, Засгийн газрын шийдвэртэй бүсийн уралдаанаас гурван түрүү, дөрвөн айраг хүртсэн  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Пүрэвдоржийн Алтансүх 25 оноогоор тус тус эрэмбэлэгджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.01.03
2017 онд хамгийн өндөр ашиг орлоготой байсан 10 жүжигчин
2
2018.01.02
2017 оны хамгийн өвөрмөц “баатрууд”
3
2018.01.02
Дэлхий Шинэ жилээ ингэж угтсан
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
12
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.