Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО: Ёолкны тоглоомыг ингэж хийдэг

Орос, Монголд Шинэ жилээр л ёолкны тоглоом хэрэглэдэг бол гадаадад бүтэн жил ашигладаг.


Ёолкны тоглоомыг яаж хийдэг юм бол гэж бодож байгаагүй хүн үгүй биз ээ. Манайд зарагдаж байгаа ихэнх тоглоом хойд хөрш ОХУ-аас орж ирдэг билээ. Оросын Нижний Новгород хотын тоглоомын “Ариель” үйлдвэрийг танилцуулья.

Үйлдвэрийн байшин хийдэг бүтээгдэхүүнтэйгээ адил үзэсгэлэнтэй сайхан.

Нэгдүгээр давхарт ёолкны тоглоомын үзэсгэлэн бий.

Хуучин ЗХУ-ын үеийн тоглоом.

Орчин үеийн ёолк ийм байх ёстой.

“Ариель” үйлдвэр 20 гаруй жил ажиллаж байна.

Тусгай захиалгаар ямар ч өнгө, хэлбэрийн тоглоом хийж өгнө.

Орос, Монголд Шинэ жилээр л ёолкны тоглоом хэрэглэдэг бол гадаадад бүтэн жил ашигладаг. Тийм болохоор зун ч эднийх захиалга ихтэй.

Үйлдвэрт дан эмэгтэйчүүд ажилладаг. Ганц эрэгтэй нь захирал.

Хоёрдугаар давхарт үйлдвэрийн ерөнхий зураач тоглоомон дээр буулгах, зурах зургаа гаргана.

Үйлдвэрт ийм урт шилэн хоолойнууд ирдэг.

Хоолойг халааж, хэд хэдэн хэсэг болгон таслана.

Халаагаад сунгана.

Хувааж, тасаллаа.

Тасалсан хэсгээ халаан, үлээж хэлбэрт оруулна.

Энэ цехэд 4 хүн л ажилладаг.

Дараа нь тоглоом зураач нарын гарт очно.

Зураач нар харин олуулаа.

Зураач бүр өөрийн хариуцсан хэсгээ зурна. Бүгдийг гараар зурах ч хооронд нь ялгахын аргагүй.

Хэд хэдэн дамжлагаар зурна. Тоглоомыг эхлээд будна. Хатаж байх хооронд нь зураач өөр тоглоомон дээр зургаа зурж, өлгөх маягаар ажил явагдана.

Ингээд тоглоомоо хайрцганд хийж, дэлгүүрт илгээнэ.

Ирсэн жирийн хүмүүст тоглоом будаж сурах дадлага олгох ангитай.

Ёолкны тоглоомыг ингэж хийдэг юм даа. Шинэ жилийн мэнд хүргэе.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
1 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
2 цагийн өмнө
Шавкат Рахмонов анх удаа эхнэр, хүүхдээ харууллаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
14
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.