Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Интроверт хүмүүст зориулсан ШИНЭ ЖИЛ тэмдэглэх 10 САНАА

Баяраа мартагдашгүй тэмдэглэн өнгөрөөх эдгээр санааг хамт хэрэгжүүлцгээе.


Тав тухыг эрхэмлэгч интроверт та баярын өдрөө хэрхэн өнгөрөөх вэ? гэж санаагаа чилээж байна уу? Олон төрлийн арга хэмжээ, үдэшлэг цэнгүүнээс илүүтэй ил галын дэргэд зузаан оймс өмсөөд ном уншин суухыг эрхэмлэдэг үү? Тэгвэл шинэ жилийн баяраа мартагдашгүй тэмдэглэн өнгөрөөх хэд хэдэн санааг хамт хэрэгжүүлцгээе.

1. Хэрэгцээтэй бүх зүйлсээ нэг дор худалдан авах.

alex t smith illustration - Поиск в Google

Баярын бялуу, амттан, оройн зоог бэлтгэх жор, жилийн төлөвлөгөө бичих дэвтэр, дотны хүмүүстээ илгээх мэндчилгээ гээд баярын үеэр олон дахин гадагш гарахгүйн тулд хэрэгцээтэй бүхнээ жагсаан бичиж, нэг дор бэлтгээрэй. 

2. Нэг өдрийн болзоо

envie de pâtisseries © Nathalie Jomard - Editions Hugo & Cie

Та хэрвээ нууцлаг ичимхий интроверт хүн бол гадуур, олон хүнтэй газраар ганцаараа явахаас айдаг хүний “зовлонг” маш сайн ойлгоно. Тэгвэл шинэ жилээс өмнө өөрийн айдсаа даван туулж, эрх чөлөөг мэдрээрэй. Нэг өдрийг зөвхөн өөртөө зориулан, хамгийн дэгжин хувцсаа өмсөж, дуртай киногоо үзэн, амттай кофе ууж, өөртэйгөө болзож өнгөрүүлээрэй. 

3. Өөртөө захидал бичих

Are you the spirit

Өөртэйгөө болзох үеэр таны хийх хэрэгтэй хамгийн чухал зүйл бол өөртөө хандан захидал бичих. Гайхмаар сонсогдож магадгүй ч бодол цаасан дээр буух үедээ илүү тодорхой ойлгомжтой болдог. Тиймээс нэг жилийн дараах өөртөө хандан, одоогийн өөрийнхөө зүгээс ил захидал бичээрэй. Ингэхдээ шуудангийн газарт хандан жилийн дараа өөртөө хүргүүлэх юм уу, найдвартай газарт нуугаад нэг жил хадгалаарай. Жилийн дараа та захидлаа уншаад мөрөөдлөө биелсэн байхыг, өнгөрсөнд харамсаж хэрэггүйг гээд одоогийн өөрөөсөө ихийг ойлгож авна гээд төсөөл дөө? 

4. Хайртай хүмүүстээ захидал бичих.

cute envelopes

Сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлж, баярласан талархсанаа хэлж чаддаггүй бол шинэ жил хамгийн тохиромжтой үе. Гомдоосон хүнээсээ уучлал гуйж, өөрийг тань гомдоосон нэгнийг өнгөрсөнд орхиход л “шинэ” гэдэг утга агуулагдах биш гэж үү? Ээждээ, аавдаа, хайртдаа, хааяахан таардаг танилдаа гээд богинохон ч хамаагүй сэтгэлийн үгээ буулгаарай. Интернет хөгжсөн өнөө үед цахим мэндчилгээ илгээж болох ч таны гараар бичсэн ил захидал хэн нэгний дэвтрийн завсар, нандин цуглуулгынх нь дотор байсаар л байна гэдэг гайхалтай биш гэж үү? 

5. Өнгөрсний аялал хийх.

Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Одоогийн байгаа газарт уу? Эсвэл холын хол хаа нэгтээ юү? Ирээдүй ирж байна. Гэсэн ч өнгөрснөөсөө бид цаг үргэлж суралцсаар байдаг. Тиймээс бага насаа өнгөрүүлсэн газартаа боломжтой бол очиж, боломжгүй бол эргэн дурсах ямар нэг сайхан санаа бодож олоорой. Хамгийн жаргалтай, эсвэл гунигтай дурсамжаа цаасанд буулган, “Би уучилж байна”,”Би өнгөрсөнд харамсахгүй” гэж өөртөө хэлээд үзээрэй. 

6. Үдэшлэгт явах

KANAKO | happy new year!

Та үнэхээр үдэшлэгт явахыг хүсдэг ч “Хань болох хүн байхгүй”, “Танихгүй хүн их байвал яана?” зэргээр айдаг уу? Тэгвэл шинэ оноос өмнө зориг гаргаад үзээрэй. Зөвхөн үнэхээр хүсч байна уу? Үгүй юу гэдгийг өөрийн сэтгэлийг сонсож шийдвэр гаргаарай. Та магадгүй харамсахгүй ч юм бил үү?

7. Төлөвлөгөөг амралт болгох

227 Likes, 15 Comments - Chotskibelle/Sherilyn (@chotskibelle) on Instagram: “Christmas is fast approaching and so is the new year! So I’m gonna start setting up my planner for…”

Хамгийн эхэнд дурдсан төлөвлөгөөний дэвтрийг санаж байна уу? Та жил бүр төлөвлөгөө гаргадаг бол таны хамгийн дуртай зуршлуудын нэг болсон байх. Харин энэ жил илүү өөрөөр төлөвлөх гээд үзээрэй. Ингэхдээ дуртай лаагаа асаан, ая сонсон, дуртай уух юмаа дэргэдээ тавьж (мэдээж утас, интернетээ салгасан нь дээр) дотоод бясалгал хийгээрэй. “Би хэн бэ?”,”Би цаашид хэн байх вэ?” зэргээр өөрийн хүсэл мөрөөдлийг чагна. 

8. Хайртынхаа сэтгэл рүү нэвтрэх

Хайртай хүнтэйгээ хамт баярын өдрөө өнгөрүүлэх бол юун түрүүнд олон хүн цугласан газраас татгалзаарай. Тэнд хөгжилтэй байж болох ч нэг нэгнийхээ яриаг сонсож, бодлоо хуваалцахад хүндрэлтэй шүү дээ. Тиймээс дулаан таатай орчныг бүрдүүлж, өнөөг хүртэлх харилцаагаа дүгнэн, чин сэтгэлийн яриа өрнүүлээрэй. Яг юунаас эхлэхийг мэдэхгүй байвал “Хайрлаж сурахын тулд түүнээс асуух 36 асуулт”-ын дагуу ярилцаарай. Та хэрвээ ганц бие бол эдгээрийг өөрөөсөө асуун, бусдыг хайрлахад бэлэн эсэхээ мэдээрэй. 

9. Нууцлаг өвлийн өвгөн

иллюстратор Uitgeverij ikko - Знает, как огнем гореть - пепел

Өөрийгөө, хайртай хүмүүсээ баярлуулчихлаа. Гэхдээ хангалттай биш байна уу? Тэгвэл өөрийн зүгээс сэтгэлийн бэлэг бэлтгэж хэн нэг танихгүй хүүхдийг баярлуулаарай. Хүнд хэцүү амьдралтай бяцхан үрс баярын үеэр танаас бэлэг аваад ямар их баярлана гээч. Магадгүй тэдний хүүхэд насны хамгийн жаргалтай дурсамжийг ч та бүтээж чадна. Зөвхөн “сэтгэлээсээ” л байхад болох нь тэр.

10. Гурав, хоёр, нэг…

Он солигдох торгон мөчид та юу хийдэг вэ? Тэгвэл энэ жил огт өөрөөр өнгөрүүлээрэй. Хүслээ шивнэж, хайртыгаа үнсэж ч болох юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.01.03
2017 онд хамгийн өндөр ашиг орлоготой байсан 10 жүжигчин
2
2018.01.02
2017 оны хамгийн өвөрмөц “баатрууд”
3
2018.01.02
Дэлхий Шинэ жилээ ингэж угтсан
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.