Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ


* Сурталчилгаа *

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийг ойн баярын хурал болж салбарынхаа шилдэгүүдийг тодрууллаа. Манай хамт олны 2017 онд бүтээн байгуулсан байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэлхийд тэргүүлэх Schuler фирмийн технологид суурилсан, Евро стандартын бүрэн автомат удирдлага, хяналтын систем бүхий ГАН БӨМБӨЛӨГИЙН ҮЙЛДВЭР ашиглалтад оруулснаар салбарынхаа ойн баяраар ШИЛДЭГ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ хэмээх эрхэм хүндэтгэлийг хүлээн авлаа.

 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олныг Салбарын 95 жилийн ойн Топ-10 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэлээ.

Бид Монголдоо анхдагч “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг нэвтрүүлэхээр шамдан орсоноос хойш Төмөртэйн төмрийн хүдрийн орд дээр хоёр ил уурхайг байгуулж, Төмөртолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэн, уурхай тус бүр дээр хуурай, нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах, 95 км авто зам, 36:5 км төмөр зам барих, цахилгаан хангамж зэрэг уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж орд газруудаа эдийн засгийн бүрэн эргэлтэнд оруулж чадсанаар Монгол Улсын уул уурхайн салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг хэдийнээ эзлээд байна.

Ерөнхий захирал Д.Батжавхлан салбарын хамт олондоо мэндчилгээ хүргэхдээ “Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлдвэрлэгч орон болох зайлшгүй шаардлагатайг өнгөрсөн он жилүүд бидэнд хангалттай ойлгуулсан. Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг ойртож байгааг дуулгахад таатай байна. Монгол Улсын эдийн засгийн түүчээ болсон салбарын нийт хамт олон та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв. 

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.22
Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ
3
2017.12.20
Монголын талаас болж Замын-Үүд - Эрээний хамтын ажиллагааны бүсийн ажил гацжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
14
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.