Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2017 оны Дэлхийн спортын ертөнцийн 7 гол үйл явдал

Мейведер МакГрегор нарын тулаан энэ жилийн гол үйл явдлын нэг байлаа.


ОХУ олимпийн наадмаас хасагдав

Сэргээшийн асуудал, “Сочи 2014” олимпийн сэргээшийн сорьцыг дахин шалгасан ОУОХ-ны мөрдлөгө, шалгалтын үр дүнд ОХУ ирэх жил БНСУ-д болох өвлийн олимпод оролцох эрхгүй боллоо. Тусгай комиссоос шалгаруулсан цэвэр тамирчид л ОУОХ-ны далбаан дор оролцох эрхтэй бөгөөд аварга болсон ч ОХУ-ын сүлд дуу эгшиглэхгүй. ОХУ-ын ҮОХ 15 сая долларын торгуульд унасан.

Мейведер vs Макгрегор

“Зууны тулаан” хэмээн нэрлэгдсэн мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мейведер холимог тулааны UFC холбооны аварга Конор МакГрегор нарын тулаан энэ жилийн гол үйл явдлын нэг байлаа. Спортын салбар төдийгүй эдийн засаг, бизнес, шоу ертөнцийн талбарын ч гол үйл явдал болсон. Ялалт байгуулсан Флойд Мейведер 100 сая доллар халаасалсан бол ялагдсан Конор 30 сая доллар гэсэн урьд өмнө гарч байгаагүй шагналын сантай тулаан болсон.

Усейн Болт зодог тайллаа

Ямайкийн домог, хөнгөн атлетикийн супер од Усейн Болт Лондонд болсон ДАШТ-ий дараа зодог тайлсан. Олимпийн найман удаагийн аварга Болт хамгийн сүүлчийн 100 метрийн уралдаандаа хүрэл медаль хүртэж, буухиа гүйлтэнд гэмтэл аваад барианд ороогүй. Тун харамсалтай төгсгөл ч хөгжөөн дэмжигчид түүнийг халуун алга ташилтаар үдэн гаргасан билээ.

Криштиану Роналдугийн 5 дахь “Алтан бөмбөг”

Мадридийн “Реал” багийн довтлогч Роналду эхлээд ФИФА-гийн The Best шагналыг хүртээд дараа нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг”-ийг тав дахь удаагаа авсан. Энэ нь өрсөлдөгч Лионель Месситэй алтан бөмбөгний тоогоор зэрэгцлээ гэсэн үг юм. Хувийн амьдралд ч 2017 он Роналдуд ивээлтэй байлаа. Тэр энэ жил хоёр удаа аав болсон. Зургаадугаар сард тээгч эх түүнд ихэр хүүхдүүд гаргаж өгсөн бол 11 дүгээр сард найз бүсгүй Жоржина Родригес охин бэлэглэсэн.

“Реал” Мадрид Аваргуудын лигэд дараалан түрүүллээ

Энэ жил “Реал” Аваргуудын лигэд дараалан түрүүлсэн анхны баг боллоо. Хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн Эзэн хааны баг плей-оффт "Наполи", "Бавари", "Атлетико", финалд Туриний "Ювентус"-ыг зовох юмгүй няц дарсан. Энэ улирал “Реал”-д итгэж байсан хүн цөөхөн байсан ч Эзэн хааны баг дийлж давашгүй өрсөлдөгч, даалгавар гэж үгүй гэдгээ дахин батлан харууллаа.

Неймар хөлбөмбөгийн ертөнцийг өөрчлөв

Бразилийн хөлбөмбөгч Неймарын Францын “ПСЖ” багт шилжсэн наймаа хөлбөмбөгийн ертөнцийг үндсээр нь өөрчилсөн. Алдарт “Барса”-гаас 222 сая еврогоор түүнийг францчууд худалдаж авсан. Хөлбөмбөгч ийм өндөр үнэ хүрнэ гэж хэн ч санаж байсангүй. Хөлбөмбөгийн зах зээл хуучин шигээ хэзээ ч болохгүй.

Итали ДАШТ-д оролцохгүй

Италийн шигшээ баг 60 жилд анх удаагаа дэлхийн аваргын тэмцээнгүй үлдэж, хөгжөөн дэмжигчдээ төдийгүй дэлхий нийтийг шоконд оруулсан. Хэсэгтээ Испанийн хүчтэй багийг бараагүй тэд дараа нь Шведийн шигшээд ялагдан, “ОХУ 2018” тэмцээнийг зурагтаар үзэх болсон. Дасгалжуулагч Жампьеро Вентура халагдаж, Жанлуижи Буффон шигшээ багаасаа зодог тайллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
5
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.