Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ жилээр зохиогдох хамгийн сонирхолтой 8 ҮЙЛ АЖИЛЛАГАА

Жилд цор ганц тохиох шинэ оны баяраа хэрхэн өнгөрүүлэх вэ?


2017 оны хамгийн баярт өдрүүд ирлээ. Жилд цор ганц тохиох шинэ оны баяраа хэрхэн өнгөрүүлэх вэ? гэж бодож байгаа бол танд Улаанбаатарт болох 8 сонирхолтой арга хэмжээг танилцуулъя. 

1. Мөнгөн шөнө - 2017.12.31

Улаанбаатар хотын хамгийн том шинэ жилийн баярын үйл ажиллагаа жил бүр төв талбайд болдог билээ. Энэ жилийн хувьд “Мөнгөн шөнө” наадам 21:00-01:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтан, галт наадам, баярын тоглолт үзэхийг хүсвэл төв талбайг зориорой. 

2. “Цөмөөхэй балет” 2017.12.28-30

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 28-30-ны өдрүүдэд алдарт “Цөмөөхэй” балет тоглогдоно. Хүүхэдтэйгээ, гэр бүлээрэй үзэхэд тохиромжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

3. Гайхамшигт хайрцаг шинэ жилийн шилдэг тоглолт 2017.12.29-30

Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын шилдэг үзүүлбэрүүд тоглогдоно. Ухаалаг тасалбар буюу “Чингисийн билиг сургаалт үлгэр” аппликейшнийг татан аваад жүжиг үзэх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

4. Унтлагын хувцас, гэрийн шаахайтай аялал -2017.12.30

Яг л ил галын дэргэд сууж байгаа мэт дулаахан таатай орчин бүрдүүлэн суух сайхан биш гэж үү? Циферблат шинэ оныг угтан гайхалтай дотоод заслыг бүрдүүлсэнг дурдаад илүүц биз. Унтлагын хувцас, гэрийн шаахай, дулаахан хөнжил бас шинэ танилууд таныг хүлээж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

5. Циркийн Адал Явдал -2017.12.29

Бяцхан хүүхдүүддээ циркийн тоглолтоор бэлэг бариарай. Хөгжөөнт тоглоом, үлгэрийн баатрууд, ан амьтад гээд олон сонирхолтой үзүүлбэрүүд байх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

6. “Цөмөөхэй” ба өвлийн өвгөн, цасан охид -2017.12.30

Шангри-Ла худалдааны төвд “Nutcracker” буюу “Цөмөөхэй” бүжгэн жүжиг энэ сарын 30-ны өдөр тоглогдох гэж байна. Үнэ төлбөргүй явагдах бөгөөд өвлийн өвгөн, цасан охидтой гэрэл зургаа даруулах олон сонирхолтой үйл ажиллагаа болох юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

7. Rocking Friends' Party  - 2017.12.30

Нэгэн хэвийн үдэшлэг, цэнгүүнээс илүү сонирхолтой өвөрмөц байдлаар шинэ жилээ тэмдэглэхийг хүсвэл “Hard Rock Cafe”-г зориорой. Найзуудаараа баяраа тэмдэглэх бол бүр ч тохиромжтой. Хөгжмийн сонголтод эргэлзэх хэрэггүй. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

8. "Шарк танк" шинэ жил

“Шарк Танк” нэвтрүүлгээс сэдэвлэсэн тус арга хэмжээнд оролцож, 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг авах боломжтой. Хамгийн сонирхолтой нь дресс код “эрээн оймс” гэсэн шүү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.01.03
2017 онд хамгийн өндөр ашиг орлоготой байсан 10 жүжигчин
2
2018.01.02
2017 оны хамгийн өвөрмөц “баатрууд”
3
2018.01.02
Дэлхий Шинэ жилээ ингэж угтсан
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
44
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.