Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Модон шувуу


"Гэрэг" сэтгүүлийн "2017 оны Монголын нөлөө бүхий 50 хүн" тусгай дугаарын "Ялагчид" хэсэгт Хакүхо М.Даваажаргалын талаар "Hero Entertainment"-ийн захирал, найруулагч Б.Баатарын бичсэн хөрөг. 

Хакүхо М.Даваажаргалтай хамт “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийх явцдаа барилдаан гэдэг бол биеийн гэхээсээ илүү оюуны “ажил” юм байна гэдгийг ойлгосон. Тэр бол удам дамжсан Монголын домогт аваргын хүү. Ээж нь Ерөнхий сайд агсан Гэндэнгийн хамаатан. Бөхийн удам, сэхээтэн гарал нийлсэн, үнэхээр угсаа гаралтай бөх. Энэ бүхэн нь түүний хэлж буй үг, үйлдлээс тод харагдаж байсан. 

Бидний хийсэн нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд “Чи бол маш санаатай хүн байна” гэж хэлсэн. Энэ нь бидний ярьдаг шиг муу санаа гэсэн утга биш. Үг, үйлдэл болгоноо ухаанаараа чиглүүлдэг, бүхнийг бодож хийдэг хүн гэсэн санаа. Түүний ярьсан нэг домог санаанд торж үлджээ. 

Сүмогийн их аварга хүн Модон шувуу шиг байх ёстой. Энэ нь сэтгэл хөдлөлд захирагдахгүй төв байх тухай ойлголт. Өрсөлдөгчөө хараад сүрддэггүй, илүү байна гэж өөртөө эрддэггүй, өөрийгөө голох айдасгүй, ялчихлаа гээд баярлахгүй яг л модон шувуу шиг байх... Сэтгэл хөдлөлгүй байж гэмээнэ сая агуу сүмоч болдог аж. Тэр бол энэ ёс, энэ том философийг маш сайн ухаарч, өөртөө бүрэн дүүрэн шингээсэн аварга. 

Хакүхо М.Даваажаргал бол сүмогийн ертөнцийн цуут аварга. Түүн шиг ийм олон түрүүлэх аварга хэзээ ч төрөхгүй ч байж мэднэ. Н.Түвшинбаяр, Д.Дагвадорж, М.Даваажаргал тэргүүтэй домогт бөхчүүдтэй нэгэн цаг үед хамт амьдарч байгаадаа бид баярлах хэрэгтэй гэж боддог. Түүнтэй нэвтрүүлэг хийж, хэсэгхэн ч атугай ойр байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. 

Б.Баатар нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, “Hero Entertainment”-ийн захирал. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
3
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.