Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: ГАНИБАЛЫН АМАРТҮВШИН


"Шарк танк” нэвтрүүлэгт оролцох сана­лыг “Хасбанк”-ны Ерөнхий захирал Г.Амартүвшин эхэндээ шууд зөвшөөрч­хөөгүй, тэр удаан бодсон. Улмаар бидний ятгалга гэхээсээ илүү нийг­мийн ач холбогдлыг нь харж шийд­вэрээ гаргасан. Энэ нэвтрүүлэг амжилттай болох тухайд эхэндээ бидний хэн маань ч амлалт өгч чадахааргүй байсан боловч олон хэлтэй, олон өнгийн оймстой энэ эрхэм “Шарк Танк” төсөлд орж ирснээрээ олон сайн зүйл дагуулж, нэвтрүүлэг маань ч амжилттай болсон юм.  

19 жилийн өмнө өөрийн хүчээр бүгдийг босгоно, хийнэ, бүтээнэ гэж зорьсон бизнес сэтгэлгээтэй залуу  Голланд ул­сад санхүү эдийн засгийн хөтөл­бөрт хамрагдсанаар банкны салбарт ажиллах карьераа эхэлжээ. Харин ажлын гараа­гаа “ABN AMRO” банкны бэлэн мөнгөний менежмен­тийн газраас эхлүүлсэн бөгөөд цаашид эрсдэлийн удирд­лагын хэлтэст шилжиж, Лондон, Амстердам, Чикаго хотуудад ажиллаж байсан туршлагатай. 2007 онд Г.Амартүвшин АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуу­лийн магистрын диплом гардаж авсан хоёр дахь монгол хүн болж, төгсмөгцөө Казахстан улсын арилжааны томоо­хон банк болох "Казкоммерц" банкинд эрсдэлийн удирдлагын газрын даргаас ерөнхий захирлын албыг хашиж 10 гаруй жил ажиллаж арвин их туршлагыг хуримтлуулсан юм. Харин одоо тэрбээр ХасБанкны ерөнхий захирлаар ажиллаж байна. 

Зарим хүний тухай тодорхойлолтыг хэн нэгэн гэхээсээ илүү, хийсэн бүтээсэн нь илтгэж байдаг. “Би ингэлээ, тэглээ” гээд зарлаад явдаггүй ийм төрлийн хүмүүс их цөөхөн байдаг. Тэр цөөхний нэг нь Г.Амартүвшин. Түүний хэр сайн банкир вэ гэдгийг “ХасБанк”-ны сүүлийн жилүүдийн амжилт бэлхнээ илтгэнэ. Билгүүн номч Бямбын Ринчен гуайн гуч хүү гэдгийг нь монголчууд хэзээ хойно мэдсэн. Хувь хүний харилцаа, зан араншин, ажил амьдралдаа тавьдаг шаардлага, алсын хараа нь ямар вэ гэдгийг “Шарк танк” нэвтрүүлгийг үзсэн хүн болгон мэдэрсэн болов уу. 
Тэр их дулаахан хүн санагддаг. Хамтран ажиллахад, улмаар энэ утаатай саарал хотын маань хаа нэгтээ түүн шиг хүмүүс чимээгүй ажиллаж, байгаа газартаа хүмүүст урам зориг хайрлаж, алдар суу нэхэхгүйгээр урагшилж байгаа гэдгийг бодоход надад таатай санагддаг. 

Хувилаад тавьчихмаар хүмүүс цөөнгүй байдаг. Сайн мэргэжилтэн, чадварлаг удирдагч, бадрангуй мөрөөдөгчид, мөрөөдлөө биелүүлэгчдийг олон “хувь хэвлээд” салбар салбарт оруулчихвал нэг том банк бүү хэл нэг улс гүрэн тэр чигтээ босоод ирнэ дээ гэдэг бодлыг бид хоорондоо тоглоом шоглоомоор битүүхэн ярилцдаг даа. Болдогсон бол Г.Амартүвшин шаркийг өчнөөн “хувь хэвлээд” олон салбарт зүтгүүлэхсэн. 

Бичсэн: "Монгол ТВ"-ийн дэд захирал Г. Бат-Эрдэнэ 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
1
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.