Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Чадраабалын ГАНЖАВХЛАН


-Сайн уу? Намайг Ганжавхлан гэдэг. 

-Аан, харин намайг Пүрэвжаргал. 

Ийм нэгэн яриагаар эхэлж байсан харилцаа өнөөдөр аз жаргалтай гэр бүл болон өргөжсөн. Түүнтэй хамт байхад ер бусын “тайван” мэдрэмж төрдөг. “Тууштай” гэдэг үг түүнд минь яг зохино. 

Одоогоос таван жилийн өмнө Жавхаа “Монгол залуус хүчирхийллийн эсрэг” уриан дор “Лантуун дохио” ТББ-ыг байгуулж байв.  Олон нийтийн сүлжээгээр залуус хүчирхийллийн эсрэг үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж эхлэх нь тэр. Түүний дараагаар “Жинхэнэ эрчүүд охидыг худалдан авдаггүй” хэмээх нөлөөллийн ажлыг хийж эхлэв. Тийнхүү олон нийтийг мэдээллээр хангах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийж байсны дараахан “Лантуу хүү” төсөл мэндэлсэн юм. Энэ хугацаанд цөөнгүй залуусыг эгнээндээ нэгтгэж амжлаа. “Лантуу хүү” төслөөс үүдэн гарсан хүүхэд хамгааллын тогтолцоо, “Ид шидийн уут” аян, “Ид шидийн орон – Хүүхэд хамгаалал, хөгжлийн төв” төсөл гээд тэдний зорьсон үйл хэрэг цаг хугацаа өнгөрөх тусам дэвжиж, олны нүдэн дээр биеллээ олж, олон олон залуусаар хүрээгээ тэлсээр байгаа.  

Энэ бүхний эцэст 2017 оны есдүгээр сард бүх дэлхийн монголчуудын сэтгэл, ерөөл, хайр шингэсэн “ИД ШИДИЙН ОРОН” нээлтээ хийсэн юм… Баянхошуунд анх газраа сонгоод барилгын ажлаа эхлүүлж байхдаа тэд бяцхан хүүхдүүдийг хамгаалдаг төвд хүүхдүүд баяр хөөр дүүрэн тоглож, хүүхэд насаа гунигийн сүүдэргүй, инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлээсэй хэмээн төсөөлөн бодож өдөр бүр идэвхтэй, шантралгүй ажилласаар дуусгасан билээ. Би нөхрийнхөө зорилго тавиад, түүнийгээ бодитоор төсөөлөн харж чаддаг, зорилгынхоо төлөө өдөр болгон цуцашгүй хөдөлмөрлөдөг, өөрөөсөө урвадаггүй занг нь хүндэлж явдаг юм. 

“Хийж чадах бүхнээ бүгдийг нь хийгээд үлдсэнийг нь хувь заяанд даатга” гэж тэр хэлэх дуртай. Хэлэх дуртай шигээ хийдэг. “Хоосон мөрөөдөл байж дээ” гэж хэлэхээр зүйл одоо ингээд бодоход алга аа. Тэгэхээр хэлсэн бүхнээ хийдэг, эсвэл хийх бүхнээ л хэлдэг хүн болж таарах нь. 

Хүний сайн нөхөр байж чаддаг, өчнөөн асуудал байсан ч ажралгүй өөдрөг алхаж чаддаг, гэрэл гэгээ рүү тэмүүлж, удирдан манлайлж чаддаг, хүнийг байгаагаар нь хүндэлж хүлээн авч чаддаг тийм л хүн. 

“Ид шидийн орон” хэрхэн амжилтад хүрсэн бэ? Тэнд хүүхдийн төлөө хүчирхийллийн эсрэг гэсэн нэг сэтгэлтэй хамт олон, нөхөрлөл, Ид шид байдагт итгэдэг монголчууд маань байсан учраас чадсан юм. 

“Хүүхэд бүхэн инээнэ 
Ид шидийг бүтээнэ “

Бичсэн: Ч.Ганжавхлангийн гэргий, “Jack’s Coffee” кофе шопын захирал Ц.Пүрэвжаргал. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.