Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Баттулгын ШИЖИРБАТ


“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчийн хувьд тухайн үед нөгөө л дуулж, бүжиглэдэг биш техник технологийн дэвшилтэт талыг ашигласан, уламжлалт арга барилаас өөр шийдэлтэй үзүүлбэр л миний хүлээлт байлаа. Магадгүй үзэгчид ч үүнийг л хүсэж, хүлээсэн байх. Яг ийм л хүлээлттэй байсан бидний өмнө Шижирээ маань хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд” шоунд анх оролцсон. Түүний үзүүлбэр хэн бүхний нүдийг хужирлаж, сэтгэл баясгасан гэдэгт одоо ч би итгэлтэй байдаг.

Шинэлэг үзүүлбэрээрээ шоуны шигтгээ болсон Шижирбатыг анх гарч ирэхэд би маш их баярлаж билээ. Дэлхийн техник технологийн хөгжилтэй Монголын залуу үеийнхний сэтгэхүй, авьяас чадвар мөр зэрэгцэн алхаж байгааг бататгасан сайхан үзүүлбэр байсан шүү дээ. 

Энэ залуу одоо цагийн монгол төдийгүй дэлхий дахины олон мянган залуус, өсвөр насныханд зөв үлгэр жишээ үзүүлсэн учраас Монголын 2017 оны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад орох нь зүй ёсны хэрэг гэж үзэж байгаа. Магад энэ нь түүнд шинээр сэтгэх, шинийг хийх урам зориг өгөх биз ээ. 

Ямарваа нэг зүйлд хичээл зүтгэлтэй, туйлбартай байвал үр дүнд хүрч, амжилтанд хүрдгийн амьд жишээ нь Б.Шижирбат өөрөө юм. Анх энэ залуу “Авьяаслаг монголчууд”-ын тайзнаа гарсан бол дараа нь “Авьяаслаг америкчууд” шоунд оролцсон. Түүний эцсийн зогсоол энэ байсангүй. Бүхэл бүтэн бүс нутгийн буюу “Авьяаслаг азиуд” шоуны хамгийн шилдэг, авьяаслаг хүмүүсийн тоонд ч багтав. Хамгийн гол нь Монгол гэдэг нэрийг дуурсгахад чухал нөлөө үзүүлж чадлаа. 

“Авьяаслаг азиуд” хэмээх томоос том тайзнаа гарч, гэргийдээ гэрлэх санал тавих эр зориг зөвхөн энэ залууд л байж. Нийгэм гэдэг тогтвортой, зөв хүмүүжилтэй гэр бүл дээр тогтдог. Гэр бүлийн тогтворгүй, аз жаргалгүй байдлаас л нийгмийн хар бараан үзэгдлүүд гарч байдаг. Харин бат бөх харилцаатай, тогтвортой гэр бүл бол сайн нийгмийн маш том сурталчилгаа. Шижирээ маань энэ тал дээр ч зөв үлгэр дуурайлал үзүүллээ. Би түүний анд нөхөр, дотнын хүн биш ч тайзан дээрээс үзүүлбэрийг нь харж, шүүж байлаа. Б.Шижирбатыг би зөөлөн хүн гэж боддог. Түүнд үүнээс ч илүү амжилтанд хүрэх боломж дүүрэн гэдэгт ч итгэдэг. Саяхан "Авьяаслаг азиуд" тэмцээний финалд явахын өмнө тааралдахад "Сайн байна уу та. Би удахгүй явах гэж байгаа" гэж хэлээд инээмсэглэж байсан нь тод санагдаж байна. 

Дэлхий ертөнц бөөрөнхий. Янз бүрийн улс үндэстэн нэг тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж, нэгдэж байгаа нь сайхан санагдсан. Тэр дундаа Б.Шижирбат улс орноо төлөөлөөд явсан нь бахархмаар. Энэ бол энх тайван, дэлхийн амар амгалан, сайн сайхан байдлыг хадгалахад том нөлөө үзүүлсэн шоу юм байна гэх бодол төрсөн. Шижирээ тус тайзыг зорьсон нь улс орныг нэгтгэх уур амьсгал оруулсныг та бүхэн тод санаж буй бизээ. #AGTVote8 хэштагийн түрлэг сошиал сүлжээгээр давалгаалан байсан нь монголчуудын эв нэгдлийн нэгэн илэрхийлэл байлаа. 

Бичсэн: "Авъяаслаг монголчууд" шоуны шүүгч, "Монгол ТВ"-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
15
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.