Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Булганы ГАНТУЛГА


Б.Гантулга захиралтай таарахаараа “Тристан” гэж цахим орчинд хэрэглэдэг нэрээр нь дуудчих гээд байдаг юм. Бид “Спортын цонх” хэмээх цомхон хэдий ч дотно гэж жигтэйхэн хамт олноор дамжуулан анх танилцаж байв. Форумд санаа оноогоо бичиж, бусадтай харилцаж байгаагаас нь түүний аливаад ул суурьтай, нягт нямбай ханддагийг анзаарч болно. Хожим хөлбөмбөг хамтдаа тоглох болсноор, миний хувьд ментор болсон түүний манлайлах чадвар, хариуцлагатай хандлагыг дэргэдээс нь мэдрэх боломж олдсон билээ. 

Бизнесийн ертөнцөд ч үнэ цэнтэйд тооцогдох эдгээр чанар нь түүнийг амжилтын өөд хөтөлдөг байх. Ажилласан газар бүртээ шинэчлэлийг дагуулж, асар өндөр эрсдэлтэй ажлуудыг ч ажрахгүй давсаар ирсэн нь анхаарал татам. Банк, гадаад худалдаа, үйлдвэрлэл гээд очсон салбар бүртээ шинийг санаачлан, гол нь тэр бүрээ гүйцэтгэж хэрэгжүүлж чаддаг нь гайхалтай. “Аливаа ажлыг өөрийнхөө хувьд 120 хувийн гүйцэтгэлтэй хийхийг эрмэлздэг” хэмээн нэгэн илтгэлдээ хэлж байсан нь түүний ажлын арга барилыг шууд тодорхойлох биз. 

2017 оны Монголын бизнесийн ертөнцийн онцлох үйл явдлуудын нэг түүнтэй холбоотой. Түүний удирдаж буй “Сүү” компани Монголын түүхэн дэх хамгийн амжилттай бондыг гаргасан нь зах зээлд дутагдаж байсан хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудын итгэлийг сэргээсэн явдал болсон билээ. Unread-ийн “7 хоногийн тойм” булан анх удаа монгол бизнесийг онцлохдоо энэ мэдээг сонгож авсан нь санамсаргүй тохиолдол биш ээ. 

Уулзах бүртээ гайхшируулж чаддаг хүн гэж би түүнийг онцлон тодорхойлмоор байна. Чухал хурал зөвлөгөөн байна уу, эсвэл ажлын дараах хүлээн авалт байна уу, тухайн сэдэв, уур амьсгал, орчинд таарсан ажиглалт, үзэл бодлоороо тэр үргэлж шинэ санаа, шинэ өнцгийг түгээж байдаг. Тэр өөрийн уншсан нийтлэл, үзсэн бичлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж, сонирхолтой өнгөөр баяжуулан үнэ цэнтэй мэдлэг хуваалцах дуртай. Ийм л онцлог чанаруудтай Б.Гантулга захирал шинэ үеийн залуусын үлгэр дуурайл, даган дуурайх итгэл үнэмшил нь болсон бизнесийн салбарын гол дүрийн хувиар улам бүр урагшилсаар байна. 

Бичсэн: “Unread.today” сайтын үүсгэн байгуулагчдын нэг А.Ундрал.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.