Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА


Үндсэн хуулийн цэц түүхэн шийдвэр гаргалаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л түдгэлзүүлэх тухай заалтыг Үндсэн хууль зөрчсөнд тооцож, хүчингүй болгов. Ингэснээр “халдашгүй байдал” хэмээх бамбайны ард дураараа дургидаг гишүүд одооноос эхлэн энгийн иргэдтэй нэгэн адил хуулийн байгууллагаар шалгуулна. Ийм шийдвэр гарахад юу нөлөөлөв? УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн хохирогчийн өмгөөлөгчид шат, шатанд саадтай тулсаар эцэст нь хамгийн том саад болсон хуулийн заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эцэст нь дээрх шийдвэр гарч, мань эр “ангийнхандаа” гай удлаа. Ард түмэнд харин том тус болов. Удахгүй шүүхээс иргэн Ч.Н-г хүчиндсэн эсэхийг нь  шийдэх буй за. Энэ хүртэл бид хагас жилийг зарцуулав.

Алдарт продюсер Харви Уэйнштейн, жүжигчин Кэвин Спэйси, Дастин Хоффман болон өөр олон алдартны бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчиндсэн хэмээх мэдэгдэл үүнээс өөр өрнөлтэй. Зарим нь олон нийтийн өмнө өршөөл эрсэн, зарим нь таг дуугүй өнгөрсөн. Гэвч бүгдийнх нь карьер эгнэгт дууссан. Харви Уэйнштейнийг өөрийнх нь үүсгэн байгуулсан “Уэйнштейн” компани болон мэргэжлийн холбоод хөөж, эхнэр нь салж, харьяалах цагдаагийн газар мөрдөн байцаалт явуулж буй нь тодорхой болсон. Харин энэ бүхнийг илчилсэн хохирогчдыг “аниргүйг эвдсэн”-ийх нь төлөө “Time” сэтгүүл онцолж талархаж байх юм. Ердөө гуравхан сарын дотор АНУ-д “Уэйнштейн эффект” хэмээх нэршил үүсэж, үүний цаана нэр цуу, хүч чадал, эрх мэдэл бүхий бэлгийн дарамтлагчидтай “тооцоо бодох” үндэстний хөдөлгөөн өрнөж байна. 

Харин Монголд “Гантулга эффект” болсонгүй. Тиймдээ ч тэр, тэд оны онцлох “ширэн нүүртэн”. Гэхдээ бичвэрийн эхэнд дурдсан шийдвэр гарсны хүчинд хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж найднам.  

Бичсэн: "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-ын УЗ-ийн гишүүн Ч.Уянга. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Батын ХУРЦ
санал болгох
1
9 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
30
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.