Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ


Бичиг үсэг мэддэг хийгээд үгийн шижир, утгын уянгыг эрхбиш ойлгодог хүмүүс уншина гэж бодоод “Мэдэх эрхийн “ангууч” гэж нэрлэв. Гэхдээ ангууч нь хашилттай. Хашилт  хэрэглэхээр шилжсэн утга заана. Бас дараагийн өгүүлбэр догол мөрнөөс эхэлнэ. Байзаарай та залхаж эхлэв үү. Түр азна.

Та бид үнэнийг мэдэх заяамал эрхтэй гэдгээ мэдэх үү. Тэр эрхийг ардчилсан Үндсэн хуулиндаа дархлаад өгчихсөн тул та, чи бид бүгд үнэнийг мэдэх дархан эрхтэй байх нь. Харин тэр үнэнийг хэрхэн олж мэдэх вэ. Хэвлэл мэдээллээс. Тэгвэл хэвлэл мэдээлэл үнэнийг өгүүлж чадаж байгаа юу. “Үгүй” гэж та өндөр дуугаар хариулна. Тийм ээ, би ч бас таныг дэмжиж “Үгүй” гэж хариулна. Харин худалдагдсан хэвлэл мэдээллийг яллах мэт нэгэн үйл явдал 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон юм. Энэ бол МАН-ын удирдлагуудын хооронд төрийн албыг 60 тэрбумаар наймаалцахаар зэхэж буй аудио бичлэг олон нийтэд ил болсон явдал юм. Энэ бичлэгийг олон нийтэд задласныхаа төлөө амьдралаа үрж, амь насаа хөсөр хаясан хүн бол иргэн Г.Доржзодов байлаа. Бичлэг уг нь 2016 оны УИХ-ын сонгуулиар цацагдсан боловч 2017 оных шиг шуугиан тарьж чадаагүй байдаг. Иргэн Г.Доржзодов Цагдаа, Тагнуулд баривчлагдаж, мөрдөгдөж, МАН-ын удирдлагуудын дарамтад орж, жил гаруй нуугдан амьдарчээ. Тэрбээр гар утсандаа бичиж авсан аудио бичлэгээ цахим орчинд байршуулснаар түмэн олонд үнэнийг хүргэж чадсан юм. Энэ үйлдлээрээ Монголын хэвлэл мэдээллийнхнийг давхар яллаж, биднийг ичээсэн билээ. 

Г.Доржзодовыг элдвээр гутаан доромжилж, уг бичлэгийг эвлүүлэг хэмээн өнөөг хүртэл хууль хяналтын байгууллага гүрийсээр байгаа боловч бичлэгт нэр дурдагдсан хүмүүс тийм юм болсон хэмээн үнэнээ хүлээж албан тушаалаасаа огцорч, тэр ч байтугай Засгийн газар огцорч, МАН даргаа сольсон түүхтэй. Үйл явдал ийнхүү өрнөсөн байхад Монголын прокурор  иргэн Г.Доржзодовын бичлэгийг эвлүүлэг хэмээн мэдэгдсээр байгаа нь энэ цагийн хуулийн гажуудлыг ил харуулж чадснаараа гайхамшиг. Энэ бол мэдэх эрхэнд чинь халдсан хамгийн аймшигтай ангууч билээ.

2017 онд Монголын нийгэмд Г.Доржзодов шиг нөлөө үзүүлсэн ямар ч улстөрч, нийгмийн зүтгэлтэн байхгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Эсвэл прокурор шиг Г.Доржзодов байтугай 2017 он өөрөө эвлүүлэг хэмээн бодож бас болно. 

Бичсэн: Сэтгүүлч, "Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Батын ХУРЦ
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
2
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.