Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2018 онд сонсох 22 сонирхолтой подкаст

Сонсох зүйл ч их байна даа.


2018 онд олон сонирхолтой шинэ подкаст сонсохыг хүсэж байвал уг жагсаалтыг анхааралдаа авна уу. Танд гарцаагүй таалагдана.

CRIME төрлийн подкаст 

1. Sword and Scale

Алга болсон хүн, учир нь олдоогүй аллагын хэргүүд, цуврал алуурчин зэрэг хамгийн бараан, хэцүү хэргүүдийн тухай уг подкаст дээр ярих болно.

2. Casefile

Хэн уг подкастыг явуулдаг нь ч өөрөө нууц хэвээр. Уг подкастаар мөн л гэмт хэрэг, тайлагдашгүй хэргийн тухай ярих болно. 

3. The Vanished 

Марисса Жонс шинэ дугаар бүр дээр алга болсон хүмүүсийн гэр бүл, найз, дотнын хүмүүстэй ярилцлага хийдэг. 

4. And That's Why We Drink

Сүнс хий үзэгдэл болон гэмт хэргийн тухай өгүүлнэ. Мөн аймшигтай түүхүүдийг ч ярьдаг. 

FICTION төрлийн подкаст

5. The Bright Sessions

Сэтгүл зүйчид өөрсдийн өвчтөн дундаас супер хүч чадалтай хүмүүс байдаг тухай, мөн тэд хүч чадлаа хэрхэн удридах гэж оролдож байгаа тухай ярьдаг.

6. Limetown

Анхны хэсэг 2015 онд зургаан дугаартайгаар цацагдаж байв. Уг цуврал подкаст нэг шөнийн дотор суурин газрын 300 хүн алга болсон хэргийн тухай өгүүлэх болно. Харин шинэ хэсэг энэ онд гарах юм. Та яагаад эхнээс нь сонсоод явж байж болохгүй гэж?

7. Alice Isn't Dead

Гол дүр нь уртаас урт нууцлаг, аймшигт аялалд гарах болно. Хүн байх боломжгүй ямар нэгэн зүйлд хөөгдөх, хэзээ ч дуусашгүй мэт нэг л хотоор төгсгөлгүй давхих гэх мэт, уг хэцүү үйл явдал дунд та өөрөө ч татагдан орсон мэт санагдана.

8. Rabbits

The Black Tapes подкастыг бүтээсэн хүмүүс уг подкастыг мөн эхлүүлсэн юм. Алга болсон найзынхаа хэргийг мөрдөж аюултай, хачирхалтай үйл явдалд таныг татан оруулна.

POP CULTURE төрлийн подкаст

9. Blank Check

Хөтлөгчид болох Дэвид, Гриффин нар киноны тухай ярилцах болно. Кинонд дуртай, кино сонирхогч хүмүүст гарцаагүй таалагдана даа.

10. Teen Creeps 

Хөтлөгчид болох Келли, Линдсэй нар дугаар бүр дээр Р.Л. Стайн, Кристофер Пайк, Каролайн Б.Күүнэй зэрэг зохиолчдын бүтээлээс уншдаг. Гэхдээ хөгжилтэй, бас сонирхолтой байдлаар шүү.

11. The Potterotica Podcast

Маш олон тачаангуй, эротик фэнфикшн байдаг шүү дээ. Хэн нэгэн түүнийг унших хэрэгтэй. Тиймээс энэ бол хөгжилтэй, тачаангуй, Харри Поттерын фен бүрийн сонирхвол зохих подкаст юм.

12. Extra Hot Great

Телевизийн сонин хачин нэвтрүүлэг, цувралуудын тухай ярилцдаг подкаст. Хөтлөгчид нь бараг л телевизийн бүх шоуг үзсэн гэлтэй байдаг шүү. Мөн дугаар бүр дээрээ шоу, кинотой холбоотой асуулт тавьдаг ба та бараг л олон нийтийн газар явж байсан ч зөв хариултыг чангаар хашхираад зогсож байж мэднэ.

13. We Hate Movies

Муу киноны тухай олон подкаст байдаг ч энэ шилдгүүдийн нэг. Дөрвөн хөтлөгч бүгд кинонд маш дуртай бөгөөд бие биетэйгээ тун сайн зохицдог.

INTERESTING DISCUSSIONS төрлийн подкаст

14. Nancy

Кэти, Тобин нар LGBTQ төрлийн талаар чухал, сонирхолтой яриа өрнүүлдэг. 

15. Conversations With People Who Hate Me

Дилан Маррон олон нийтийн сүлжээний шударга байдлын тухай ихээхэн ярьж бас бичдэг. Тийм ч учраас олон янзын үзэн ядсан захиа хүлээн авдаг байна. Тэр энэ бүхнийг үл тоохын оронд тэр тэдгээр хүмүүстэй яриа өрнүүлдэг байна. 

16. Dear Sugars

Опра, Хилари Клинтон зэрэг сонирхолтой зочдыг ч өөрсддөө татаж чадсан сонирхолтой подкаст. Тэд бүх зүйлийн тухай, чөлөөтэй ярилцаж чаддаг байна.

17. Ear Hustle

Шорон дахь амьдрал ямар байдаг тухай сонирхолтой подкаст. Тэнд байдаг хүмүүс болоод байсан хүмүүсийн тухай яриа, сонирхолтой, сургамжтай түүх, шүүмжлэлтэй тал гээд сонсоход огтхон ч уйдахгүй.

COMEDY төрлийн подкаст

18. The Read

Подкаст маш өргөн дэлгэрэхээс ч өмнө тэд жинхэнэ солиотой, хөгжилтэй подкастууд хийдэг байсан. Мөн хөтлөгчид нь өнгөт арьст хүмүүс бөгөөд энэ талын сэдвээр ч мөн маш сонсууштай, хөгжилтэй зүйлийг ярьдаг байна.

19. The Dollop

Долоо хоног болгон тэд Америкийн сонсож ч байгаагүй, хачин сонин түүхүүдийг ярьдаг. 

20. Bodega Boys

Десус, Меро нар секс, пүүз болоод бусад сэдвийн тухай ярилцдаг. Тэд ямар ч сэдвийн тухай чөлөөтэй ярилцдаг ба юунаас ч ичдэггүй нь тэдний давуу тал юм.

21. Throwing Shade

Тэд LGBTQ болон эмэгтэйчүүдийн эрх, хүйс болоод бас сэдвийн тухай хөгжилтэйгөөр ярилцдаг. Улс төрийн сэдэвтэй подкаст олон байдаггүй ч энэ бол дээгүүр бичигдэх нэг нь юм.

22. My Brother, My Brother, and Me

McElroy-ийн ах дүүс подкастуудаараа алдартай. Жастин, Травис, Гриффин нар өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маягтай, инээдтэй бас маш тустай зөвлөмжүүдтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
17 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
9
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.