Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Танд хөгширсөн мэт сэтгэгдэл төрүүлэх хуучны 16 трэнд

Тэр үеийн трэндүүд.


Цаг хугацаа явсаар нэг мэдэхэд 2018 он гарчээ. Гэтэл бид өнөөг хүртэл 2008 оныг л гэхэд 10 жилийн өмнө гэвэл итгэхээргүй байдалтай сууцгааж байна. Угаасаа би одоо ч итгэхгүй байна. Цаг хугацаа ямар хурдан өнгөрч, бид ямар хурдан хөгширснийг эндээс харцгаая.

1. Гэртээ кассет сонсож, зах гараад кассет худалдан авдаг байлаа даа. Ганц л гоё дуу нь байвал бусдыг нь ч тоохгүй авч орхино гээч.

2. ФМ-ийн хөтлөгчид одоогийн stand-up комедичдоос ч алдартай байсан. ФМ рүү залгаж дуу захиалан, амьдралаа хүүрнэлддэг байж.

3. "Буг чөтгөртэй таарсан хүмүүсийн бодит явдлууд", "Шөнө дундын яриа"-нд бид нугасгүй байсан. Найзуудаараа, ангийнхнаараа сүнсний ангуучид хэмээн тоглож, янз бүрийн газраар чанаргүй камертай утсаа бариад бичлэг хийгээд явдаг байсан даа.

4. Тэр үеийн баяр цэнгээн Боргио шар айраг, Тэрэлж, Сэлэнгэ , Витафит гэсэн ундаагүйгээр утгаа алдаж байв.

5. "Хором.com" гэх тамгатай дууг сонсон алхацгаадагсан.

6. "Эмо" гэх урсгал яг эрчтэйхэн орж ирж, энд тэнд уулзалт, цугларалт болдог байсан үе.

7. Hi5.com, Yahoo messenger, horiotoi.tk, caak.mn зэрэг сайтууд эрчийг авч хүмүүс өөрсдийн miniih.com гэх блогийг үүсгэн шүлэг, бичвэрүүдээ оруулдаг байв.

8. ТВ чатаар харилцаж, дуу захиалдаг байсан. Мөн кино сонгууль гэж юм болж, аль кино түрүүлэх бол гээд хараад суудаг байлаа. Энэ бүхэн тэртээ 9, 10 жилийн өмнө.

9. "Нууц" ном бестселлер болж, хүн бүхэн цүнхлээд явдаг байсан санагдана.

10. Харин Монгол зохиолчдоос Б.Шүүдэрцэцэг жинхэнэ эрчийг авч, Т.Хонгорзулын ном бэлгэнд хоёр гурваараа ирдэг байлаа. 

11. Bluetooth гэж зүйл байхаас өмнө инфраредтай утсаараа ганц дуу, хэдэн зураг татаж бас явуулах гэж хэдэн минутын турш гараа ч хөдөлгөж чадахгүй суудаг байж билээ. Жаахан л хөдөлгөвөл тэсрэх бөмбөгний түгжээ мулталсан юм шиг сандардаг байж. Одоо хүүхдүүдэд ярихад итгэхгүй дээ.

12. Тэр үед бид нар Нарүто Шиппүдэн, Юү-Ги-О!, Том Жерригээр амьсгалдаг байсан. 

13. Асашёорюү Дагвадорж тухайн үед сүмогоо барилдсаар л байсан. Эмээ өвөө, аав ээж нар цөм зурагтын өмнө суугаад үздэг үе байсан даа. 

14. 9 жилийн өмнө гэхэд л "Монгол рэппер" дуу гарч, тухайн үед Tsetse, Gee хоёрын хэрхэн дисс хийцгээж байгааг сонсоод суудаг байсан.

15. Бас та "Flash" хамтлагийг мартаагүй л биз дээ?

16. "Гоёлын даашинз", "Сайн уу, амьдрал минь" зэрэг кинонууд тухайн үеийн блокбастер гээд бод доо. 

Тэр үед бүх зүйл үнэхээр өөр байж дээ. Энэ бүхэн саяхан мэт санагдах ч ес, арван жилийн өмнө байсан гэхээр бид үнэхээр хэр хурдан хөгширч байгаагаа ойлгохгүй явж байсан юм шиг... Танд ч бас саяхан мэт боловч эртнийх байж таарсан дурсамж, аливаа нэг эд зүйл байгаа бол хуваалцаарай!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
47
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.