Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

2019-2021 оны АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Уг хөтөлбөр 155 гаруй улс орноос 4,000 гаруй сурагчдыг жил болгон хамруулдаг юм.


АНУ-ын төрийн санхүүжилттэй 2019-2021 оны Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Хөтөлбөрийн өргөдлийг гуравдугаар сарын 26-ны өдрийн 12 цаг хүртэл хүлээн авна.

Уг хөтөлбөр 155 гаруй улс орноос 4,000 гаруй сурагчдыг жил болгон хамруулдаг юм.

Та хөтөлбөрт хамрагдахын тулд:

  • Хөтөлбөрт оролцогч Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад оршин суудаг байх.
  • Хамгийн багадаа 1.5 жилийн ажлын туршлагатай, бакалаврын зэрэгтэй.
  • Англи хэлний TOEFL болон IELTS-ийн хүчин төгөлдөр оноотой байх шаардлагатай. Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS 7 гэсэн оноотой байх ёстой. 

Бөглөх материалыг ЭНД ДАРЖ харна уу.

Мөн таны ажлын туршлага, хувь хүний үүднээс батлан дааж, тайлбарлан бичсэн хоёр хүний захидал хэрэгтэй.

  • Уг захидал Англи хэл дээр болон Монгол хэл дээр байх ёстой.
  • И-мэйлээр захидал илгээвэл хүчингүйд тооцно. Хэрэв өөрийн захидлыг давтан мэйлээр явуулж буй бол pdg file болгон явуулах хэрэгтэй ба гарын үсэг, холбоо барих утас, мэдээлэл бүгд багтсан байх.

Эсээ бичлэг 

1-2 хуудас эсээ бичлэгт яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа мөн уг хөтөлбөрт хамрагдсаны дараа юу хийх зорилготой байгаа тухайгаа бичнэ.

Дипломын баталгаат хуулбар 

Дипломын баталгаат хуулбар Монгол болон Англи хэл дээр байх шаардлагатай.

Нийгмийн даатгалын хуулбар 

1.5 ба түүнээс дээш жил ажилласан гэдгийг батлах үүднээс.

IBT, TOEFL, IELTS онооны хуулбар

Хамгийн гол нь та өргөдлөө бүрэн гүйцэд бөглөх шаардлагатай. Тэгээгүй тохиолдолд шалгуур хангаагүй гэж үздэг байна. Харин эссэг бичихдээ хамгийн гол нь өөрийн санааг маш зөв тусгасан байх ёстой. Өмнө нь ашиглаж байсан, өөр газар хүсэлт гаргахдаа өгч байсан эссэг ашиглаж болохгүй.

Хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргасан хүмүүсээс эргээд нийгэмдээ үр өгөөжтэй ажил хийх хүсэлтэй хүмүүсийг сонгодог. Эхлээд өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хэр хангаж байгааг хянадаг. Өргөдлийг дор хаяж гурван хүн уншиж шалгадаг. Ийнхүү ярилцлаганд орох өргөдөл гаргагчийг сонгодог байна. Тавдугаар сард Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцлага хийдэг. 

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
0
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.