Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Сэдэвлэсэн номоосоо ч илүү сайн болж чадсан 27 кино

Номыг кино бүтээл болгоход хүмүүс ямагт шүүмжлэлтэй хандсаар ирсэн.


Аливаа номыг кино бүтээл болгоход хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Кино хэзээ ч номоо гүйцэхгүй гэсэн яриа ч байдаг. Гэхдээ уг бодлыг үгүйсгэж чадсан 28 киног танд сонирхуулъя.

1. The Godfather (1972)

1969 онд хэвлэгдсэн Марио Пюзогийн номоос сэдэвлэсэн. Тэр ном үнэхээр гайхалтай гэдэгтэй хэн ч маргахгүй болоч Форд Копполагийн кино жинхэнэ суут бүтээл болж чадсан.

2. The Devil Wears Prada (2006)

Лаура Вэйсбергерийн 2003 онд хэвлүүлсэн номоос сэдэвлэгдсэн. Гэвч гол дүрийн жүжиглэлт уг зохиолд хэрэгтэй байсан зарим хоосон зайг ч нөхөж өгсөн гэхэд хэлсдэхгүй.

3. No Country For Old Men (2007)

Кормак МкКартигийн 2005 онд хэвлүүлсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Киног илүү бараан комеди тал руу хэвийлгэсэн нь яг нүдээ олсон юм.

4. Psycho (1960)

Роберт Блочийн 1959 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн. Гэвч та бүхэн Алфред Хитчкок найруулагчийг мэдэхгүй биш дээ... 

5. Forrest Gump (1994)

1986 онд хэвлэгдсэн Винстон Грүүмийн номыг Роберт Земекис кино түүхэн дэх шилдэг бүтээлүүдийн нэг болгож чадсан юм. 

6. Fight Club (1999)

Номын зохиолч Чак Палаханиук хүртэл өөрөө уг киног классик гайхамшиг болсон гэдэгтэй санал нийлдэг. 

7. The Princess Bride (1987)

Виллиам Голдман өөрийн номоо кино бүтээл болгох гэж киноны зохиолыг бичиж өгсөн байдаг. Найруулагч ч мөн түүнтэй хамтран гайхалтай ажил хийжээ.

8. Jurassic Park (1993)

1990 онд гарч байсан Майкл Кричтоны уг ном хүмүүсийн хайртай ном. Гэхдээ үүнийг унших бус дэлгэцээр үзнэ гэдэг...

9. The Graduate (1967)

1963 онд гаргасан Чарлз Веббийн зохиол гайхалтай. Гэвч 1967 онд гарсан уг кино зохиолоосоо ч илүү болсон гэдэгтэй хүмүүс маргалдахыг хүсдэггүй.

10. Jaws (1975)

Спилбергийн арга барил уг кинонд илүү тохирсон байж болох. Ямартай ч кино нь номоосоо ч илүү алдартай.

11. The Notebook (2004)

Николас Спарк бол романтик номын зохиолч. Түүнийг мэдэх хүн олон ч уг кино гарсны дараа л бүр их хүнд танигдсан гэхэд болно. 

12. Dr.Strangelove or: How I Learned to Stop Worrying and Love the Bomb (1964)

Ном нь анх "Red Alert" гэх нэртэйгээр 1958 онд хэвлэгдэж байсан юм. Харин Станли Кубрик үүнийг суут бүтээл болгосон юм.

13. A Clockwork Orange (1971)

Кубрикийн арга барил уг зохиолыг илүү амилуулж өгчээ. Илүү бараан мэдрэмж өгөх оролдлого нь ч амжилттай болсон гэхэд болно.

14. One Flew Over the Cuckoo's Nest (1975)

1962 онд хэвлэгдэн гарсан ижил нэрт романы зохиолч нь Кен Кэсэе. Киноны хувьд дүрүүдийн хоорондын зөрчил, харилцан яриа зэргийг илүү баяжуулж өгсөн байдаг.

15. Drive (2011)

Жэймс Саллисын ижил нэрт зохиол анх 2005 онд гарч байжээ. Гол дүрийн чадвар, киноны хийц, дуу хөгжим, өгүүлэмж гээд бүгд зохиолыг улам гайхалтай болгосон юм.

16. Blade Runner (1982)

Пилипп К.Дикийн "Do Androids Dream of Electric Sheep?" 1968 онд хэвлэгдэн гарсан юм. Ридлэе Скоттын хийсэн ажил зүгээр л бүхэлдээ гайхамшигтай.

17. Stand By Me (1986)

Кингийн зохиолууд гайхалтай, аймшигтай, өвөрмөц. Үүнийг кино болгохын тулд их ур чадвар хэрэгтэй. Харин Боб Райнер маш сайн ажиллаж чадсан юм.

18. Die Hard (1988)

1979 оны "Nothing Lasts Forever" гэх номоос сэдэвлэсэн уг бүтээл action төрөл дунд алдартай болж чадсан.

19. The Silence of the Lambs (1991)

Жүжигчдийг зөв сонгон тоглуулна гэдэг ийм л үр дүнд хүргэдэг чухал зүйл дээ.

20. The Last of the Mohicans (1992)

Маш нарийн дүрслэлтэй, аянгалаг бичлэгтэй Жэймс Күүперийн зохиолыг илүү үзүүштэй болгон үзүүлсэн юм.

21. The Shawshank Redemption (1994)

Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны дээгүүр, за бараг л эхэнд бичигддэг кино. Зохиолч нь Стивен Кинг гэдгийг та харин мэдэх үү?

22. Jumanji (1995)

Крис ван Аллсбюргийн 1981 онд гаргасан Жуманжи ном нь зурагт ном байсан юм. Тэгэхээр... Ингэж бичих нь жаахан утгагүй байж болох ч ямартай ч кино нь гайхалтай болсон!

23. Requiem for a Dream (2000)

Ай, Даррен Аронофски минь. Уг найруулагч ямар ч бүтээлийг илүү хар бараан, хүнд, өөр ертөнцийнх мэт болгож чадах юм. Эх зохиол нь 1978 онд хэвлэгдсэн, Хюберт Селби Жюниорын ижил нэрт роман юм.

24. The Prestige (2006)

Кристофер Пристийн зохиолыг Кристофер Нолан найруулан тавьсан билээ. Жонатан Нолан буюу "Westworld"-ын найруулагч ч мөн үүнд оролцсон. Гайхалтай, толгой эргүүлэм, сонирхолтой бүтээл.

25. Children of Men (2006)

Хүн бүхний дор хаяж нэг үзсэн кино. Зохиолыг П.Д. Жэймс 1992 онд бичиж байж. Энэ их стрессийг кино дүрсэнд буулгана гэдэг бэрх ажил.

26. There Will Be Blood (2008)

Oil! гэх Аптон Синклайрын 1926-1927 онд бихцигдэж байсан номын ердөө эхний 150 хуудсан дээр ажилласан, түүнээс ургуулан бүтээсэн кино.

27. Fantastic Mr.Fox (2009)

Вэс Андерсоны өнгө дүрс, зураглал, аялгуу гээд бүх зүйл нь Роалд Далын 1974 оны уг хүүхдийн зохиолыг хүн бүхний үзэх, дурлах кино болгосон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
13
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.