Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: "Эх!" киног заавал үзэх 10 шалтгаан

Энэ бямба гарагт гарах гэж байна.


 1. Киноны туршид ямар ч дүрийн нэр дурдагддаггүй. Кинонд зориулан бүтээсэн дуу, хөгжим ч байхгүй. Зөвхөн трэйлер дээр нь солиотой гоё аялгуу явдаг. Уг нь киноны хөгжмийг Иоханн Иоханнсон бичих ёстой байсан юм билээ.

2. Найруулагч Даррен Аронофски бусад киноныхоо санаа, зохиолыг маш удаан бодож олж, бичдэг бол уг киноныхоо санааг эхний байдлаар 5 хоногт бичиж дуусгасан байдаг.

3. Жэннифер Лоуренс болон Даррен Аронофски нар кино бүтээх явцад уулзаж, үерхэж эхэлсэн байна.

4. Брайан Глисон болон Донал Глисон нар уг кионд ах дүү хоёрын дүрийг бүтээдэг ба бодит амьдрал дээр төрсөн ах дүүс.

5. Венецийн кино наадмаар киног толилуулсны дараа үзэгчид босож алга ташаад зогсохгүй, зарим нь “Boo!” буюу эсэргүүцэн дуу хадаасан байдаг.

6. CinemaScore дээр “F” буюу байж болох хамгийн муу үнэлгээг авч байв. Кино түүхэнд уг үнэлгээг ердөө 19 бүтээл авсан байдаг.

7. Уг кинонд хоёр Оскарын шагналт жүжигчин болон гурван Оскарт нэр дэвшсэн жүжигчин оролцон тоглосон. Жэннифер Лоуренс, Хавьер Бардем нар Оскарын шагнал хүртэж байсан бол Эд Харрис, Кристен Уиг, Мишель Пфайффер нар нэр дэвшиж байсан юм.

8. Хавьер Бардем, Жэннифер Лоуренс нар 21 насны зөрүүтэй ба уг кинонд гэрлэсэн хосын дүрийг бүтээдэг.

9. Найруулагч уг киног бүтээх урам зоригоо Луис Бунюэлийн “The Exterminating Angel” (1962) болон Сьюзан Гриффиний 1978 онд хэвлүүлсэн “Women and Nature” номтой холбож үздэг.

10. Зураг авалт эхлэхээс өмнө камерын хөдөлгөөн, зураглалын мэдрэмжийг төрүүлэхийн тулд зураг авсан байшинд гурван сар бэлтгэл хийжээ. 

Нэг бол хүмүүсийг ангайлгаж, хамгийн шилдэг кинонуудын нэг гэсэн сэтгэгдэл үлдээдэг эс бөгөөс хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг уг кино энэ бямба гарагт iCinema кино театрт Dreamers' Day өдөрлөгөөр Монгол хадмал орчуулгатай гарах гэж байна. "Requiem For a Dream", "Black Swan" зэрэг бүтээлийг найруулсан уг найруулагчийн киног заавал үзэхийг зөвлөе. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.