Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Эмэгтэйчүүд 40 нас хүрэхээсээ өмнө үзэх ёстой 40 кино

Та хэдийг нь үзсэн бэ?


Танд ийнхүү дараагийн нэгэн сонирхолтой кино жагсаалтыг хүргэж байна. Эмэгтэй та эдгээр киноноос үзэж амжаагүй бол үзэхийг зөвлөе.

1. "Breakfast at Tiffany's"

Заримдаа өөрийн амьдралыг сайхнаар мэдрэх хамгийн энгийн арга бол сайн кофе, ямар нэгэн амттан л байдаг.

2. "9 to 5"

Хамтран ажилладаг гурван бүсгүй даргаа будаа болгож тавьж байгаа сонирхолтой мюзикл.

3. "Clueless"

Миний хувьд лав хамгийн дуртай "ахлах сургуулийн сэдэвт" кинонуудын нэг. Үзээгүй бол үзэж байж л гоё сайхныг нь мэднэ дээ. Дээрээс нь Пол Радд гэж хамгийн гоё залуучуудын нэг тоглосон. Танд таалагдана аа.

4. "Terms of Endearment"

1983 оны классик бүтээлүүдийн нэг. Тухайн үеийн сор жүжигчид ч тоглосон. Хайр, гэр бүлийн асуудлыг шийдэх гэсэн оролдлого бүр нь танд нэгийг ойлгуулна.

5. "When Harry Met Sally"

"Эрэгтэй эмэгтэй хүмүүс үнэхээр найз байж чадах уу?" 

6. "The Joy Luck Club"

Цагаачид байх, бас хүүхдүүд нь тэр улсад, тэс ондоо газарт өсөж том болох ер нь ямар байдаг бол?

7. "Casablanca"

Дэлхийн классик, сор болсон бүтээлүүдийн нэгийг та одоо болтол үзээгүй юм биш биз?

8. "The Color Purple"

Пулитцерийн шагналт Алис Уолкерын зохиолоос сэдэвлэсэн хүчирхийлэл, тэмцлийн тухай кино.

9. "Amelie"

Та Францын амьдралын хэв маягт дуртай юу? Өөрийн бодол, мэдрэмжээ дагах таны хувьд бас чухал уу? Ямартай ч энэ кино таны үзсэн хамгийн гайхалтай кинонуудын нэг байх болно.

10. "Enough"

Жэннифер Лопез уг кинонд гайхалай дүрийг бүтээсэн. Бид хүнд хэцүү бүхнээс өөрсдийгөө авч гарах хэрэгтэй агаад өөр хэнд ч найдах аргагүй, зөвхөн өөрийн хүч чадлыг мэдрэх ёстой гэдгийг харуулсан сэтгэл хөдөлгөм, бас айдас төрүүлэм кино.

11. "Educating Rita"

1983 оны драм, инээдмийн төрлийн кино. Жүжгийн зохиолоос сэдэвлэгдсэн гэдэг.

12. "Annie Hall"

Вүүди Аллен, Дайан Китон нар хамгийн сайхан цаг үе дээрээ буюу залуу халуун насан дээрээ байх үедээ тоглож байсан кино. Хайр дурлалын асуудлыг тун чадварлагаар харуулна даа.

13. "The Sound of Music"

Шууд л дуу нь аманд аялагдаад эхэллээ дээ. Мюзикл төрлийн тун гайхалтай кино.

14. "Working Girl"

Ажил хийх ч зарим талаараа бэрхшээлтэй шүү. Таны санааг хулгайлах, зүй бус харьцах гээд олон ч асуудал гарч ирж мэднэ дээ.

15. "The Help"

Тухайн үед арьс өнгөний үзэл ямар байсныг та мэднэ дээ. Харин тэр үед бүсгүйчүүд хэрхэн амьдардаг байсан бэ, тэр бүхнийг яаж даван туулж байсан гэдгийг уг киноноос сонирхох боломжтой.

16. "Under The Tuscan Sun"

Хууралт, сэтгэлийн гутрал гээд хүнд хэцүү бүхнээс яаж гарах вэ? Магадгүй энэ кино нэг сэжүүр болж ч мэдэх юм.

17. "West Side Story"'

Эхлэлээсээ хэцүүхэн зүйлтэй нүүр тулсан хайр дурлалын асуудлууд. Ромео, Жулиет хоёрын арай л орчин үеийн хувилбар.

18. "The Way We Were"

Та хэн нэгэнд хайртай байлаа гээд заавал хэн нэгэнтэй хамт байх ёстой гэсэн үг биш билээ. Та ойлгоно оо.

19. "Almost Famous"

Кэйт Хадсины шилдэг дүр бүтээлтийн нэг. Амьд хөгжим болон бусад сонирхолтой зүйлсийг агуулсан кино.

20. "Before Sunrise"

Үг бүр нь зүрхэнд хүрдэг, гарцаагүй хамгийн шилдэг хайр дурлалын инди кинонуудын нэг.

21. "Thelma and Louise"

Сайн найзууд хамтдаа бүхнийг ардаа орхиод аялалд гарах болно. Тэдэнд тохиолдож буй үйл явдал болгон эмэгтэй хүмүүсийн зүрхэнд гүн тусдаг билээ.

22. "Waiting to Exhale"

Дөрвөн найз хайр дурлалын амьдралаараа нэг нэгэнтэйгээ холбогдох болно. Энэ кинонд Уитни Хьюстон тоглосон ба та түүний уг кинонд зориулан дуулсан дуунуудыг ч алдах ёсгүй.

23. "Cabaret"

1930 оны Берлинд байрлах клубын тухай. Хувцас, дүр зураг танд таалагдана даа.

24. "Rear Window"

Та хөршөө тагнаж үзсэн үү? Сонирхолтой шүү.

25. "The Graduate"

Зүгээр л гол дүрүүд нь гэхэд л энэ киног үзэх хангалттай шалтгаан. Өмнө нь миний оруулсан номоосоо илүү сайн болж чадсан кино жагсаалтад ч уг кино багтсан байгаа.

26. "Pretty Woman"

"Дурлаж болохгүй". Энэ бол чухал дүрэм шүү.

27. "My Big Fat Greek Wedding"

Гэрлэлтийн сэдэвтэй кинонууд ер нь яагаад ийм гоё байдаг юм бол?

28. "Little Miss Sunshine"

Инээдтэй, хайр татам, сургамжтай гэр бүлийн гайхалтай кино.

29. "Kramer vs. Kramer"

Мерил Стрип уг дүрээрээ Оскарын шагнал хүртсэн гэж байгаа.

30. "Erin Brockovich"

Ганц бие хүчирхэг эх хүн бусад зүйлстэй яаж нүүр тулж байгаа нь гайхалтай.

31. "Bridget Jones's Diary"

Амьдралдаа өөрчлөлт хийх амаргүй ч бяцхан өөрчлөлт хүртэл хүний амьдралд томоор нөлөөлж болдог билээ.

32. "Mona Lisa Smile"

Эр зориг, ёс суртахуун, ухаалаг байдал болоод хамгийн гол нь өөрийгөө бодох, хайрлах тухай сонирхолтойгоор харуулсан кино.

33. "The Devil Wears Prada"

Бас л номоосоо сайн болж чадсан нэг кино. Бидний амьдарч байгаа ертөнц өрсөлдөөнөөр дүүрэн агаад үүнд бид өөрсдийгөө олж авдаг.

34. "The Queen"

Английн хатан хааны амьдрал, туулсан хэцүү бэрх болоод Диана гүнжийн үхэл зэрэгтэй холбогдсон сонирхолтой кино.

35. "Frida"

Хүчирхэг, эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй гайхамшигт эмэгтэйн түүх.

36. "Eat Pray Love"

Бидэнд зүрх сэтгэл, хүссэн бүхнээ дагахыг, амьдралдаа өөрчлөлт оруулах ёстойг ухааруулдаг кинонуудын нэг.

37. "Elizabeth: The Golden Age"

Эмэгтэй хүн хүчирхэг байна гэдэг олон золиосыг шаарддаг зүйл билээ. 

38. "Where the Heart Is"

Хайр, уучлал, нөхөрлөлийн тухай харуулсан сэтгэл хөдлөм кинонуудын нэг. 

39. Gia

Хүн буруу зүйлд татагдахдаа, хэцүү бүхэнд орооцолдоход ямар амархан бэ гэдгийг харуулж чаджээ. Анжелина Жолигийн гайхалтай дүрүүдийн нэг.

40. Coco Before Chanel

Энэ киног оруулахгүй бол ямар жагсаалт болох билээ. Та шинийг эрэлхийлдэг, түүнийгээ хийхээр зорьдог хүн үү? Энэ кино тэгвэл танд маш том хичээл болох болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
4
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.