Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Microsoft-ийн 2 гол зураг хэт өөр үнэтэй

Microsoft 300 доллараар худалдан авсны 45 нь эзэнд оногджээ.


Windows XP-гийн обой буюу desktop wallpaper болох Bliss зураг бүх цаг үеийн хамгийн алдартай гэрэл зурагт тооцогддог. Энэ зурагны төлөө Microsoft 100 мянган доллар төлсөн юм.

Тэгвэл бас нэгэн алдартай зураг болох “Намар” дөнгөж 45 долларын үнэ хүрсэн байна.

Америкийн гэрэл зурагчин Чарльз О’Рир (Charles O’Rear) 1996 оны нэгдүгээр сард Калифорнийн усан үзмийн талбайд зугаалж явахдаа авсан Bliss зургийнхаа ачаар дэлхийд алдаршсан. Энэ зургаа тэр Westlight агентагт илгээсэн бөгөөд 1998 онд тус агентлагийг Билл Гейтсийн Corbis компани эзэмшилдээ авсан юм. Ингээд л энэ зураг Microsoft-ийн нэг төрлийн бэлгэ тэмдэг болж, Чарльз 100 мянган доллар авсан түүхтэй. Харин зургийн оригийг авахад нэлээд бэрхшээл тулгарсан. Маш өндөр даатгалтай байсан тул тээврийн нэг ч компани ачааг авч явахыг хүсэхгүй байлаа. Эцэст нь компаниас зурагчинд өөрт нь онгоцны зардал гарган, ориг хувийг авч байжээ.

Харин “Намар” зургийн эзэн, гэрэл зурагчин Петер Бурианд (Peter Burian) Microsoft ердөө 45 доллар төлсөн. Петер зургаа мөн Corbis-т илгээсэн байсан бөгөөд Microsoft 300 доллараар худалдан авсны 45 нь эзэнд оногджээ. Гэхдээ тэр сэтгэл хангалуун байсан. “Миний зургийг сая сая хүн үзэж байгаа нь гайхалтай хэрэг. Энэ зургийг авч байхдаа ийм амжилт олно гэж зүүдлээ ч үгүй” гэж тэр ярьсан юм.
Ийнхүү ижил хувь заяатай ч үнэ огт өөр хоёр зургийг танилцууллаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.03
Солонгосчуудын орохыг хүсдэг сайн дурын шорон гэж юу вэ
2
2018.11.30
Бидний амьдарч буй дэлхийн хоёр өөр талыг харуулах ХҮЧИРХЭГ 15 зураг
3
2018.10.17
Датагүй нэг өдөр бидний хувьд ГАМШИГ болохыг батлах 8 тохиолдол
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
12
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.