Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн хамгийн сайхан залуустай 15 орон

Чансааг гаргахдаа Manhunt International, Mister Global, Mister International, Дэлхийн Мистер тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг нь харгалзан үзсэн байна.


Аялал жуулчал олны анхаарлыг татаж эхэлснээр жуулчин-блогчидоос гадна жуулчдад зориулсан элдэв өвөрмөц зөвлөгөө ч моодонд ороод байна. Insider Monkey онлайн сэтгүүлээс энэ удаад дэлхийн хамгийн сайхан залуустай 15 орныг нэрлэж, жуулчдад бэлэг барьлаа. Чансааг гаргахдаа тэд олон улсын сайхан залуус шалгаруулах Manhunt International, Mister Global, Mister International, Дэлхийн Мистер тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг нь харгалзан үзсэн байна. Ялалт болгонд улс орнуудад оноо өгч, мөн тусгай шагнал авсан залууст ч нэмэлт оноо өгчээ. Ингэхээр мэдээж хамгийн сайхан залуустай орон тодрох нь ойлгомжтой.

15, Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос сайхан залуу шалгаруулах тэмцээнд түрүүлдэггүй ч “Сайхан бие”, “Сайхан модель” төрөлд тусгай шагнал авдаг.

14. Франц

Франц эрчүүд 2002 онд Manhunt International, 2015 онд Mister Global-д тэргүүлсэн.

13. Турк

Туркчууд 1996 оны Дэлхийн Мистер, 2005 оны Manhunt International-д түрүүлсэн. 2016 онд тусгай шагнал хүртсэн.

12. Чех

Чех улс 2016 оны Mister Global-ийн аварга. Фотогеничный тусгай шагналд олон удаа тэргүүлсэн.

11. Мьянмар

Тэд 2014 онд Mister Global, 2015 онд Шилдэг модель, 2016 онд “Мистер интернет” тэмцээний аваргууд.

10. Өмнөд Африк

Өмнөд африкчууд Mister Global-аас гадна 1995 онд Manhunt International-ийг эзэлсэн амжилттай.

9. Швед

Швед бол Manhunt International-д нэгээс илүү түрүүлсэн хоёр орны нэг. Тэд 1998, 2016 онд аваргалсан.

8. Испани

Испаниас Дэлхийн Мистер 2007 онд төрсөн. Mister Global-д тэд Шилдэг модель ч болсон.
7. Хятад

Mister Global-д тусгай шагнал авсан бол Manhunt International-д 2007, 2011 онд хоёр удаа түрүүлсэн.

6. Энэтхэг

Энэтхэг залуус 2016 онд Дэлхийн Мистер болж, 2001 онд Manhunt International-ийг байлдан дагуулсан.

5. Филиппин

Сайхан инээмсэглэл, интернетийн нэр хүндээрээ тэд Mister Global, Manhunt International, Mister International-д түрүүлж байв.

4. Венесуэл

Венесуэл эрчүүд энэ чансааг гаргадаг бараг бүх тэмцээнд түрүүлсэн. Дэлхий Мистер, Manhunt International, Mister International гээд л.

3. Ливан

Ливан бол Mister International-д гурав түрүүлсэн цорын ганц орон.  2006, 2012, 2016 онуудад хэн ч тэднийг зогсоож чадаагүй.

2. Вьетнам

Вьетнамчууд Mister Global, Manhunt International, Mister International-д түрүүлсэн.

1. Бразил

Mister World, Mister Global, 2 удаагийн Mister International цом тэдэнд бий. Халуун орны халуун залуус өөр аж.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
3
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.