Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дүнчүүр "салаавч" үгээр түмнийг инээлгэсэн "+17" цувралын хоёрдугаар анги гарлаа

Эхний анги элэг хөшөөм байсан. Харин хоёр дахь нь?


Та +17 гэх инээдмийн цувралыг үзсэн үү? Шинэ жилийн өмнөхөн ийм нэгэн анги цацагдаж, хүмүүсийг ёстой л нэг элгээр явуулах шахсан байна лээ.

“NTV”, “Orange” entertainment, “Nomadia Pictures”-ийн хамтын бүтээл гэж байгаа. Тус инээдмийн цуврал нь анх удаа хийгдсэн скеч комеди жанрын уран бүтээл бөгөөд өчигдрөөс эхлэн хоёр дахь анги нь “Univision”, “DDish TV”, “Look TV”-гээр тавигдаж эхэлжээ.

Хошин урлагийн салбарын шинэ залуу халуун үе болон гарч ирж буй “Эмоци” продакшны жүжигчин У.Цогтбаяр, “Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн нарын гол дүрд нь тоглосон “+17” инээдмийн цуврал эл бүтээлийн эхний анги үзэгчдээс маш их магтаал, эерэг сэтгэгдэл сонссон. Хүмүүст хэрэгтэй байсан инээдийг ч бэлэглэсэн гэхэд болно. Үзсэн хүмүүсийн сэтгэгдэл тун өндөр байсныг та янз бүрийн постууд дээрээс харж болно.

Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдээр IPTV-д  хамгийн их үзэлттэй контентын нэг нь яах аргагүй  “+17” цувралын эхний анги байжээ. Тиймээс ч цувралын хоёрдугаар анги өмнөхөөсөө дутахааргүй, бүр илүү гарах хэмжээнд хийгдсэн болов уу гэх үзэгчдийн хүлээлт байгаа нь дамжиггүй. 

Бидэнд хэрэгтэй байгаа чанартай, арай шинэлэг төрлийн инээдмийн төрлийн бүтээлийг уг залуучууд цаашид ч хийсээр байна гэдэгт итгэлтэй байна. Шинэ ангийг Univision, DDish TV, Look TV-гээр тус тус хүлээн авч үзээрэй!

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
22 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Уржигдар
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
17
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.