Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО: Хорт хавдар туссан бүсгүй үхэхээсээ хэдхэн цагийн өмнө гэрлэж амжжээ

Хүнд өвчинтэй тэмцэж, ядарсан бүсгүй арай ядан гэрлэлтийн тангаргаа хэлж байсан ч тэр чадсан.


АНУ-ын Коннектикут хотын Девид Мошер 2016 оны 12 дугаар сард хайрт бүсгүй, 30 настай Хизер Линдсейд гэрлэх санал тавихаар бэлтгэж байлаа. Гэвч харамсалтай нь бүсгүй хөхний хорт хавдартай нь илэрсэн юм. Хэцүү байсан ч Мошер гэрлэх зорилгоосоо буцаагүй.

Хизер бүтэн жил хүнд өвчинтэйгээ тэмцсэн. Эмчилгээ үр дүн өгөхгүй нь тодорхой болж, үхлээ хүлээхээс өөр зам түүнд үлдсэнгүй.
Хос залуусын хуримыг 2017 оны 12 дугаар сарын 30-нд Гэгээн Францискийн эмнэлэгт хийхээр төлөвлөсөн байлаа.

Тэр үед хорт хавдар бүсгүйн тархи, дотор эрхтэнд нэвтэрч, хиймэл амьсгааны аппарат зүүхээс өөр аргагүй болсон байв. Тиймээс хуримын ёслолоо тэд 12 дугаар сарын 22 болгон наашлуулжээ.

Хүнд өвчинтэй тэмцэж, ядарсан бүсгүй арай ядан гэрлэлтийн тангаргаа хэлж байсан ч тэр чадсан. Хамгийн сүүлд Линдсей “Би үхлээс айхгүй байна” гэж хэлсэн юм.

“Үхэл ээ, би чамаас айхгүй. Яагаад гэвэл миний зүрх хайраар дүүрэн, бялхаж байна” - Хизер Линдсей.    

Ёслолоос хойш 18 цагийн дараа тэр амьсгал хураасан.

Түүний найз бүсгүй хэлэхдээ “Линдсей эр нөхрийнхөө эрч хүч, хайр сэтгэлийн ачаар үхэхээс айхгүй байж чадсан” гэсэн нь олон хүний сэтгэлийг уяраасан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
26
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.