Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн хамгийн үсэрхэг охин хуримаа хийсний дараа нүүрний үсээ хусжээ

Тэр 2010 онд рекорд тогтоож байсан юм.


Гиннесийн номонд бичигдсэн Супатра Сасупан гэх охин "Дэлхийн хамгийн үсэрхэг охин" гэх нэрээрээ алдартай байсан билээ. Тэрээр маш ховор төрлийн Амбрас гэх синдромтой байсан юм. Үүнийг өөрөөр "Хүн чоно синдром" ч гэж нэрлэдэг. 

Тэрээр уг нөхцөл байдлаасаа болоод 2010 онд Гиннесийн номонд бичигдсэн билээ. Эмч нар одоог хүртэл уг төрлийн өвчлөлд эмчилгээ олж чадаагүй байгаа юм. Лазер эмчилгээ хийлгэлээ ч ямар ч үр нөлөөгүй бөгөөд илүү хатуу, илүү хурдан ургадаг болдог аж.

2010 онд түүний аав нэгэн ярилцлагадаа, "Түүнийг төрөхөд л бид энэ асуудлыг олж мэдсэн. Тэр сайн амьсгалж чадахгүй байсан болохоор 3 сар инкубаторт, 10 сар эмнэлэгт хэвтэж байсан. Харин түүнийг аваад гэртээ анх очиход хөршүүд маань намайг ямар гээч нүгэл үйлдсэнийг асуусан. Түүнийг өсөж том болох тусам бусад хүмүүс түүнийг минь гоочлоод байвал яах бол гэж санаа зовдог байлаа. Гэхдээ тэр бусадтай л адилхан. Би түүнийг нэг л өдөр эдгэрнэ гэж найдаж байна. Харин бид түүнд хэрэгтэй бүх зүйлд ямагт хажууд нь байж туслах болно" гэжээ.

Харин Супатра 10 настайдаа, "Би өөрийгөө бусдаас өөр гэж боддоггүй. Би их олон найзтай. Үсэрхэг байх нь намайг онцгой болгодог. Намайг дооглодог хүмүүс олон байсан ч одоо больсон. Би энэ байдалдаа дасаж эхэлсэн. Урт ургах бүрт нь юм харахад хэцүү байгаа. Нэг л өдөр эдгэрнэ гэж найдаж байна" хэмээн ярилцлагадаа хэлж байжээ.

Тэрээр одоо 17 настай ба амьдралынхаа хайрыг олж, түүнтэйгээ гэрлэсэн байна.

Эх сурвалж: unilad.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
41
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.