Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чөлөөт бөх: Турк улс Ираны шигшээд Дэлхийн Цомын эрхээ өглөө

Яагаад туркчууд татгалзсан талаар албан мэдээ байхгүй байна.


Энэ хавар буюу дөрөвдүгээр сарын 7-8-нд АНУ-д болох чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээний оролцогч нарын дунд өөрчлөлт гарлаа. Дэлхийн Цомд сүүлийн ДАШТ-д нийлбэр дүнгээр 1-8-р байрт шалгарсан багууд оролцдог уламжлалтай. 2017 онд Парист болсон ДАШТ-ий эхний наймд АНУ, ОХУ, Гүрж, Турк, Азербайжан, Япон, Куба, Казахстан улсын багууд шалгарсан. Харин Ираны эрэгтэйчүүдийн шигшээ баг 9-р байрт орж, 2008 оноос хойш анх удаагаа Дэлхийн Цомын эрхгүй хоцорсон билээ.

Ираны шигшээ баг Дэлхийн Цомд сүүлийн 6 жил дараалан түрүүлээд байсан юм. Хүчирхэг өрсөлдөгч алга боллоо гэж баярлаж байсан баг олон байсан ч Ираны шигшээ баг ямар ч гэсэн тэмцээнд оролцох болжээ. Учир нь Туркийн шигшээ баг оролцохоос татгалзсан тул тэдний оронд ДАШТ-д 9-р байр эзэлсэн Ираны баг автоматаар сонгогдож байгаа юм. Яагаад туркчууд татгалзсан талаар албан мэдээ байхгүй байна. Гуравдугаар сарын 17-18-нд Японд болох эмэгтэйчүүдийн Дэлхийн Цомд ч туркчууд орохгүй байж магадгүй. Тэгвэл Парист 9-р байр эзэлсэн Шведийн баг Дэлхийн Цомд орох болно.

Дэлхийн Цомд хамгийн олон түрүүлсэн баг

Эрэгтэй
ЗХУ 15
АНУ 13
Иран 8
ОХУ 6
Азербайжан 2
Куба 1

Эмэгтэй
Япон 9
Хятад 6
Америк 1

Монгол улс эрэгтэй Дэлхийн цомд 1975 онд мөнгө, 1981 онд хүрэл, 1987 онд мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин эмэгтэйчүүд 2013 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль авч байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
7
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.