Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг хугацаандаа төллөө

Сангийн яаманд нээлттэй шилжүүлэг хийв.




2012 онд олон улсад гаргасан “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг Монгол Улсын Засгийн газар өнөөдөр төллөө. Энэхүү өрийг энэ  сарын 5-ны өдөр багтаан төлөх гэрээний үүрэг хүлээсэн байдаг. Бондын өрийн төлөлтийг барагдуулах зорилгоор өнгөрсөн оны сүүлээр Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг гаднаас  800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд босгоод байсан юм. Төв банкны валютын нөөцөд нэмэгдэн ороод байсан уг шинэ бондын валютаас өнөөдөр “Чингис” бондын 500 сая ам.долларыг төллөө.

“Чингис” бондын төлөлтийг өнөөдөр Сангийн яаман дээр нээлттэй шилжүүлэг хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Шилжүүлэг хийх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт Монголын эдийн засгийн талаар илтгэл танилцуулав. Тэрээр "Эдийн засгийн өсөлт 2017 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.8 хувийн өсөлттэй байна. Дараагийн үзүүлэлт бол Монгол Улсын экспортын хэмжээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Гадаад худалдааны тэнцэл 2017 онд 1.9 тэрбум ам.доллар боллоо.

Үүнтэй уялдаад гадаад валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрлээ. Нөлөөлсөн гол хүчин зүйл гадаадын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгдсэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллагуудын санхүүжилт цаг хугацаандаа орж ирсэн нь нөлөөлсөн байна. Цаашид Сангийн яам санхүүжилтийг маш шуурхай хийх бодлого барьж байна.

Улсын төсвийн өөрийнх нь дансны үлдэгдэл сүүлийн 5 жилд анх удаа 405 тэрбум төгрөг гарсан. Нийт дүнгээрээ улсын төсвийн мөнгөн хөрөнгө 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байгаа.Монгол Улсын өрийн дарамтыг бууруулахын тулд шинэ Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах тодорхой ажлуудыг эрчимтэйгээр зохион байгуулж байна" гэж тодотгов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
43
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.