Хайх зүйлээ бичнэ үү

мин

У.Хүрэлсүх: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь өнөөдөр батлагдаж байна

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг төллөө.


Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр буюу эргэн төлөгдөх хугацаанд нь барагдууллаа. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлд хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаагийн илрэл гэж Сангийн яам үзэж байна.

2012 онд тухайн үеийн Засгийн газар энэ онд 500 сая, 2022 онд нэг тэрбум ам.доллар төлөх нөхцөлтэйгөөр 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм.
500 сая ам.долларын өр барагдуулах гүйлгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталгаажууллаа. Тэрээр энэ Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, тогтворжуулах, тулгамдаж байгаа өр төлбөрийг барагдуулахыг зорьж ажилласан гэдгийг тэмдэглэлээ.

“Монгол Улс дампуурлаа зарлах эсэх гэсэн эгзэгтэй үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв байсан нь өнөөдөр батлагдаж байна” гэв. Мөн “Тухайн үед ямар ч тооцоо, судалгаагүйгээр “Чингис” бонд гарган их хэмжээний өр төлбөрт унагасан хүмүүс эдийн засаг муудлаа гэж бусдыг шүүмжлэх хэрэггүй. Цаашид Хөгжлийн банкнаас зээл авсан, улсын хөрөнгийг зувчуулсан, хулгайлсан этгээдүүдээс авсныг нь буцаан төлүүлнэ” гэлээ. Энэ онд манай улс 3.5 их наяд төгрөгийн өр барагдуулах ёстой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.31
Тавантолгойн цахилгаан станцыг барих Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрэ...
2
2018.12.10
Ямар ч эмнэлэгт харьяалал харгалзахгүйгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд үйлчлэхийг даалгалаа
3
2018.10.30
Анагаахын чиглэлээр жил бүр 10 оюутан Японд тэтгэлгээр суралцана
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
2
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.