Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Psychopath” болон “Sociopath” гэж юу вэ?

30-40 хүн тутмын нэг нь Психопат байдаг гэдгийг та мэдэх үү?


30-40 хүн тутмын нэг нь Психопат байдаг гэдгийг та мэдэх үү? Өндөр тоо шүү. Психопат хүмүүст бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох хамаагүй байдаг. Тийм ч болохоор дотогшоогоо, зожигдуу байдаг ч харин өөрийн тусын тулд санаатайгаар бусдыг шархлуулах нь олонтаа байдаг байна. 

Эдгээр нэршлүүдийг XX зуунаас эхлэн ашигласан байдаг. Анх XIX зууны үеэр сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмч нар өвчтөнүүдийг ажиглаж байх үед зарим өвчтөнүүд нь зан ааш, ёс суртахууны хувьд гажуудалтай байсныг олж анзаарчээ. Тиймдээ ч тэр бүлэг хүмүүсийг "Psychopath" хэмээн тусад нь ангилж, тодорхой нэршлийг өгсөн байна. Гэвч XX зууны дунд үеэр "Psychopath" гэх нэршлийг "Sociopath" болгож өөрчилсөн ч сүүлд аль аль нэршлийг нь ашиглах болсон байна. 

Энэ хоёрын адил төстэй талууд:

  • Хуулийг үл ойшоодог. Ямагт дүрмээс гажууд зүйл хийдэг.
  • Бусдад үргэлж худал хэлдэг. Хуурч мэхлэх нь бусдаас хавьгүй олон.
  • Гэнэтийн үйл хөдлөл, шийдвэр их гаргадаг. Өөрийн ч мэдэлгүй ямар нэгэн үйлдэл, шийдвэр гаргасан байх нь олонтаа.
  • Уур уцаартай. Нэг л мэдэхэд тэсрэх шиг болж, хүмүүстэй ихээхэн үл ойлголцон, муудалцдаг.
  • Бусдын аюулгүй, амар амгалан байдал ямар ч хамаагүй. 
  • "Хариуцлага" бол тэдний хамгийн дургүй зүйл.
  • Өрөвдөх, гэмших зэрэг мэдрэмж байхгүй.

"Psychopath" гэж юу вэ?

Энэ нь "Sociopath"-ийг бодвол илүү "төрөлхийн" хэв шинжтэй. Цаанаасаа, өөрийн мэдэлгүй биеэ барьж чадахгүй болж, янз бүрийн хэрэг үйлдэж орхидог байна. Ийм төрлийн хүмүүс дур булаам, энгийн ажил төрөлтэй, ухаалаг, өндөр боловсролтой гэх мэт ямар ч байж болдог. Заавал нэг солиотой хүн шиг харагдана гэсэн үг биш л дээ.

Психопатууд хэрэв ямар нэгэн гэмт хэрэг хийх бол урьдчилан төлөвлөсөн, хамгийн бага эрсдэл дагуулах замыг маш төлөвлөгөөтэй, ухаалгаар сонгодог.

"Psychopath" хүмүүсийг та эдгээр киноны дүрээс харж болно:

"Dexter" - Декстэр

"No Country for Old Men" - Антон Чигур

"Henry: Portrait of a Serial Killer" -  Хенри

"American Psycho" - Патрик Бэйтмен

"Sociopath" гэж юу вэ?

"Sociopath" гэдэг нь "Society"- нийгэм "Path"- зам, замнал гэсэн үгнээс гаралтай үг юм. Судлаач нарын үзэж байгаагаар энэ төрлийн хүмүүс бага байхдаа буруу хүмүүжиж мөн өссөн нөхцөл байдал, эцэг эхийн дарамт, дээрэлхүүлж дарамтлуулснаас болоод ийм болдог аж. Нэг ёсондоо нийгмийн дарамт шахалтаас үүсдэг гэж үзэж болох юм.

"Sociopath"-ууд зан аашийн хувьд асуудалтай, маш цочмог, зэрлэг байдаг байна.

Харин гэмт хэргийн хувьд "Sociopath"-ууд аюулгүй байдлаа тэгж их бодоод байдаггүй бөгөөд өөрийн цочмог гэнэтийн зан чанараасаа болоод гэмт хэрэг хийх магадлал өндөр байдаг.

"Sociopath" хүмүүсийг та эдгээр киноны дүрээс харж болно:

"The Dark Knight" - Жокер

"Heathers" - JD буюу Жэйсон Дин

"A Clockwork Orange" - Алекс ДеЛарж

"Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street" - Свийни Тодд

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
1
8
7
1
0
1
4

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sad 2021.12.25 103.229.122.164

Би психопат. Яах уу

0 Хариулах


Zochin 2020.02.04 202.9.46.205

Delhiin humuusiin 1 huvi ni психопатууд bdg

0 Хариулах


amarmend 2019.01.11 77.111.247.146

sn bn u <path> gedeg bol anagaah uhaand <heviin bus, emgeg> gesen utgiig ilerhiildeg latin garaltai ug yum

0 Хариулах