Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Бээжингийн агаарын бохирдол жилийн дотор 20 хувиар багасчээ

Бээжин хотын агаарын нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5 өмнөх оныхоос илэрхий буурчээ.


Энэ сарын 3-нд Бээжин хотын Байгаль орчин хамгаалах товчоо мэдээлэл хийж, тус хотын 2017 оны агаарын чанарын байдлын  тухай тайлан тавьжээ. Бээжингийн агаарын чанар илэрхий сайжирч, 2017 онд   Бээжингийн агаарын нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж хэмжээ нэг шоо метрт 58 микрограмм байсан нь 2016 оныхоос 20 хувиар багассан байна.   

Бээжингийн Байгаль орчин хамгаалах   хяналт шинжилгээний төвийн дэд дарга Лю Баосянь “2017 онд Бээжин хотын агаарын   нарийн ширхэгтэй тоосонцор буюу PM2.5 өмнөх оныхоос илэрхий буурч, нэг шоо   метрт 58 микрограмм хүртэл багасав. Энэ нь улсын агаар мандлын бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан үүрэг зорилтод хүрч чадсан” хэмээн танилцуулжээ.

2013-2017 онд Бээжин хотын агаарын онц бохирдолтой тохиолдол   мэдэгдэхүйц цөөрснийг статистик бүртгэлд тэмдэглэжээ. Энэ тухай Лю Баосянь “2013-2017 онд, Бээжингийн агаарын чанар   стандарт хангасан өдрийн тоо илэрхий нэмэгдэв. Үүнд, 2013 онд стандарт хангасан   хоног 176 байсан нь бүтэн жилийн 48.2 хувийг эзэлж байлаа. 2017 оны 226 хоногт  агаар сайн байсан нь жилийн 62.1 хувьд хүрэв. Үүний дотор, “I” зэрэглэлийн онц   сайн агаартай өдрийн тоо 2013 онд 41 өдөр байсан бол 2017 онд 66 хоног болсон юм. Онц бохирдолтой өдрийн тоо жил бүр  багасаж, 2013 онд 58 хоног байсан бол 2017 онд 23 хоног болж, ойролцоогоор 60  хувиар багассан байна”.

Бээжин хотын Байгаль орчин хамгаалах товчооны Агаар мандлын орчны хяналт удирдлагын газрын дарга Ли Сян “Бээжин хот   сүүлийн жилүүдэд эрчим хүчний бүтэц, үйлдвэрлэлийн бүтэц, зам тээврийн бүтэц зэргээ сайжруулах замаар агаар мандлын бохирдлоос сэргийлэх ажлыг ахиуллаа. Сүүлийн 5 жил нүүрс түлдэг зуухыг халж, цахилгаан зуухыг дэмжсэн. Агаарын бохирдол их үүсгэдэг компаниудыг цэгцлэх буюу   татан буулгаж, хуучин авто машиныг хөдөлгөөнд оролцохыг хориглосон юм. Мөн   Бээжин хот хууль хяналтыг нарийн оновчтой хэрэгжүүлэх, эдийн засгийн бодлогоор   дэмжих, байгаль орчноо олон улсын стандартын дагуу хамгаалах зэргээр агаар мандлын бохирдлоос сэргийлж байна”.

Сүүлийн таван жилд, агаарт бохирдол үүсгэсэн 16.2 мянган хэргийг шүүн шийтгэж, 590 сая юанийн торгууль   оногдууллаа. Эдгээрээс,  байгаль орчны хууль зөрчсөн үйлдэл 50 орчим хувийг   эзэлсэн юм. Хоёрт, хүрээлэн буй орчныг хамгаалах стандартаа чангатгаж, зуух, хэвлэх машин, гэрийн тавилга зэрэг 43 нэр төрөлд утаа ялгаруулалтын стандарт тогтоож, аж ахуйн нэгжүүдэд бохирдол үүсгэхээ засах, үйлдвэрлэлийн хэлбэрээ шинэчлэх, сайжруулах талаар шаардлага тавьсан аж.

“Бээжин хотын 13-р таван жилийн хугацааны байгаль орчныг хамгаалах, экологийн   орчны бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд зааснаар, 2020 он гэхэд Бээжингийн   PM2.5-ын жилийн дундаж хэмжээг нэг шоо метрт 56 микрограмм хүртэл бууруулж, жилийн онц сайн агаартай хоногийн тоог 56 хувиас дээш байлгах болно хэмээн  тэмдэглэжээ.

Эх сурвалж: mongol.cri.cn

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.