Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Бүх цаг үеийн хамгийн шилдэг СЭТГЭХҮЙН ТРИЛЛЕР төрлийн 25 кино

Спойлер гэх зүйлд би өөрөө ч дургүй болохоор тийм зүйл байхгүй гэдгийг эхлээд дуулгах нь зүйтэй.


Спойлер гэх зүйлд би өөрөө ч дургүй болохоор тийм зүйл байхгүй гэдгийг эхлээд дуулгах нь зүйтэй.

25. Das Experiment

2001 онд гарсан Герман кино. Найруулагч Оливер Хиршбигель гол дүрдээ Мориц Бляйбтройг сонгож, Тарек Фад буюу Хоригдол 77-гийн дүрийг бүтээлгэжээ. Уг кино Stanford Prison Experiment буюу бодит үйл явдал дээр тулгуурласан юм. Хэрвээ та бүхэн мэдэх бол сүүлд бас яг энэ түүхээр 2015 онд кино гарсан байгаа.

24. Kill List

Бен Витлэе гэх Английн найруулагчийн хоёр дахь бүтээл. Зэрлэг хэсгийг харуулсан зураг авалт нь зүрх зогсоом хүнд бөгөөд хэт эмзэг мэдрэмтгий хүмүүст яав ч тохирох кино биш.

23. Angel Heart

Алан Паркер гэх Америкийн найруулагчийн уг бүтээл Роберт ДеНиро, Мики Роурк нарыг багтаасан. 1987 онд гарсан ч киноны үйл явдал 50-аад оныг харуулна. Энэ бол Микигийн хамгийн шилдэг дүр бүтээлт бөгөөд кино тэр чигтээ маш өвөрмөц, цус нөжөөр дүүрэн, хүчтэй мэдрэмж өгөхүйц болж чадсан.

22. Tell No One

Францын триллер төрлийн бүтээл. Эхнэрээ алдсандаа найман жилийн турш шаналж яваа эрийн тухай энд өгүүлнэ. Гэтэл бүх зүйл яаж эргэх нь жинхэнэ сэтгэхүйн триллер болж өгсөн юм.

21. Timecrimes

2007 онд гарсан Испанийн уран зөгнөлт, триллер бүтээл нь цаг хугацааны аяллын тухай өгүүлнэ. Начо Вигалондо гэх гоё нэртэй найруулагчийн уг бүтээл маш бага зардлаар бүтсэн бөгөөд компьютерийн эффект гэхээр зүйлийг огт ашиглаагүй эд.

20. A Tale of Two Sisters

Солонгосын ийм төрлийн киног манайхан ихээр сонирхдог. Бас Солонгосчууд өөрсдөө ч ийм бүтээлдээ сайн шүү дээ. 2003 онд гарсан уг киног Ким Жи-Вон найруулсан ба Солонгосын кино түүхэнд бас л нэрээ үлдээж чадсан кино болсон юм.

19. The Secret in Their Eyes

Хувийн зүгээсээ би энэ кинонд маш их дуртай. 2009 онд гарсан Аргентин бүтээл. Гэмт хэрэг, драм хослуулсан чанартай кинонуудын нэг. Учир нь олдохгүй хэргийг мөрдөх сэтгэл хөдөлгөм мөчүүдийг сайхан үзүүлснээс гадна төгсгөлдөө бүр ч ихээр сэтгэл давчдуулдаг нь алга ташим.

18. Jacob’s Ladder

Энэ нөхөр ер нь “The Shawshank Redemption” киноноос өөр сайн дүр бүтээсэн юм уу гээд байдаг гарууд үүнийг үзэх хэрэгтэй. Дайн гэдэг хүний сэтгэл зүйг яаж орхидог нь аймшигтай шүү. Том Роббинсын дүр бүтээх гайхалтай чадварыг магтмуй.

17. Repulsion

Роман Полански гэж нөхрийн маш сайн кинонуудын нэг. “The Apartment Trilogy” гэх зүйлээр хүмүүс түүнийг сайн мэддэг. Үйл явдал Лондонд өрнөнө. Англи өөрөө л цаанаасаа ийм кино хийхэд тохиромжтой газар юм шиг санагддаг. Ямартай ч уг кино үзэгчийг яг юу болоод байгааг ойлгохгүй хэвээр үлдээнэ.

16. Manhunter

Ханнибал Лекторын кинонуудын эхлэл энд байна. 1986 онд Майкл Манны найруулсан уг кинонд Виллиам Питерсон, Брайан Кокс нар тоглосон. “Red Dragon” зохиолоос бүтээсэн уг киноны жүжигчдийн чадвар гайхалтай. Сүүлд “Red Dragon” гэх яг номын нэрээрээ нэрлэгдсэн кино ч гарсан байгаа.

15. Videodrome

Дэвид Кроненберг гэх Канад найруулагчийн солиотой бүтээл. Ёстой л нэг толгой тархиар сайхан нааддаг бүтээл. Секс, хүчирхийлэл, тамлал, нигилизмийн ертөнцөд тавтай морил.

14. Whatever Happened to Baby Jane

1962 онд гарсан Америкийн сэтгэхүйн аймшиг төрлийн бүтээл. 1917 оны түүхээр эхлэх уг кино эгч дүүсийн түүхийг харуулна. Кино сонирхогч хүн бүхний заавал үзэх кинонуудын нэг билээ.

13. Eyes Wide Shut

Бас л нэг гоё бүтээл. Кубрикийн 1999 оны гоц бүтээл. Том Круз, Николь Кидман нарын сайхан хоршил. Энэ кино цаанаасаа л нэг тийм эротик бас догдлом. Харамсалтай нь энэ Кубрикийн сүүлчийн кино. Түүнийг нас барахаас хэдхэн сарын нээлтээ хийсэн.

12. The Tenant

Поланскигийн “Apartment Trilogy”-гийн сүүлчийн кино. Найруулагч өөрөө дүр бүтээсэн гайхалтай сэтгэхүйн аймшгийн кинонуудын нэг.

11. The Conversation

Фрэнсис Форд Коппола. Энэ нэр дангаараа л хангалттай тайлбар болох биз дээ.

10. Hour of the Wolf

Ингмар Бэргман олон гайхалтай кинотой хүн. Готик төрлийн уг аймшгийн кино нэгэн эрийн сэтгэл зүйн шаналал, тарчлааныг танд мэдрүүлнэ.

9. The Wicker Man

Робин Хардигийн 1973 онд найруулсан хачирхалтай кино. Алслагдсан газар ямагт л аймшигтай санагддаг даа. Харин энэ кино уг мэдрэмжийг тултал нь өгнө. Сүүлд 2006 онд Николас Кэйжийн гол дүрд нь тоглосон шинэ хувилбар бас гарч л байсан.

8. Dead Ringers

1988 онд гарсан уг кино айлгаад байдаг хэрнээ л үзэсгэлэнтэй харагдаад байдаг. Танд өнгө нь гарцаагүй зэвүүн санагдах болно. Бас Лолитагийн Хамбертын дүрийг бүтээж шуугиан тарьж байсан жүжигчин Жереми Айронс хоёрын хоёр гол дүрийг энэ кинонд бүтээсэн байгаа. Үзэхгүй бол харамсана даа.

7. Blue Velvet

Миний хамгийн дуртай кинонуудын нэг бөгөөд би тэнд бахдалтайгаар санал болгох байна. Дэвид Линчийн 1986 онд найруулж байсан учир битүүлэг төрлийн кино. Харанхуй, хүнд, аймшигтай кино болсон нь гарцаагүй гэж бодож болно. Учир нь гол дүрийг гайхалтай сайхан залуу Кайл Маклахлен, Лаура Дерн, Деннис Хоппер, Изабелла Росселлини нар бүтээсэн юм. Садомазохисм, хүчирхийлэл, мансууруулах бодис... Цаашаа та өөрөө мэдрэх хэрэгтэй.

6. The Night of the Hunter

Ижил нэрт романаас сэдэвлэсэн бүтээл. Чарльз Лаутоны сүүлчийн бүтээл. Гэмт хэрэг бүхий уг кино бодит явдлаас сэдэвлэсэн нь бүр ч сонирхолтой. Тухайн үедээ хамгийн аймшигтай киногоор ч нэрлэгдэж байсан үе бий.

5. The Innocents

Жак Клэйтон найруулж, Дебора Керр гол дүрийг нь бүтээв. 1961 онд бүтээсэн готик аймшгийн кино. Ямар ч цус нөж, “gore” хэсэггүй мөртлөө дотор харанхуйлуулж чадна. Классик тэгээд сүнстэй готик кино гэхээр шууд л үзмээр санагдаж байгаа биз дээ?

4. Don’t Look Now

Богино хэмжээний өгүүллэг дээр сэдэвлэн бүтээсэн байгаа юм. Хайртай хүний үхэл, сэтгэл зүйн дарамт зэргийг харуулсан. Зүрх өвдөм бас цочирдом үзэгдлүүд ихтэй. Найруулагч Николас Роегийн гайхалтай бүтээл.

3. Rosemary’s Baby

“The Apartment Trilogy”-гийн хамгийн алдартай нь. 1968 онд гарсан Поланскигийн уг бүтээл бүх цаг үеийн хамгийн аймшигтай кино жагсаалтад дээгүүр бичигддэг байгаа.

2. Les Diaboliques

1955 онд гарсан Францын сод бүтээлүүдийн нэг болох уг кино хар цагаан кино байгаа. Учир битүүлэг төрлийн шилдэг бүтээлүүдийн нэг. Хенри-Жорж Клузо энэ киногоороо ёстой жинхэнэ “алсан” юм.

1. Vertigo

Альфред Хичкок. Дээр дурдсан шиг бас л дан ганц нэр нь хангалттай тийм л найруулагч. Сэтгэл зүйн триллер киноны оргилуудын нэг, романс, донтолтыг ч сайхан харуулна. Жэймс Стуарт, Ким Новак нар гол дүрийг нь бүтээсэн. Уг кино ирэх 50 жилдээ ч хамгийн дээгүүр бичигдсэн хэвээр байх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.