Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таны элэг амьдралын хэв маягийг тань тэсэж чадахаа байсныг илтгэх 6 шинж

Бидний биеийн хорыг шүүдэг хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол элэг билээ.


Та буруу хэв маягаар амьдарч, элгээ зовоогоод байгаа юм биш биз? Энэ 6 шинж тэмдэг илэрч байвал та үнэхээр анхаарлаа хандуулах цаг болсон гэсэн үг.

1. Самуурах

Таны элэг хэт их ачаалалд өртөж байвал цусыг хангалттай шүүж чадахгүй болно. Үүний үр дүнд хорт бодис таны тархинд хүрдэг байна. Ийм тохиолдолд та маш их самуурч, мартамхай болж, шийдвэр гаргахад хэцүү болж эхлэх болно.

2. Цусны сахар багасна

Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг гол үүрэгтэй билээ. Харин таны  элэг стресстэж эхэлснээр сахарын хэмжээ өөрчлөгдөж эхлэх болно. Хоол идсэний дараа элэг цусан дахь сахарыг эргэлтэнд оруулдаг. Хэрэв элэг чадахаа байвал маш огцом унах болно. Үүний үр дүнд ядрах, цочромтгой болох, төвлөрч чадахаа байхад хүрдэг.

3. Гормоны тэнцвэргүй байдал

Элэг бас л гормонд чухал нөлөөтэй. Эстроген болон тестостероны түвшин тэнцвэргүй болдог. Үүний үр дүнд бэлгийн дур хүсэл буурахаас гадна жин нэмэх, хөх өвдөх, батга гарах, хоолны дуршил өөрчлөгдөх, өвдөлт мэдрэгдэх зэргээр сарын тэмдгийн үеийн шинж тэмдгүүд илрэх магадлалтай.

4. Сэтгэл санааны гэнэтийн өөрчлөлт

Тархи тэр чигтээ бидний сэтгэ хөдлөл, үйлдэл зэргийг хянадаг. Харин элэгний шүүж чадаагүй хор тархинд хүрснээр сэтгэл хөдлөлийн гэнэтийн өөрчлөлтийг үүсгэдэг. Сэтгэл гутрал, санаа зовнил зэргийн үүсэл ч болж магадгүй. Энэ шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж, ямар нэг эм дураараа уухгүй байхыг анхааруулъя.

5. Дархлааны эмгэг

Амархан ханид хүрдэг, ямар нэг өвчин, вируст өртөхдөө амархан хүмүүс энэ бүхнийг C витамины дутагдал гэж боддог. Гэхдээ маш цөөн хүмүүс л үүнийг элэгтэй холбоотой гэдгийг мэддэг. Элэг эрүүл байх тусам өвчинтэй тэмцэхэд сайн болно гэсэн үг.

6. Унтах үед амьсгал тасалдах

Энэ бол унтаж байх үед 10 секунд ба түүнээс урт хугацаагаар амьсгал тасалдах, зогсох үйл явц юм. Үүний хамгийн түгээмэл шинж тэмдэг нь хурхирах. Үүнийг ажигласан нөхцөлд элгээ шалгуулах ёстой.

Өдөр тутмын үйл ажиллагаандаа элгээ сайжруулах нэн тэргүүний арга бол хоолны зөв дэглэм. Та энэ хэдэн дүрмийг дагахад хангалттай:

- Жимс, зарим хүнсний ногоонд агуулагддаг фруктоз буюу чихрийн хэмжээг өдөрт 20 гр болгон багасгах.

- Үрэвслийг өдөөдөг ургамлын тосыг багасгах.

- Содоос зайлсхийх.

- Амин чухал хэрэгцээг хангах, хэрэгцээтэй бодисоор баялаг амьтан, ургамлын гаралтай хүнс хэрэглэх.

- Ногоон навчит хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх.

- Согтууруулах ундааны хэрглээг багасгах эсвэл бүр болих.

- Өндөг, сармис, сонгино зэрэг хүхрийн хэмжээ ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг битгий мартаарай.

Эх сурвалж: Brightside

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
5 цагийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
21 цагийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
18
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.