Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Дэлхийг өөрчилсөн агуу хайрыг өгүүлэх 10 ном

Хүмүүст нөлөөлж чадсан 10 кино.


Афганистанаас нарлаг Итали хүртэл, Германаас бүрхэг Англи хүртэл гээд дэлхий дахинд тархсан шилдэг номнууд хүмүүсийг нэг нэгэнгүйгээрээ амьдарч чадахгүйг ойлгуулсан. 

1. Халед Хоссени - "A Thousand Splendid Suns" 

Хайр бол агуу мэдрэмж. Зүрх сэтгэлийн гүнд нуугдаж, далавчаа дэлгэхийг хүлээн байдаг. Энэ ном бол хайр, дайн, өөрийгөө золиослох болон эмэгтэй хүний хүч чадлын тухай юм. Энэ ном тэр чигтээ бидэнд итгэл найдвар бэлэглэдэг юм.

2. Паоло Жиордано - "The Solitude of Prime Numbers"

Эрт дээр үед нэгэн хүү, анорексиагаар шаналж буй ганцаардмал охин хоёр байжээ. Тэд өөрсдийн амьдралаар амьдарч байв. Тэгээд тэд нэг нэгэнтэйгээ уулзав...

3. Эрих Мария Ремарк - "The Black Obelisk"

Дэлхийн хоёрдугаар дайны дараах хүнд хэцүү цаг үе. Гол дүрийн залуу Германы нэгэн хотхонд булшны чулуу зардаг байв... Тэр юу юутай учрах бол?

4. Габриель Гарсиа Маркес - "Love in the Time of Cholera"

Залуу насандаа дурласан нэгэн тэр хайраа үүрд хадгалан үлдэж чадах болов уу? Тэр хайр түүний бүх үйлдлийг чиглүүлэх болов уу? Гэхдээ энэ боломжтой. Цаг хугацаа өнгөрсөн ч хуучирдаггүй хайр гэж байх аж.

5. Лоурен Оливер - "Delirium"

Болохгүй, хориотой хайрын тухай. Бүх хүмүүсийн хувьд амьдрал яг ижилхэн өнгөрч байсан ч тэр охины хувьд бүх зүйл өөр болон хувирах болно. 

6. Андрью Дэвидсон - "The Gargoyle"

Маш гүн утга агуулгатай бүтээл. Ид шид, хэдэн зууны туршид үргэлжлэх хачирхалтай түүх, өгүүлэмж, хүмүүсийн хувь тавилангийн холбоосыг харуулна. Бусад бүхнээс илүү хүчтэй зүйл бол хайр гэдгийг мэдрүүлнэ. Уг зохиолд онцгой үг, маш бага хэмжээний түүхүүд хүртэл багтсан ба энэ нь төгсөшгүй их одод шиг сэтгэгдэл төрүүлнэ.

7. Салман Рушди - "The Ground Beneath Her Feet"

Дуу хөгжмөөр илэрхийлэгдэх хайрын түүх. Бага насандаа учирч, нэг нэгэндээ дурласан хосуудын дуу хөгжим хүмүүст яаж нөлөөлөх бол?

8. Этель Лилиан Бойнич - "The Gadfly"

Зөвхөн хайрын тухай ч биш, нөхөрлөл, өсөж торних үйл явц, зөв шийдвэр гаргах тухай гээд олон зүйлийг багтаасан. Хэн нэгнийг хайрлахад ч хүнд хэцүү цаг хугацаа гэж байдаг. 

9. Майкл Ондатже - "The English Patient"

Та магадгүй киног нь үзсэн байх. Дайн дуусчээ. Эмэгтэй болон түүний хүүхдүүд бараг л сүйдсэн тосгонд гуниг тээн амьдарна. Гэтэл түүнд санаандгүй нэгэн учрал тохионо. Тэр бол шархадсан Англи цэрэг байсан юм.

10. Жулиан Барнс - "The Sense of an Ending"

Хуучнаа дурсан суух өдөр хоногууд сайхан байдаг билээ. Гэтэл ийн суух эрийн зүрх сэтгэлийг урах нэгэн захиа ирэх болно. Хүн өнгөрснөө үнэхээр мартаж, уучилж чаддаг уу?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
38
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.