Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

32 нас хүрсэн Ирина Шейкийн талаар 32 баримт

Түүний жинхэнэ нэр Ирина Шайхлисламова.


Энэ сарын 6-нд Оросын супер модель Ирина Шейк 32 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэлээ. Ингээд түүний талаарх 32 баримтыг танилцуулья.

1. Түүний жинхэнэ нэр Ирина Шайхлисламова. IMG Models агентлагтай гэрээ байгуулахдаа Ирина гадаадынханд дуудаж, цээжлэхэд амар богино нэр бодож олсон нь Шейк байв.
2. Иринад Татьяна гэдэг эгч бий.
3. Аав нь уурхайчин байжээ.
4. Өвөрмөц төрхөөс нь болоод Иринаг бразил бүсгүй гэж боддог хүмүүс байдаг ч түүний ээж орос, аав нь татар үндэстэн.
5. Иринагийн өндөр 177 сантиметр.

6. Шейк багадаа хөгжим сонирхож, төгөлдөр хуур тоглодог байв.
7. Дунд сургуулиа төгсөөд Эдийн засгийн коллежийн маркетингийн ангид элссэн ч модель болохоор шийдэн, хичээлээ хаясан юм.
8. Багадаа Ирина Шейк сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан.
9. Челябинск хотын мисс болсноор түүний моделийн замнал эхэлжээ.
10. Загвар өмсөгч Ана Беатрис Баррос анх түүний авьяасыг олж харан, туслаж дэмжжээ.
11. Тэр Канье Уэстийн “Power” клипэнд тоглосон.

12. 2014 онд Шейк “Херкулес” кинонд тоглосон.
13. Ирина загвар өмсөхөөс гадна өөрөө ч зохион бүтээдэг. Усны хувцасны Beach Bunny бол түүний бүтээл.
14. Ирина Шейк “Help Me” сангийн албан ёсны элч бөгөөд сайн дурын ажилд идэвхтэй оролцдог.
15. Шейк бол “Sports Illustrated Swimsuit” сэтгүүлийн нүүрэнд заларсан анхны орос бүсгүй.
16. Кинонд бүтээхийг хүсдэг дүр нь орос тагнуул.

17. Дуртай зохиолч - Федор Михайлович Достоевский.
18. Лабрадор үүлдрийн Цезарь гэдэг нохойтой.
19. Дуртай найруулагч - Вуди Аллен.
20. Need For Speed:The Run компьютер тоглоомонд Ирина Мила Беловад тоглодог.
21. Шейк хэчнээн их мөнгө амалсан ч “Playboy”-д зургаа авахуулахгүй гэж удаа дараа мэдэгдэж байв.

22. “Топ-модель по-русски” реалити-шоуг хөтөлж байв.
23. Дуртай газар - Мальдив.
24. Хоолны дэглэм барьдаггүй.
25. Дуртай кино – “Матч-пойнт”, “Тоглоом”.
26. Итали, орос хоолонд дуртай.

27. 2013 онд нас барсан эмээгийнхээ нэрийг шивүүлсэн.
28. Түүний нэр хоёр л хүнтэй холбогдож байсан. Хөлбөмбөгч Криштиану Роналду, одоогийн хайрт залуу нь болох жүжигчин Брэдли Купер нар.
29. Купертэй 3 жил үерхэж байгаа ч энэ талаараа Ирина Шейк нэг ч үг цухуйлгаж байгаагүй.
30. 2016 онд “Victoria’s Secret”-ийн тайзан дээр гарсан. Тэр үедээ бие давхар байв.

31. Охин төрүүлснээ 3 долоо хоног нууж чадсан.
32. Дуртай дэлгүүр - Rag & Bone Olivier Theyskens, Scoop NYC, Intermix.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
3
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.