Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Алтан бөмбөрцөг 2018” наадмын хамгийн сайхан хосууд

Хорвоо дээр үүрдийн хайр гэж байдгийг Мишель Пфайффер, Дэвид Эдвард Келли нар харуулж байгаа.


Өнөөдөр Beverly Hilton Hotel-д 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол боллоо. Ёслолд маш олон алдартан оролцсоноос хамгийн сайхан хосуудыг онцлон нэрлэж байна.

Жастин Тимберлейк, Жессика Бил

Энэ хоёрыг хамт байхыг хардаг ёслол гэж бараг байхгүй ч энэ жил “Алтан бөмбөрцөг” бидэнд тийм боломж олгосон. Жессика анх удаагаа шагналд нэр дэвшин өрсөлдсөн тул эхнэрээ дэмжих гэж ирсэн нь энэ байлаа. Жессика түрүүлж чадаагүй ч ямар ч гэсэн хамгийн сайхан даашинзтай бүсгүйгээр тодорсон.

Николь Кидман, Кит Урбан

Энэ хос олны өмнө ч хайр сэтгэлээ нуудаггүй. Өнөөдрийн улаан хивсэн дээр ч тэд тэврэлдэн, үнсэлдсээр байлаа.

Диана Крюгер, Норман Ридус

Улаан хивсний ёслол дээр Диана Крюгер киноныхоо найруулагчтай ихэнхдээ хамт байсан ч албан ёсны хос нь Норман Ридус байлаа.

Галь Гадот, Ярон Версано

Жилийн өмнө энд ирэхдээ Галь Гадот бие давхар байсан. Одоо тэд хоёр охинтой.

Арми Хаммер, Элизабет Чеймберс

Арми Хаммер энэ жил шилдэг эрэгтэй туслах дүрд нэр нь дэвшсэн. Түүнийг дэмжихээр эхнэр нь буюу фотомодель Элизабет Чеймберс ирсэн.

Мишель Пфайффер, Дэвид Эдвард Келли

Хорвоо дээр үүрдийн хайр гэж байдгийг Мишель Пфайффер, Дэвид Эдвард Келли нар харуулж байгаа. Энэ жил тэдний хуримын 25 жилийн ой тохиож байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
2
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
3
2018.12.28
Рианнагаас Хадид хүртэл 2018 оны 32 шилдэг сэтгүүлийн нүүр
санал болгох
1
23 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
47
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.