Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Залхуучуудад зориулсан иог: Таныг аз жаргалтай болгох 7 хөдөлгөөн

Ихэнх дасгалыг хийхийн тулд та буйдан дээрээсээ өндийх ч шаардлагагүй.


Дасгал хөдөлгөөн хийх гэхээр нэг л болж өгөхгүй байна уу? Уг нь хүсэл байгаад байдаг ч хийж эхэлдэггүй, эсвэл эхлүүлээд л больдог бол танд энэ дасгалууд маш их таалагдана.

1. “Surya Bheda” (Хамрын нэг нүхээр амьсгалах)

  • Тухтай байрлалд сууна уу.
  • Нүдээ аниад зүүн гараа өвдөг дээрээ байрлуулж, эрхий болон долоовор хуруугаа бясалгалын үеийнх шиг нийлүүлнэ. Харин баруун гарынхаа дунд болон долоовор хурууг зурган дээр үзүүлсэн байдлаар хамар дээрээ аваачаарай.
  • Зүүн хамрын нүхээрээ гүн амьсгал авч, хэсэг хором барих хэрэгтэй. Үүний дараа баруун гараараа зүүн хамрын нүхээ таглан баруун хамрын нүхээр амьсгалыг гаргана.
  • Цааш баруун болон зүүн гэж ээлжлэн хийх хэрэгтэй. 2 минут орчим энэ дасгалыг хийхэд болно.

2. Dolasana

  • Хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч гараа ардаа авч зогсоно.
  • Урт амьсгаа авч, гараа өргөн толгойнхоо ард талаас барин зогсоно.
  • Амьсгаагаа гаргаж, энэ мөчид доош тонгойно. Гараа салгаж болохгүй.
  • Хоёр тийш ээлжлэн тонгойхдоо духаа өвдгөндөө маш сайн ойртуулах хэрэгтэй. Ер нь бол духаараа өвдгөө цохиж байсан ч буруудахгүй.
  • Буцаад зогсоо байрлалд орно. Уг дасгалыг хэд хэдэн удаа давтан хийгээрэй.

3. Vajrasana (Очир эрдэнэ байрлал)

  • Өвдгөө нугалан сууна уу. Өгзөг тань таны хөл дээр байрлах учиртай.
  • Ийнхүү цэх байрлалтайгаар нэг минут сууна.

4. “Padmasana” (Бадамлянхуа байрлал)

  • Хөлөө жийж сууна. Бид яг одоо завилах хөдөлгөөнийг хийх гэж байна.
  • Эхлээд баруун хөлөө нугалан зүүн ташааныхаа орчим байрлуулна.
  • Дараа нь зүүн хөлөө нөгөө тал дээрээ мөн аваачих хэрэгтэй. Завилан суусныхаа дараа эрхий болон долоовор хуруугаа нийлүүлэн суугаарай.
  • Нүдээ анин, удаанаар амьсгалаа мэдэрч хэдэн минутын турш ийн сууна.

5. “Simha Garjana” (Архирч буй арслангийн байрлал)

  • Хөлөө нугалан дороо хийж сууна.
  • Нуруу цэх байж, өвдгөө салгах хэрэгтэй.
  • Гарын алгаа өвдгөн дээрээ тавьж, булчингуудаа суллах хэрэгтэй.
  • Амаа ангайж, эрүүгээ суллана. Хэлээ гаргах хэрэгтэйг мартаж болохгүй.
  • Хамар болон амаараа амьсгал авна.
  • Хоёр минут орчим хийнэ.

6. Sarpasana (Могойн байрлал)

  • Доошоо харж хэвтэнэ. Энэ үед хөлөө нийлүүлсэн байх хэрэгтэй.
  • Гараа нурууныхаа ард атган барьж, эрүүгээрээ газар тулна.
  • Амьсгаа авч цээжээ дээш өргөн урагш ширтэнэ.
  • Таны гарыг ардаас тань татаж байна гэж төсөөлөх хэрэгтэй.
  • Байрлалаа чадахаараа хадгалан, амьсгалаа авч гаргана.
  • Болиод, хэсэг хором завсарлаж дахин хийж эхэлнэ.

7. Shavasana (Цогцос гэх нэртэй байрлал)

  • Энэ бол залхуу хүмүүсийн хамгийн дуртай байрлал.
  • Дээш харан хэвтэх ба хөл ба гараа салган аль болох чөлөөтэй, тайван хэвтэнэ.
  • Хөлөө аль болох салган, алцайж хэвтэх хэрэгтэй.
  • Урт амьсгал авч, гарган тайвшрах шаардлагатай. Бүх булчингаа суллан тайвшир. 

 Эх сурвалж: Guardian.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.