Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

МУСГЗ Х.Мэргэн гуайн сэтгэлд тод үлдэх 11 эшлэл

"Орчуулсан Х.Мэргэн..." гэдэгсэн.


"Цахилгаан станцын галч зуух руу үргэлж түлш шидэж байдагтай бидний ажил ижил."

Аав минь “Зохиол гэдэг сайн ч, муу ч хүний оюун санаанд нөлөөлдөг. Ном орчуулахынхаа өмнө тухайн бүтээл хүний санааг муутгах, эсэхийг бодолцох хэрэгтэй” гэж хэлж байсан.

"Орчуулах явцад зохиолчийн урыг гүйцэхгүйн шаналан их хэцүү. Өөр үгээр орлуулж болох ч өө сэвгүй орчуулга нь хаа нэгтэй байгаа, энэ уран бүтээлч ингээд хэлчихсэн байхад би түүнийг нь илэрхийлж чадахгүй байна шүү дээ гэж зовно."

 

 

 

 

"Залууд сурсан эрдэм хадан дээр сийлсэн мэт, хожуу сурсан нь мөсөн дээр сийлсэн мэт байдаг юм байна."

"Үг гэдэг урлах материалуудын дундаас хамгийн адармаатай нь гэж боддог."

"Үг гэдэг барьцгүй хэрнээ хүний сэтгэлийн ахуй орчинд нэвтэрч баяр баясгалан, уйтгар гуниг, ухаарал бүхнийг урлуулдаг."

 

 

 

 

 

"Хэзээ нэгэн цагт сайхан зохиол бичих, бусдад буруу үйл хийхгүй байхыг л хүсэж байна."

"Шүлэг зохиол орчуулна гэдэг бол яг торонд байгаа шувуу шиг юм. Нэг талаас чи хүний санаа, хүний сэтгэл, хүний айзам, хүний хэмнэл, хүний адилтгал, хүний зүйрлэлд баглаастай, нөгөө талаас чи найргийн тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэх ёстой."

"Эх зохиолтойгоо увдис чацуу орчуулга байдаггүй биш, байдаг юм аа."

"Орчуулагч бид бол байгаа юм шиг хэрнээ байхгүй юм шиг улс. Орчуулагчид компьютерийнхээ ард чимээгүй ажиллаад л сууцгааж байдаг. Бидэнд жүжигчид шиг бусдад гайхуулаад үзүүлж харуулах авьяас байхгүй. Гэхдээ бид киноны бүх дүрийг бие сэтгэлээрээ мэдэрч хэлэх гэснийг нь бүрэн төгөлдөр илэрхийлэх гэж байдаг л оюун ухаанаа дайчилж байдаг."

"Ер нь замбараагүй хавтгайрч ирсэн юм эргээд хумигдаж цэгцтэй болдог жамтай болохоор монгол хэлнийхээ зүй тогтлыг эвдэн хамаа намаагүй ярьж бичдэг энэ явдал яваандаа хумигдаж юм юм эвэндээ орох нь гарцаагүй юм аа."

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.28
Хөдөлмөрийн баатар Г.Хайдав агсантай хамт МӨНХӨРСӨН 20 ЭШЛЭЛ
2
2018.10.30
Ерөнхийлөгч Х.Баттулгын “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэлсэн ХУРЦ 37 эшлэл
3
2018.10.29
Кэтрин Мэнсфилдийн өгүүллэгүүд дэх амьдралын бараан үнэнийг илчлэх эшлэлүүд
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.