Хайх зүйлээ бичнэ үү

мин

Үра макүшитад унана

Сайн эдгээгүй байж барилдсаны гор гарч, энэ удаад зүүн өвдгөө гэмтээсэн байгаа.


Уран барилдаанаараа алдартай Кисэ дэвжээний бөх Үра өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын тэмцээний дараа баруун өвдгөндөө мэс засал хийлгэсэн тул Хацү башёд зодоглохгүй болжээ. Одоо жюүрёо зиндааны зүүний 11-т эрэмблэгдэж байгаа тул гуравдугаар сарын Хаврын тэмцээнд макүшитад буух нь тодорхой боллоо. Энэ жилийн сүмогийн ертөнцийн гол баатрын нэг болон тодорч байсан Үра Нагоя башёд баруун өвдгөө гэмтээн тэмцээний голоос гарсан ч гэмтлээ эдгээж амжилгүй есдүгээр сарын тэмцээнд барилдсан. Аки башёд дахин гэмтээд 11 сарын башёг бүрэн өнжиж, жюүрёод унасан юм. Сайн эдгээгүй байж барилдсаны гор гарч, энэ удаад зүүн өвдгөө гэмтээсэн байгаа. Бөх хүний амин сүнс болсон өвдгөө гэмтээсэн тул энэ удаад ояката нь бүрэн эдгэтэл нь дохёд гаргахгүй гэж шийджээ. Үнэхээр ч зодог тайлах эсэх нь шийдэгдэх хүнд цаг үе түүний хувьд тулаад байна.

2015 оны хавар мэргэжлийн сүмод орсон Үра нэг жилийн дараа жюүрёод дэвшсэн. Багаасаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан тул олон янзын мэхний хувилбартай. Гол нь эцсээ хүртэл тэмцдэг чанар нь түүнийг сүмогийн хамгийн нэр хүндтэй бөхчүүүдийн нэг болгосон юм. 173 см өндөр, 135 кг жижигхэн биетэй тул гэмтэл ихтэй. 2016 онд баруун шагай нь цуурч, зүүн гараа хугалж байлаа.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
46
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.