Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сая сая бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдсэн 10 ижил хүйстэн залуу

“Prison Break” цувралын од Миллерийг харсан олон сая бүсгүй шууд л дурласан.


Энд гарах залуучуудыг шүтэн биширдэг бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэдэнд дурлаж, зүрх сэтгэлээ урж яваа эмэгтэй ч тоймгүй олон. Гэвч энэ залуусын сонирхол өөр.

Рики Мартин

Пуэрто-Рикогийн дуучин залуу хоёр хүүхэдтэй ч энэ нь тээгч эхээр хүүхэдтэй болсон гэсэн хэрэг биш. Алдарт замналынх нь эхнээс л түүнийг хүмүүс ижил хүйстэн хэмээн сэжиглэж эхэлсэн. Гэхдээ тэр үед каминг-аут хийх боломж байхгүй байлаа. Харин одоо дуучин ичихээ больсон. “Би гомосекс гэдгээ нуухгүй, би аз жаргалтай байна. Олон жил өөрийгөө бисекс гэж бодож явсан ч худлаа байсан" гэж ярьсан.

Ксавье Долан

Европын артхаус кино сонирхогчид түүнийг олон жилийн өмнөөс мэднэ. 30 нас хүрээгүй байгаа ч Долан янз бүрийн уралдаан наадамд түрүүлээд үзчихсэн. Түүний бүтээлийн ихэнх нь бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалсан сэдэвтэй байдаг.

Кевин Спейси

2017 онд Спейси ямар хэрэгт орооцолдсоныг бид бүгд мэднэ. Шүтэн бишрэгч бүсгүйчүүдийнхээ зүрхийг тэр өнгөрсөн онд хоёр удаа шархлуулсан билээ. Эхлээд тэр бэлгийн дарамт үзүүлсэн хэд хэдэн хэрэгт холбогдоод дараа нь эмэгтэй хүн сонирхдоггүй гэдгээ зарласан.

Люк Эванс

“Дракула”, “Хоббит” киноны од Люк том кинонд тоглохоосоо өмнө л каминг-аут хийсэн хүн.

Жим Парсонс

“The Big Bang Theory” киноны Шелдон Куперийн дүрийг бүтээсэн Жим 2013 онд каминг-аут хийж, өнгөрсөн жил найз залуу Тодд Спивактайгаа еврей заншлаар гэрлэсэн байна.

Вентворт Миллер

“Prison Break” цувралын од Миллерийг харсан олон сая бүсгүй шууд л дурласан. Харц, шивээс, нүүр царай гээд түүнд өөлөх юм огт байгаагүй. Харин тэрбээр 2013 онд эрчүүдийг сонирхдог гэдгээ хэлж, каминг-аут хийн, шүтэн бишрэгчдээ гомдоосон.

Бен Уишоу

“Perfume: The Story of a Murderer” киногоор алдаршсан англи эрд дурласан хүүхэн олон байлаа. Гэвч тэр бас л каминг-аут хийсэн билээ.

Нил Патрик Харрис

“How I Met Your Mother” киноны сэргэлэн эр бодит амьдралдаа үнэнч нөхөр, халамжтай аав. Патрик Харрис арваад жил жүжигчин Дэвид Барткатай хамт амьдарч байна. Тэд хэдэн жилийн өмнө тээгч эх ашиглан хүүхэдтэй болсон.

Мэтт Бомер

2012 онд Мэтт Стив Чейсийн нэрэмжит шагнал хүртсэн. Шагнал гардуулах ёслол дээр үг хэлэхдээ тэр өөрийн нөхөр зохиолч Саймон Холлс болон өргөж авсан гурван хүүхэддээ талархал дэвшүүлсэн.

Закари Куинто

Жүжигчин Куинто түүний найз залуу загвар өмсөгч Майлз МакМиллан нарыг 2015 онд  Vogue сэтгүүлээс “Хамгийн нөлөөтэй хос”-оор шалгаруулж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
11
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.