Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүний биенд хэрэгтэй 9 хачирхалтай зүйл

Бие маань биднийг өдөр шөнийн 24 цагт байнга хамгаалдаг гэдгийг танд дуулгая.


Хүний бие бол ойлгоход хэцүү олон талтай зүйл. Биеийг өвчин зовлон, ядаргаанаас хамгаалах систем нь ч ухаарахад тун бэрх. Гэхдээ ямар ч гэсэн бие маань биднийг өдөр шөнийн 24 цагт байнга хамгаалдаг гэдгийг танд дуулгая.

Зогисох

Хэт хурдан идэх, эсвэл гэдэс дүүрч, цатгалан болоход хүний мэдрэл их ядардаг. Энэ үед бие маань таныг хамгаалахын тулд зогисч эхэлдэг байна.

Эвшээх

Тархи хэт ажилласан үед тархийг амрааж, сэргээхийн тулд бид эвшээдэг.

Найтаах

Тоос шороотой бохир орчинд бид найтаалгадаг. Энэ нь хамрын сувганд орсон бохир зүйлийг гаргах зорилготой юм.

Суниах

Бид өөрөө ч мэдэлгүй суниадаг. Энэ нь таны бие бүтэн өдрийн турш тулгарах биеийн ачаалалд бэлтгэж байгаа хэрэг юм. Суниахад булчин шөрөмс халж, цусны эргэлт сайжирч, сэтгэл санаа сэргэдэг.

Нойрон дундаа унах

Яг унтаж эхэлж байхдаа унаж байгаа мэт санагдан, сандран сэрж байсан хүн байгаа байх. Энэ үед булчин хатуурч, чангарах тул орноосоо ч унаж болно. Яагаад гэвэл бид унтахад амьсгал суларч, цусны эргэлт намжин, булчин сулардаг. Харин бидний бие үүнийг үхлийн тэмдэг гэж үзээд таныг унаж байгаа мэт чичиргэн сэрээж, амийг чинь аврах гэж оролдож байгаа юм.

Арьс үрчийх

Хурууны арьс үрчийх нь биенд тун сайн зүйл. Хэт чийглэг, нойтон зүйлтэй учирснаа мэдэрсэн бие гарын арьсыг үрчийлгэж, нойтон зүйлтэй харьцахад хялбар болгож байгаа юм.

Бага зэрэг юм мартдаг болох

Энэ зүйл таны амьдралын хамгийн эвгүй, хэцүү үеийн дараа тохиолддог. Таны тархи тохиолдсон аймшигтай явдлыг арилгаж, өөрийг чинь аварч байна.

Арьс барзайх

Арьс барзайхын гол үүрэг нь таны биеийн алдаж байгаа дулааныг багасгахын тулд бие махбодийн чинь хийж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл таныг хурдан дулаацуулахын тулд бие чинь ажиллаж байна гэсэн үг.

Нулимс

Нулимс нь нүдэнд орсон юмыг гаргахаас гадна сэтгэл зүйн өндөр үүрэгтэй. Хүн сэтгэл санаа болон бие махбодийн маш хүчтэй өвдөлттэй тулгарах үед тэр мэдрэх өвчнийг багасгах буюу өөр зүйлд анхаарлыг хандуулах гэж бие өөрөө нулимсыг гаргадаг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.