Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол Улсад хэрэглэгдэж буй ахуйн хэрэглээний будган дахь хар тугалганы хэмжээг тодорхойлжээ


Бидэнд хүүхдийнхээ өдөр тутамд тоглодог тоглоомоос эхлээд ихэнхи цагаа өнгөрөөдөг анги танхим болон гэрийн хана шалыг ямар будгаар будсан бол, хүүхдийн байнга хүрч байдаг эд зүйлсийг будсан будганд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх ямар нэгэн хортой бодис агуулагдсан болов уу хэмээн хэзээ нэгэн цагт хэдхэн хором ч болов бодож байсан тохиолдол байгаа болов уу?

Жил бүр “Зориг” сангаас уламжлан зохион байгуулдаг Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөрийн долоо  дахь хөтөлбөрийн оролцогчдын “Тугалган цэрэг” баг энэхүү асуудалд анхаарлаа хандуулан Монгол Улсад өргөнөөр хэрэглэгдэж буй ахуйн хэрэглээний будгуудад агуулагдах хар тугалгын хэмжээг IPEN Олон Улсын байгууллагатай хамтран тодорхойлсон юм. Тус тайланд Монгол Улсын өргөнөөр  худалдаалагдаж буй ахуйн хэрэглээний будгуудыг шинжилсэн ба шинжилгээнд багтсан будгуудын 70 хувь нь хар тугалганы хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр маш аюултай түвшинд
байна гэсэн дүгнэлт гарсан байна. 

Хар тугалга нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хортой хүнд металл юм. Аль ч насны хүмүүс хар тугалгад өртөх нь хор хөнөөлтэй бөгөөд бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь эргэшгүй насан туршийн сөрөг нөлөөтэй байдаг. Хүүхдийн нас бага байх тусам хар тугалгын хор хөнөөлд илүү ихээр өртдөг ба шим тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийн амаар авсан хар тугалга нь биед нь шингэх нь элбэг байдаг. Бага насны хүүхэд хар тугалганд өртсөнөөр түүний төв мэдрэлийн тогтолцоонд үзүүлсэн сөрөг нөлөөний улмаас суралцах үедээ бэрхшээлүүдтэй тулгарч, хором зуурын догшин зан төрхтэй болдог байна. 

Хар тугалгад хүүхэд байхдаа өртсөнөөр энэ нь насан туршид нь нөлөөлж, хүүхдийн ажлын чадамжид удаан хугацааны нөлөө үзүүлэх ба ингэснээр санхүүгийн чадамж ч мөн буурахад хүргэдэг. Хар тугалгад өртсөн хүүхдийн оюун ухаан буурсан нотолгооны улмаас ДЭМБ хар тугалгаас үүдэлтэй оюун ухааны доройтол гэсэн нэртэй өвчний жагсаалтыг гаргасан. ДЭМБ-аас мөн үүнийг байгаль орчны нөлөөлөгч хүчин зүйлийг өөрчилснөөр хүүхдийн өвчлөлийг бууруулах боломжтой арван тэргүүлэх өвчний жагсаалтад багтаасан Аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудад гэр, сургууль, хүүхдийн тоглох боломжтой бусад байгууламжуудын дотор болон гадна засал чимэглэлийн будагт агуулагдах хар тугалгын агууламжийг хянах хууль, дүрэм, журмууд 1970-1980 онд батлагдаж, даган мөрдөгдөж байна. Монгол Улсад ахуйн хэрэглээний болон засал чимэглэлийн зориулалттай будагт  агуулагдах хар тугалгыг хязгаарласан хууль тогтоомж одоогоор байхгүй байгаа ба мэргэжлийн газрууд үүнд анхаарлаа хандуулж хар тугалгын агууламж өндөр будгуудын импортыг хориглох шаардлагатай байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
22
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.