Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Очсон л бол заавал дайраад гарах Европын хамгийн сайхан 10 номын дэлгүүр

Нэг орвол эргэж гармааргүй санагдана.


1. “Libreria Acqua Alta” – Венец

Эртнээс үйл ажиллагаагаа явуулсан уг номын дэлгүүрт шинэ, хуучин гээд бүх төрлийн ном байхаас гадна усан завин дээр номоо өрж тавьсан нь харц булаам. Бараг хэтэрхий олон номтой гэж ч хэлж болмоор уг өвөрмөц номын дэлгүүрийн эзнийг Луйги Фриззо гэх ба дөрвөн мууртайгаа энх тунх амьдардаг.

Хаяг: Libreria Acqua Alta, Sestiere Castello, 5176/B, Venice, Italy +39 041 296 0841

2. “Atlantis Books” – Санторини

Санторини арлын зүрхэн хэсэгт байрлах уг хөөрхөн, буйдхан дэлгүүрийг 2004 онд хэсэг найзууд хамтран байгуулсан гэнэ. Хэд хэдэн улсын хэл дээрх янз бүрийн ном худалдаалах уг зоорь шиг дэлгүүрт янз бүрийн уран бүтээлчдийн бүтээл ч тавигдахаас гадна “Open-air” үзэсгэлэн, театрын үзүүлбэр зэрэг тоглогддог. Хэрэв та Грекээр аялах бол энэ газрыг орхигдуулж болохгүй шүү.

Хаяг: Atlantis Books, Oia, Santorini, Greece, +30 22860 72346

3. “Livraria Lello & Irmão” – Порто

Портогийн төв хэсэгт байрлах хамгийн эртний номын дэлгүүрүүдийн нэгээр зочлохгүй бол Португалд очсоны хэрэг юун. 1880 оноос хойш номын худалдаа явагдаж байгаа уг хуучны, маш зэвүүн хэв маягтай байшин өдгөө жуулчдын зорих дуртай газар болжээ. Модон урлал, нумарсан шат, шаргал гэрэл болон шилэн тавиур, тансаг үзэмжтэй цонх, асар олон ном гээд л номын хорхойтнуудын диваажин мэт газар аж. Энд Англи болоод Франц, Португал номууд бий.

Хаяг: Livraria Lello & Irmão, Rua das Carmelitas 144, Porto, Portugal, +351 22 200 2037

4. “Shakespeare & Co.,” – Парис

Бульвар Сен-Жерменийг өнгөрөөд л та Европын хамгийн алдартай номын дэлгүүрийн нэгийг олж харна. XVII зууны эхэн үеэс хойш Вольтероос авахуулаад Эрнест Хемингуэй хүртэл, 30,000 гаруй бүтээл туурвигсад Нотр-Дамын зүүн хэсгээр барьсан барилгад очдог байв. Анх Силвиа Бич 1919 онд байгуулж, Жорж Витман 1951 онд албан ёсоор уг газарт нээж байсан бол өнөөдөр түүний охин уг газрыг ажиллуулж байгаа аж. Англи хэл дээрх мянга мянган номыг эндээс олох боломжтой.

Хаяг: Shakespeare & Co., 37 Rue de la Bûcherie, Paris, France, +33 1 43 25 40 93

5. “Dominicanen” – Маастрихт

Нидерланд улсын Лимбург мужийн төвд “Polare” гэх нэрээрээ алдартай байсан, одоо “Dominicanen” гэж нэрлэгдсэн номын дэлгүүр байрладаг. 700 жилийн настай сүмийн хуучин барилгад орших бөгөөд готик, минималист өнгө төрхтэй, бараан, зэвүүн орчинтой газар юм. Хотын хаанаас ч ийм их Англи хэл дээрх ном олохгүй. Үүгээр ч зогсохгүй тайвширч, кофе уунгаа ном уншин суух боломжтой.

Хаяг: Dominicanen, Grote Staat 53, Maastricht, Netherlands, +31 43 321 7296

6. “Cook & Book” – Волюве-Сен-Ламбер

Нэр нь “Cook & Book” гэхээр л тодорхой байх. Маш сайхан номын дэлгүүр гэж дурдах боломжтойгоос гадна тойруулан тавьсан номын дэргэд тансаг зоог барих боломжтой. Өмнө нь орж байсан номын дэлгүүрүүдээс тэс ондоо байх нь тодорхой.

Хаяг: Cook & Book, Place du Temps Libre 1, Woluwe-Saint-Lambert, Belgium, +32 2 761 26 00

7. “Daunt Books Marylebone” – Лондон

Эдвардын үеийн барилга дотор Английн хамгийн алдартай номын дэлгүүрүүдийн нэг, жуулчдын очих дуртай газар бий. Хуучны хэв маягтай байшин, модон тавилга, том цонх, дулаан орчин. Газрын зураг, хөтөч ном, жуулчдад зориулсан ном зэрэг өргөн сонголттой байхаас гадна уран зохиол, яруу найргийн номууд төрөл төрлөөрөө бий.

Хаяг: Daunt Books, 83-84 Marylebone High Street, London, UK, +44 20 7224 2295

8. “Alexandra Book Café” – Будапешт

“Andrassy” гэх дэлгүүр хэсэхэд тохирсон тансаг гудамжинд байрлана. Карой Лотцын хэд хэдэн зургаар чимсэн эл газар нь ном уншаад суухад тохиромжтой, сайхан кофетой газар.

Хаяг: Alexandra Book Café, Andrássy út 39, 1061 Budapest, Hungary, +36 1 461 5830

9. “Shakespeare and Sons” – Берлин

Германы төв хэсэгт байрлах, гадаад хэл дээрх янз бүрийн сонин хачин номтой энэ газар нэг орвол гарахаа мэдэхээ байдаг аж. Шинэхэн талх, сайхан кофетой, дээрээс нь кофены үнэр орчныг нь дүүргэсэн энэ газар ном болон кофенд дурлагсдын хамгийн дуртай газар. Яг л гэр шиг тухтай мэдрэмж төрүүлнэ.

Хаяг: Shakespeare and Sons, Warschauer Straße 74, Berlin, Germany, +49 30 4000 3685

10. “House of Books” – Санкт-Петербург

“Petrograd State Publishing House”-т харьяалагдах уг номын дэлгүүр 1939 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гурван давхар бүхий номын тавиур дүүрэн номтой бөгөөд хүссэн номоо хайж олоод хоёр давхарт байрлах “Café Singer”-т суун гайхалтай сайхан үзэмжийг цонхоор ширтэн амттан идэж, кофе уун суух боломжтой.    

Хаяг: House of Books, Nevsky Prospekt 28, St. Petersburg, Russia, +7 812 448 23 55

Эх сурвалж: Culture Trip

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
8
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.