Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ онд нээлтээ хийх "Дисней" компаний 10 БҮТЭЭЛ

"Avengers", "Star Wars" ба "Incredibles 2" гээд Дисней компани биднийг уйдаахгүй бололтой.


1. Black Pantner - Хоёрдугаар сарын 16. 

"Марвел" комикын баатар болох хар ирвэсийн түүхийг өгүүлнэ. Вакандагийн хаан ширээн төлөөх тэмцэл, орчин цаг ба эзэнт гүрний дүрслэл гээд бусад комик баатруудын түүхээс эрс ялгагдах өрнөлийг трэйлерээс харж болох юм. Гол дүрд Чедвик Боузман тоглосныг онцлууштай. 

2. A Wrinkle in Time - Гуравдугаар сарын 9 

Судлаач аав нь ор сураггүй алга болсноор Мэг охины төсөөлөшгүй онцгой адал явдал эхэлнэ. "Энэ юу вэ","Хэн бэ","Хаана вэ" гэх гурван шидтэн, орон зайн уудам аялал гээд гайхалтай тулааны эцэст охин аавыгаа ертөнцийн төгсгөлөөс аварч чадах болов уу? 

3. Avengers: Infinity War - Тавдугаар сарын 4. 

Комик цувралаас сэдэвлэсэн "Avengers" цувралын дараагийн цоо шинэ анги энэ жил цацагдахаар болжээ. 

4. Solo: A Star Wars Story - Тавдугаар сарын 4. 

Бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралуудын нэг "Оддын дайн"-ы дараагийн анги Хан Сологийн адал явдлаар өрнөх юм. 

5. Incredibles 2 

Эхний анги нь цацагдсанаас хойш 14 жилийн дараа дараагийн анги нь бүтээгдсэнээрээ энэ онд багагүй хүлээлт үүсгээд буй анимейшн бүтээл. Гэр бүлийн шинэ зочин бяцхан хүүгийн онцгой авьяас юу бол? 

6. Ant-Man and The Wasp - Долдугаар сарын 6. 

Дисней кино компани энэ онд комик баатруудаар биднийг уйдаахгүй байхаар шийдсэн бололтой. Энэ оны гурав дахь комик баатар хүн-шоргоолжийн түүх хэрхэн өрнөх бол? 

7. Christopher Robin - Наймдугаар сарын 3. 

Кристофер Робин насанд хүрч, ажилчин болсон ч нэг л өдөр хүүхэд насны дурсамжаа санагалзана. Хүүхэд насныхаа сайн найз Винни Пүүхийг эргэн санаснаар тэр амьдралын аз жаргалыг ахин мэдрэх болно.

8. The Nutcracker and The Four Realms - Арваннэгдүгээр сарын 2. 

Зул сарын баярын гол бэлгэдлийн нэг цөмөөхэй биш гэж үү? Тэгвэл Дисней компаниас цөмөөхэйн түүхийг гайхалтайгаар хүүрнэхээр төлөвлөжээ. "Үүрийн гэгээ" цувралын дүрээрээ олонд танигдсан Маккензи Фой гол дүрийг бүтээжээ. 

9. Wreck-It Ralph 2 - Арваннэгдүгээр сарын 21. 

Эхний анги нь 6 жилийн өмнө цацагдсан ч одоог хүртэл цахим орчинд эрэлттэй хэвээр байгаа анимейшн бүтээлийн шинэ анги энэ онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байна. 

10. Mary Poppins Returns - Арванхоёрдугаар сарын 25. 

1930-аад оны Лондон хотод адал явдал өрнөнө. Эмили Блант, Мэрил Стрип нар гол дүрийг бүтээжээ. Ид шид, адал явдал, үлгэрийн мэт дүрслэлүүд бүхий уг бүтээл зул сарын баяраар нээлтээ хийх аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.02.10
"Пёнчан 2018" олимпийн нээлтээр хүмүүсийг алмайруулсан 26 үйл явдал
2
2018.02.05
Энэ онд болох одон орны СОДОН үзэгдлүүд
3
2018.02.02
Томчуудын хүртэл тэсэн ядан хүлээж байгаа энэ онд нээлтээ хийх 9 анимэйшн
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
37
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.